УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2020.03.23/ хуралдлаа. Энэ талаар тус намын зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Тус намаас УИХ-ыг яаралтай хуралдаж, 2020 оны төсөв тодотгох шаардлага хүргүүлж байгаа гэв.
УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:
-Коронавирусийн халдвараас сэргийлж, хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх арга хэмжээг бид дэмжиж байгаа. Гэхдээ цар тахал эхэлснээс хойш гурван сарын хугацаанд эдийн засгийн хямрал бодит байдал болчихоод байхад Засгийн газар, УИХ хайхрамжгүй байна гэж үэж байна. Бид Засгийн газарт тодорхой санал хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. Засгийн газар эрсдлийг бууруулах, эдийн засгийн асуудлаар тодорхой арга хэмжээ аваагүй байгаа. Үүнд шүүмжлэлтэй хандаж байгаагаа Засгийн газарт хэлэх нь зүйтэй. Коронавирус гарснаас хойш урьдчилан сэргийлэх арга хэмжээний хөтөлбөр Засгийн газарт байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Эрүүл мэндийн ажилтнууд, иргэд энэ вирусээс урьдчилан сэргийлэх талаар тус тусын арга хэмжээгээ авсаар ирлээ. АН хамтарч, улсын төсөвтөө тодотгол хийхийг санал болгож байгаа. Өнөөдөр дахин санал хүргүүлэхээр болж байна. ЖДҮ-ийн бизнесээ дэмжиж, зээл олгох, төсвийн тодотголоо хийж боловсруулаад УИХ-д оруулахыг санал болгосон. Гэтэл Засгийн газар хийсэнгүй. Энэ удаагийн гурав дахь саналыг УИХ-д хүргүүлнэ. УИХ-ын гишүүд цар тахал нэрээр юу хийж явааг нь мэдэгдэхгүй байна. Айл өрхүүд хоёр сар гаруй орлогогүй амьдарч байна. Зайлшгүй арга хэмжээ авах нь зөв ч эдийн засгийн хямрал маш том эрсдэлд оруулна. Айл өрх, иргэдийн орлогыг хамгаалах талаар бид шаардлага тавина. Манайхаас бусад орон төсвийн тодотголоо хийгээд, ажлаа хэрэгжүүлж байна. Манайд ямар ч өөрчлөлт хийгээгүй. УИХ-ыг яаралтай хуралдуулж, хууль тогтоолын төслөө хэлэлц. Цахимаар хуралдуулах зохицуулалтаа хий хэмээн мэдээлэв.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:
-Ардчилсан нам өнгөрсөн Бямба гаригт мөрийн хөтөлбөрөө батлах онлайн хуралдаанаараа баталсан. Сонгуулийн хуулийн дагуу гуравдугаар сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө баталж, Адуитын газар хүргүүлэх ёстой. Хуулийн дагуу мөрийн хөтөлбөрөө өгнө. Ардчилсан намд 20 мянга гаруй санал ирснийг ҮБХ-ны шигшиж, баталсан. Түүнээс гадна үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор улс орны нийгэм, эдийн засгийн асуудал хүндрэх бодит нөхцөл үүссэн байгаа учраас яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна. Хий, хоосон популист зүйл ярьсан, үүсэх аюул гамшгийн хор хөнөөлийг үгүйсгэсэн, хэт тайвширсан байдал харагдаж байна.
Ш.ОЧ