Засгийн газрын хуралдаанаар гуравдугаар сарын 15-аас эхлэн нүүрс тээвэрлэлтийг эхлүүлэх шийдвэр гарсан. Гэвч ариутгал, халдваргүйжүүлэлтийг чанд сахиж, тодорхой бэлтгэл ажлын хүрээнд нүүрс тээвэрлэлтийг эхлүүлэх шийдвэр гаргасан билээ. Тиймээс өнөөдөр /2020.03.23/-өөс эхлэн Гашуун сухайт боомтын нүүрс тээврийн ажил эхэлсэн бөгөөд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан зэрэг холбогдох албаныханаас бүрдсэн ажлын хэсэг тус боомт дээр ажиллаж байна.
Тус боомтоор гарахад нэн тэргүүнд шаардлагатай буюу ариутгал, халдваргүйтгэл, ажиллах хүчний хамгаалах хэрэгсэл хангасан байх шаардлагыг нүүрс тээвэрлэгч компаниудад тавьж байгаа юм. Нийтдээ 17 аж ахуйн нэгжийн 166 автомашин тээвэр хийхээр хүсэлт гаргасан ч шаардлага хангасан гурван аж ахуйн нэгжийн 70 автомашин хилээр нэвтэрхэд бэлэн байгаа талаар холбогдох албаныхан танилцууллаа. Өнөөдөр өглөө 09.00-13.00 цагийн хооронд 10 автомашин БНХАУ-ын хилээр нэвтэрчээ.
Ш.ОЧ
Зочин 2020-03-23 122.201.24.130
Чоно борооноор гэж зѳвхѳн Энержи ресурс компани тээвэрлэх болжээ эрдэнэс таван толгой хасагдсан,Тээвэр хийх компани нь 100% хятад компани Ѳмнѳговь аймгийн даргын үхэн хатан сойсон хурдан х***а хѳлгүүд
Зочин 2020-03-23 203.98.76.9
Хятад компанитай гэрээ хийсэн байгаа ч гэсэн давагдашгүй хүчин зүйл гэж үзэн өмнө гэрээг дүгнэж, шинээр гэрээ хийх замаар Дарханы замыг Хятадуудыг оруулж ирүүлэхгүйгээр Монголчууд өөрсдөө барих хэрэгтэй.
Зочин 2020-03-23 203.91.115.47
нөгөө зи.энхболдын страто компанийг болиулах хэрэгтэй
Зочин 2020-03-23 202.179.25.40
Сайн байна. Дарханы замыг яаралтай эхлэх хэрэгтэй. Цар тахал улам нэмэгдэх нь тодорхой байна. Энэ нөхцөлд Дарханы зам бол босоо тэнхлэгийн, гурван том хотыг холбосон стратегийн зам. Зунаас өмнө бороо орохоос урьдаж замыг барих ёстой. АН улс төрийн ашиг хонжоо хайхаа боль. Монголын төлөө зөвшийдвэр гаргахын тулд хамтарч ажилла
sss 2020-03-23 64.119.27.15
105 haytad ajiljinguigeer ehlehed hezuu baik