Киви хамтлагийн ахлагч, дуучин Ука бие даасан хоёр дахь цомгоо хэвлэлтэд явуулжээ. Анхны цомгоо “I am Love” нэртэй гаргаж байсан дуучны шинэ цомог “11.06” нэртэйгээр ирэх 12-дугаар сард нээлтээ худалдаанд гарах бололтой. Шинэ цомгийн анхны клип “Амжиж хөтөлье гараас чинь” нэртэйгээр цацагдсан бол хоёр хоногийн өмнө хоёр дахь дууныхаа клипийг цацжээ. “11.06” цомгийн баяр 12-дугаар сарын дөрөвний өдөр MRQ.27 клубт болох юм байна.
Г.СҮМБЭЭ