ОХУ-ын зарим хотуудад өчигдөр (2020.3.22) цөөн тооны хүмүүс цуглан, Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэн жагсчээ. Оросын хэвлэлүүдэд мэдээлснээр жагсагчид ирэх 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путин дахин нэр дэвших боломжийг олгох заалтыг эсэргүүцжээ. ОХУ-ын нийслэл Москва болон Санк-Петербург хотод коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд олон нийтийн үйл ажиллагааг хязгаарласан учраас жагсаалыг цуцалсан аж.
Харин мусульман голдуу оршин суудаг Татарстаны Казань хотноо 19 хүн жагсаалд оролцсон аж. Учир нь Казаньд 20-иос дээш тооны хүн нэг дор цугларахыг хоригложээ. Жагсаалд оролцогчид биеийн температураа үзэж, амны хаалт тарааж, гараа ариутгасан аж. Гэтэл Сибирийн Красноярск хотноо 250 орчим хүн жагсаалд оролцсон бол Новосибирск, Екатеринбург, Тьюмень хотуудад 30 хүн цуглажээ. Жагсагчид бидэнд “царь /хаан/ хэрэггүй” гэх уриа лоозон барьжээ.
ОХУ-д коронавирусийн халдвараар нэг хүн нас барсан юм.
Эх сурвалж: The Moscow Times
Холбоотой мэдээ