48 мянга 270 зургаан настан сургуулийн босго алхана

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

48 мянга 270 зургаан настан сургуулийн босго алхана

Монгол Улс  2008 оноос  12 жилийн тогтолцоонд шилжиснээр тухайн хичээлийн жилд зургаан настай 40 мянга 700, долоон настай 27 мянга 200 хүүхэд цүнх үүрч, сургуулийн босго алхаж байсан. Жилээс жилд  холбогдох байгууллагууд, салбар хариуцсан яамны зүгээс  сургалтын программ,  суралцах орчныг боловсронгуй болгох тал дээр анхаарч, үүнийгээ дагаад зургаан настай  хүүхдүүд сургуульд элсэх нь нэмэгдэж байна. 2010-2011 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 48 мянга 270 зургаан настай хүүхэд сургуульд шинээр элсэнэ. Үүнээс нийслэлд 17 мянга 686, орон нутагт 24 мянга 197  зургаан настан элсэх урьдчилсан тоо гарчээ. Нөгөөтэйгүүр анги танхимын хүрэлцээ муугаас нэг ангид олноороо хичээллэх тохиолдол нийслэлийн сургуулиудад их тохиолддог. Энэ жилийн хувьд анги дүүргэлт дундажаар  УБ хотод 30,4 байгаа бол орон нутагт 28 хүүхэд  нэг ангид ногдож байгаа юм. Ирэх наймдугаар сарын 25 гэхэд бүлгийн тоо, сурах бичгийн хангамж, багшлах багш нарын тоо зэргийг Багш нарын бага хурлаар хэлэлцэн шийдвэрлэх тухай салбар хариуцсан яамнаас мэдээллээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж