&#34Аливаа улсын хөгжлийг сайхан байшин барьснаар нь хэмждэггүй&#34 | News.MN - Мэдээллийн эх сурвалж

&#34Аливаа улсын хөгжлийг сайхан байшин барьснаар нь хэмждэггүй&#34

Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

&#34Аливаа улсын хөгжлийг сайхан байшин барьснаар нь хэмждэггүй&#34

 

Хүний эрхийн хуульч М.Ичинноровын “Хүүхэд хамгааллын Олон улсын стандарт” номын нээлт өнөөдөр боллоо.

 

Хүүхдийн эсрэг нийгэмд үйлдэгдэж буй бүх хэлбэрийн хүчирийллээс тэднийг урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг нь хангах, хүүхэдтэй хамааралтай ажилладаг бүх байгууллагууд болон хууль тогтоогчид бодлого боловсруулагчид бүх түвшинд улмаар судлаачдын олон улсын хууль тогтоомжийн мэдлэгийг өсгөх, хандлагыг өөрчлөх, мэдрэмжтэй болгоход энэхүү ном зориулагдсан байна.

 

Номын нээлтэд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бенес болон бусад албаны хүмүүс оролцлоо. Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа: "…Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль зэрэг чухал хуулиуд хэлэлцэгдэх үеэр энэхүү ном хэвлэгдэн гарч байгаа нь чухал цаг үеэ олсон бүтээл болж байна. Энэ ном нь зөвхөн өнөөдөр төдийгүй ирээдүйд улам үнэ цэнэтэй бүтээл болно гэдэгт итгэлтэй байна. Аливаа улсын хөгжлийг сайхан байшин барьснаар нь хэмждэггүй харин ирээдүйд үр хүүхдүүддээ байшин барих арга ухаан, улс орныг авч явах хөгжүүлэх чадварыг хир зэрэг төвшинд авч ирэв гэдгээр тодорхойлдог…" хэмээн онцлон хэллээ.

 

Хүүхдийн хамгаалуулах эрхийг гэр бүл, нийгэм, хэвлэл мэдээлэл, сургууль, цэцэрлэгийн орчинд хангаж чадахгүй бол үр дагавар нь хүүхэд бие мах бод,сэтгэл санаа улмаар насан туршдаа аз жаргалыг мэдэрч чадахгүй амьдрах магадлал өндөр байдгийг судлаачид тогтоосон байдгийг уг номын зохиогч М.Ичинноров хэллээ.

 

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-17 182.160.38.54

maanag loozung