ҮХ-ийг өөрчилж болно, гэхдээ? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

ҮХ-ийг өөрчилж болно, гэхдээ?

Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

ҮХ-ийг өөрчилж болно, гэхдээ?

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг Н.Батбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 06-ны өдөр УИХ-д өргөн барьсан билээ. 25 жилийн өмнө хийсэн монголчуудын сонголтыг улам бататгах, улс төрийн хүрээнээс хамаарсан гацааг арилгахад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт эергээр нөлөөлнө гэж ажлын хэсгийнхэн тооцжээ. Мөн УИХ-ын нэр бүхий 47 гишүүн дээрх хуулийн төслийг дэмжиж гарын үсэг зурсан байгаа юм. Ажлын хэсгийнхний боловсруулсан хуулийн төслийн дагуу Үндсэн хуулийн нэршлийг Эх хууль болгож, 76 гишүүний тоог 99 болгон нэмж, Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно зэрэг өөрчлөлт хийхийг дэмжиж байна уу гэх асуудлаар иргэдийн саналыг сонссон юм.   Иргэдийн зүгээс  дээрх хуулийн төсөлд тусгагдсан Засгийн газар есөн яамтай байх, Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгчид толилуулж, УИХ-д танилцуулснаар уг шийдвэрийг батламжилсан УИХ-ын тогтоол батлагдсанд тооцох. Мөн УИХ-ын бүрэн эрх таван жил байх зэрэг саналуудыг дэмжиж байлаа.

Нэгэнт УИХ-д Эх хууль болгон өөрчлөх хуулийн төслийг барьчихсан хойно одоо зөвхөн журамд заасанчлан  УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хөндөх ёстой. Гэхдээ хуулийн дагуу хэлэлцэхэд 19 хоног үлдлээ. Гэхдээ энэ хугацаанаас өмнө ард нийтийн дунд бүх нийтийн санал асуулга авна гэдгээ ажлын хэсэг зарласан юм. УИХ-ын дөрөвний гурав нь бүх нийтийн санал асуулгыг явуулахыг дэмжвэл Үндсэн хуулийг өөрчлөх  үгүйг Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн нэг бүрийн саналаар шийднэ гэсэн үг. Иргэдийн тухайд тус  хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг ард түмнээсээ асуух нь зөв. Яаруу, сандруу Улсынхаа эцэг хуулийг өөрчилж, иргэнд ээлгүй улс төрчдийн тоог нэмэх нь буруу, харин ч хасах ёстой гэж шүүмжлэлээ.

Нөгөө талдаа 1992 онд ард нийтээр хэлэлцэн баталсан Үндсэн хуулийн зарим зүйл, заалт өнөөгийн амьдралын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд хүндрэлтэй, дутмаг хууль болж хувирсан. Иймээс цаг үеэ дагаад зайлшгүй зохицуулалт шаардагдсан. Эдгээр нь Үндсэн хуульд  өөрчлөлт оруулах нөхцөлийг бий болгосон гэж хуулийн төсөл боловсруулагчид үзжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

МОНГОЛ 2015-11-17 103.229.122.138

Өөрчлөхийг ард олон зөвшөөрөхгүй ээ.....Учир нь, өнөөгийн энэ идэж цаддаггүй "76 гахай"-д нэг их сайн сайхан юм улсад хийх санаа ердөө ч байхгүй.....Цаад өмхий хар санаа нь чухамдаа УИХ-ын гишүүдийн тоог 23-аар нэмж 99 болгочихвол ирэх сонгуулиар өөрсдөө түүнд багтчихаж юуны магад гэж горьдож, бас авлига албан тушаалын хэргээ хаацайлах заалт оруулаад авах, мөн энэ санал асуулга гэгчид үргүй зарцуулах 5 ТЭРБУМААС нь сурсан аргаараа "хумслах" гэсэн л атгаг муухай бодлоос цаашгүй....Та нарыг ирэх жил ард түмэн болгож тавина даа, харж л байгаарай улаан луйварчид аа.....

Хар машин 2015-11-17 103.229.120.181

Ард иргэд юу ч гэсэн би өөрчил гэдэг дүн гарганаа

777 2015-11-17 103.229.120.100

ҮХ-д өөрчлөлт оруулахаар тусгагдах асуудал нэг бүрийг жагсаан бичиж санал асуулга явуулахгүй бол нэгд: арт түмнийг мэхэлсэн болно, хоёрт: Өөрчлөлтөд оруулах заалтуудыг ард түмэнд тулган хүлээлгэсэн болно. гуравт: төр ард түмний хооронд үл ойлголцол үүснэ. Өөрчлөлт оруулах нь зайлшгүй тухай Монгол түмэн мэдэж л байгаа. Харин ямар ямар зүйл заалтуудыг өөрчлөх талаар тэднээс саналыг нь авалгүй шийднэ гэдэг шударга ардчилалд үл нийцсэн явдал болно. Ард түмэн өөрсдийнхөө сонгож гаргаж ирсэн төр засаглалаа хяналтандаа байлгаж шахаж шаардаж чадахгүй байгаа учраас сайн төр-засаглалтай болно гэж мөрөөдөхийн ч хэрэггүй юм. Иргэдийхээ төлөө ажилладаг, жинхэнэ шударга Ардчилсан Төрөө сонгох Монголын ард түмний сонголт бол бидэнд тулган хүлээлгэж, гоёмсгоор тайлбарлаж байгаа одоогийн сонгуулийн хууль, сонгуулийн системийн тухай асуудал огт биш. Ард түмэн ямар арга замаар, хэрхэн яаж, хэнийг дундаасаа Төрд төлөөлүүлэн сонгох вэ гэдгээ өөрсдөө шийдэх нь ардчилсан шударга ёсонд нийцнэ. Шударга ёс мандтугай. Эрх чөлөө мандтугай !!!

зочин 2015-11-17 202.126.91.169

юу гэхэв дээ шал балай юм дуртай үедээ хуулиа өөрчилдөг арай дэндэнэ 7 өөрчлөлтөө буцаагад суулгачих юун их мөнгөөр санал асуулга вэ мөнгөгүй гээд байгаа нь худлаа юм бишүү мөнгөө өөрсдөд ашигтай юманд хураагаад байгаа юм байна улс төрчид гэдэг аюултай дайсанг дарах хууль гарахгүй нь лавь