Баянзүрх дүүрэг 77 байршилд хог ангилан ялгах савтай болов | News.MN

Баянзүрх дүүрэг 77 байршилд хог ангилан ялгах савтай болов

Баянзүрх дүүрэг 77 байршилд хог ангилан ялгах савтай болов

Баянзүрх дүүрэг 77 байршилд хог ангилан ялгах савтай болов

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас  орчны бохирдол, ил задгай хаясан хог хаягдлын хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөллийг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах, суралцах нөхцөлийг сайжруулахад чиглэсэн шат дараатай арга хэмжээг авч байгаа билээ.

Тухайлбал, дүүргийн Засаг даргын 2019-2020 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд 28 хорооны 77 байршилд хогийн битүү бункер болон хог ангилан ялгах савыг байршуулж эхэллээ.

Тус ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хог ялган ангилах бункерүүдийг байршуулах ажил 40 хувьтай явж байна. Иймд Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Т.Батцогт болон албаны бусад хүмүүс  хог ангилан ялгах бункерүүдийн байршуулах ажлын явцтай танилцаж, битүү бункерүүдийг гэр хороололд, хог ангилан ялгах бункерүүдийг байшин хороололд түргэн шуурхай байршуулж ажиллах үүрэг өгөв хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-03-23 192.82.78.38

Za sain bn angilj mangilaad hiilee gehed hiisen hogiin neg mashin niiluulj achaad hogiin taeg dr asgah n tgd yalgaa bnuu, angilaad yavuul angilsanaar n tus tusaar n ustagaad shataah bolovsruulaad yavah yostoi te

Avatar

зочин 2020-03-23 202.55.191.40

Ангилж ачиж байгаа нь сайн байнаа, манай байрны ангилдаг хогны савыг тавиад бараг 3 сар болж байна, хүмүүс ч хогоо ангилж хаяж хэвшиж байх шиг байна. гэхдээ шил лааз гэсэн хэсгийн нээлхий нь тээр дээр болохоор шилээ нээлхийгээр нь хаяхад доор унахдаа хагарахаар болохоор нь гадаа нь л тавиад байгаа. энийгээ өөрчилнө биз дээ, бусдаар бол асуудалгүй

Avatar

зочин 2020-03-23 182.160.36.16

гэр хорооллын хогоо тогтмол ачих чухал. алслагдсан хороо, 11-р хороог жилд хэдэн удаа ачих ёстой вэ

Avatar

Зочин 2020-03-23 103.23.50.66

Зөв ажил байна. Гэхдээ хогийг ачих хүлээн авах асуудлуудыг шийдмээр юм билээ

Avatar

Уранчимэг. 2020-03-23 124.158.113.3

Ёстой сайхан мэдээ байна. Зөв ш дээ. Хотын орон сууцны хог хаях хогийн савны ялган ангилах байршлыг төвлөрүүлснээр орон сууцны хорооллын соёл тэндээс эхэлнэ шүү дээ.. Стандартын хогын саваа хангалттай байршуулаад СӨХ-ийнхөн иргэдэд хатуу шаардлага тавьж ажиллах эрх нь үүснэ. Ялангуяа Саруул хороололд 1-2 байршилд энэхүү савыг байршуулмаар байна. Хогонд дарагдсан хотхон гэж Саруулыг л хэлэх байх..

Avatar

Зочин 2020-03-23 124.158.113.3

БЗД 26-р хорооны Саруул хороололд энэхүү ялган ангилах хогын саваа байршуулна уу.. Тус хороололын 5-6 аппаратментын орцны үүдэнд хогын сав байсныг бүгдийг аваад 120-р байрны ард хүн аймаар барилгын хашаанд зориулалтын бус хогын цэг байгаанд хотын соёлд нийцэхгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж