Колумб: Коронавирусээс айсан хоригдлууд бослого гаргаж 23 хүн амь үрэгдэв | News.MN

Колумб: Коронавирусээс айсан хоригдлууд бослого гаргаж 23 хүн амь үрэгдэв

Колумб: Коронавирусээс айсан хоригдлууд бослого гаргаж 23 хүн амь үрэгдэв

Колумб: Коронавирусээс айсан хоригдлууд бослого гаргаж 23 хүн амь үрэгдэв

Колумбын нийслэл Богота хотын хамгийн том “”Ла Модело” шоронгийн хоригдлууд коронавирусийн аюулаас болгоомжилж бослого гаргасан тухай тус улсын Хууль зүйн сайд ням гаригт /2020.03.22/ мэдэгджээ. Эмх замбараагүй байдлын үеэр 23 хүн амь үрэгдсэн байна. Түүнчлэн тус улсын хэд хэдэн шоронд хоригдлуудыг хэт олноор хорьж, ариун цэвэр, эрүүл мэндийн шаардлага хангахгүй байгааг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөсөн гэнэ.

Колумбад 81 мянган хоригдлын багтаамжай 132 хорих анги байдаг ба ням гаригт тэдгээрийн 13-т нь зохион байгуулалттай бослого хөдөлгөөн гарсан байна. Одоогоор эдгээр хорих ангиудын ачаалал хэтэрч 121 мянган хоригдол хоригдож байгаа учир эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахаа байжээ.

Тус улсад коронавирусийн 231 тохиолдол бүртгэгдсэн байгаа ба хорих ангиуд халдвар тархах магадлал хамгийн өндөрт тооцогдож байгаа юм. Тиймээс АНУ тэргүүтэй улс орнууд олон мянган хоригдлуудаа суллах шийдвэр гаргаад байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-03-23 205.185.113.30

Counter-Strike-iin zurag shig l haragdaad baih yum

Avatar

/*-*/ 2020-03-23 49.0.212.234

Дэлхийн харт тамхины тариалангийн гол бүс нутаг

Avatar

Зочин 2020-03-23 149.205.250.155

Хар тамхиний наймаачид бол нухсан нь дээр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж