Улс төрийн 11-н нам, 109 төрийн бус байгууллага, 26-н мэргэжлийн байгууллагуудын холбоо, эрдэмтдийн зөвлөл, нам харгалзахгүй эвлэлдэн нэгдсэн олон мянган иргэд хамтран “ШИНЭ ЭВСЭЛ” байгуулж мөрийн хөтөлбөрөө боловсруулан, Үндэсний аудитын газар хүргүүллээ. Шинэ эвсслийг Шударга иргэдийн эвсэл /ШИНЭ/нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, эх орон нам, Монгол үндэсний ардчилсан нам болон бусад дэмжигч намуудаас бүрдэж байна.
Мөн “Шинэ эвсэл” намын даргаар гишүүд санал нэгтэйгээр Ж.Батзанданг сонгожээ. Мөрийн хөтөлбөртөө “Шинэ эрэлт”-ийн 21 бодлого боловсруулан олон нийт эрдэмтэн судлаачид болон эвсэлд нэгдсэн намуудын гишүүдээс санал авч баталсан байна. Уг бодлогод авилгач албан тушаалтан өршөөлд хамрагдсан хууль тогтоомжийг үгүй болгох, ард түмнээс хулгайлсан өмч хөрөнгийг ард түмэнд эргүүлэн олгох, авлигад автсан хууль тогтоомж байгууллага хуулийн этгээдүүдийг цэвэрлэх, улс төрийн шинэчлэл хийх мөн эдийн засаг санхүүгийн салбарт томоохон шинэчлэл хийх, өнгөрсөн 30 жилд хуримтлуулсан 30 тэрбум ам долларын өрийг 3 сая ард түмнээр бус тэдний хамаарал бүхий этгээдүүдээр төлүүлэх, өргүй монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мөн онцгойлон “Хөгжлийн хурд” хөтөлбөрийн дагуу 200 мянган ажлын байр бий болгож ажиллахаа намын дарга Ж.Батзандан онцоллоо. Мөн монголын үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл, Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан нар мөрийн хөтөлбөр зорилт хэрэгжүүлэлтийн талаар мэдэгдэл хийлээ.
Б.ЭРДЭНЭ
Холбоотой мэдээ