Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) коронавирусийн халдварыг зогсоож чадсан Хятадын стратегийг бусад орнууд, ялангуяа Барууны ардчилсан орнуудад дагаж мөрдөхийг сануулж байна. Хятад улсад сүүлийн дөрөв хоногт коронавирусийн халдварын шинэ тохиолдол ганцхан бүртгэгджээ. Хэдийгээр олон улсын мэргэжилтнүүд Хятадын нээлттэй байдалд эргэлзэж, Засгийн газрын тоо баримтыг сэжиглэж байгаа ч ДЭМБ-ын дарга Тедрос Адханом Гебрейсус хэлэхдээ “Хятадын туршлага дэлхийн найдвар болж байна” хэмээн мэдэгджээ.
“ТОГТООН БАРИХЫН ТУЛД ХАА”
Хятадын Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сард халдварын голомт Ухань хотод 11 сая орчим хүнийг хөл хорьсон. Улмаар Хубэй муж даяар карантин арга хэмжээг өргөжүүлснээр нийтдээ 50 сая хүнийг хамарчээ. Хятад даяар ард иргэд засгийн газрын шийдвэрийн дагуу гэрээсээ гарахгүй байж, өөрсдийгөө тусгаарласан. Орон сууцны хороололд амьдарч буй иргэдийг гэрээсээ гарахгүй байхад хөршийн зөвлөлөөс ээлжээр эргүүл хийн, хяналт тавьж байв. “Хөл хорио үр дүнгээ өгсөн” хэмээн Мельбурн их сургуулийн эмзүйн профессор Шэрон Левин дүгнэжээ. Ухань хотод 14 хоногт хөл хорио тогтоож, тусгаарласнаар шинээр илрэх халдварын тоо буурч эхэлсэн. Өдгөө Европын орнуудад халдварын тоо нэмэгдэхийн хэрээр карантин, хөл хорионы арга хэмжээг авч эхлээд байна. Гэхдээ хөл хорих, карантин арга хэмжээ нь богино болон урт хугацаандаа эдийн засаг, нийгмийн асар их хохирол дагуулна гэдгийг Лондон хотын Эзэн хааны коллежийн мэргэжилтнүүд анхааруулжээ.
"ОЛНООР НЬ ДАЙЧЛАН ХҮЧ НЭМЭГДҮҮЛЭХ"
Хятад даяар 42 мянган эмч, эмнэлгийн ажилчин дайчлагдан халдварын голомт Хятадын Хубэй муж руу очин ажилласан. Хурдацтай тархаж буй халдварын улмаас эмч, эмнэлгийн ажилчдын тоо хүрэлцэхгүй болж, “бүтэлгүйтэх” эрсдэлтэй байсныг Бээжингийн их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн профессор Зен Зижиэ мэдэгджээ. Өдгөө Италийн ачааллаа дийлэхгүй болсон эмнэлгүүдэд Хятадын Улаан загалмайн эмч нар очин хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Хятадад 3300 гаруй эмч, эмнэлгийн ажилтан халдвараар өвчилж, 13 нь нас барсныг Эрүүл мэндийн яамнаас энэ гуравдугаар сарын эхээр мэдээлжээ. Хятадын Засгийн газраас ард иргэдийг гэртээ үлдэхийг ятгаж, халдвараас урьдчилан сэргийлэх суртал ухуулгыг цахим сүлжээ болон бусад сувгаар хангалттай сайн хийжээ. Төв телевизийн сайшаан магтсан мэдээлэлд урамшсан ажилчид Ухань хотноо 2300 ортой хоёр эмнэлгийг 10 хоногийн дотор барьж босгожээ.
"АМНЫ ХААЛТ ЗҮҮХ, ХАЛУУН ҮЗЭХ"
Халдвараас сэргийлэхийн тулд орон сууцны хороололд, ажлын газруудад, олон нийтийн талбайд хүн бүр амны хаалт зүүх хэрэгтэй болсон. Амны хаалтыг нийтээрээ хэрэглэснээр халдвар тархалтыг зогсооход нэм эр болжээ. Хятадад халдварын тархалт эрчтэй байхад өдөрт “N95” стандартын амны хаалтыг 1,6 сая ширхгээр үйлдвэрлэж байв. Түүнчлэн барилгуудын орох, гарах хаалга, дэлгүүр худалдааны төвүүдэд хүний биеийн халуун хэмжигчийг ашиглаж эхэлсэн нь халдварыг эрт илрүүлж, тархалтыг зогсооход тусалжээ.
Эх сурвалж: NDTV.com
Зочин 2020-03-23 182.160.33.57
Хятад өөрөө вирус тараасан ш дээ. Тэгээд Хятад дэлхийг аврах тухай юу яриад байгаа юм бэ ?
zochin 2020-03-23 77.111.245.125
ewluulj ugsardag
zoowriin sendwich barisan.
/*-*/ 2020-03-23 49.0.212.234
Худлаа, наадах чинь улаан Xятадын суртал ухуулга
Mongo 2020-03-23 192.82.67.180
Manaid bol cuuriig taviad
зочин 2020-03-23 64.119.18.13
10 хоногийн дотор 2300 ортой хоёр эмнэлэг барина гэхээр бас л үнэн мундаг ард түмэн шүү. Манайхан бол яах бол доо.
zochin 2020-03-23 68.148.158.2
Manaih 20 – 27 honogiin dotor baih baih shuu. Sain zutgevel.
Зочин 2020-03-23 202.9.46.23
олон хүний хүчээр сэндвич босгосон юм аа хөөрөөд бай
Зочин 2020-03-23 202.21.100.210
Манайхан сэндвич амжих болов уу. Цахилгаан жрчим хүч, эмнэлэгийн тоног төхөөрөмж, цэвэр бохир усыг нь шийдэж амжих болов уу.