Гэр хорооллоос хог ачих давтамжийг нэмэгдүүлнэ | News.MN

Гэр хорооллоос хог ачих давтамжийг нэмэгдүүлнэ

Гэр хорооллоос хог ачих давтамжийг нэмэгдүүлнэ

Гэр хорооллоос хог ачих давтамжийг нэмэгдүүлнэ

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа талаар өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, “Монголын ариутгал, халдваргүйжүүлэлтийн төв” ТББ-ын нарийн бичиг  Н.Баасанжав нар мэдээлэл хийлээ.

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан захирамж гаргаж, хотын гудамж талбай, ялангуяа олон нийт ихээр зорчдог барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхийг холбогдох албаныханд үүрэг болгосон.

Захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд нийт 180.8 км урттай хатуу асфалтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад тусгай зөвшөөрөл бүхий 38 компанийн 164 ариутгагч, 27 моторт төхөөрөмж, 33 мананцар үүсгэгч машин, 176 автомакс, халдваргүйтгэлийн тусгай зориулалтын гурван машин, Хот тохижилтын газрын мананцар үүсгэгч том оврын таван машин техник ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун “Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг энэ сарын 17-ны өдрөөс эхэлж хийж эхэлсэн. Төлөвлөгөөний дагуу Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд зориулалтын техник хэрэгслээр ариутгал хийгдсэн бол өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт, маргааш Баянзүрх дүүрэгт ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэнэ.Гэр хорооллын нарийн гудамжаар орох боломжгүй асуудал гарч халдваргүйжүүлэлт хийгдээгүй цэгүүдэд дахин очиж халдваргүйжүүлэлтийг давтан хийгдэнэ” гэв.

Гэр хорооллын өрхүүдийн нүхэн жорлон болон эзэмшлийн 0,7 га газруудад халдваргүйтгэл хийх ажлыг дүүргүүдийн удирдлагуудад даалгажээ. Гэр хорооллын хог тээвэрлэлтийг сард хоёр удаа хийдэг ба нийтийн байранд оршин суудаг иргэд хогоо ил задгай хаях үзэгдэл их гарч байгаа аж. Тиймээс гэр хорооллоос хог ачих давтамжийг нэмэгдүүлэх үүргийг Хот тохижилтын газарт өгч ажиллаж байгааг дуулгаад, хогоо ил задгай хаяхгүй, хуваарьт өдрүүддээ хаяхыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас анхаарууллаа.

“Монголын ариутгал, халдваргүйжүүлэлтийн төв” ТББ-ын нарийн бичиг  Н.Баасанжав “Ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа бодис нь хүний биед элдэв харшил өгөхгүй, ногоон байгууламжийг устгаж сүйтгэхгүй. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн бодисыг ашиглаж байгаа” хэмээн хэллээ. Мөн тэрбээр халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдээр ариутгал хийлгэхийг иргэдэд сануулсан юм.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй 38 аж ахуйн нэгжийн халдваргүйжүүлэх бодисын чанар, үйлчлэх бодисын хэмжээ гэх зэрэг 79 бодисоос дээж авч лабораторид шинжилхэд чанарын шаардлага хангаж дүгнэлт гарсан. Мэргэжлийн хяналтын газраас ариутгал халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийх талаарх зөвлөмжийг гаргаж ажиллаж байна” гэлээ.

Хаврын улирал эхэлж цаг агаар дулаарсантай холбогдуулан гэр хорооллын үерийн хамгаалалтын далан сувгууд болон хөрсний бохирдол ихтэй цэгүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа энэ үед коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийг хогоо ил задгай хаяж байж хөрсний бохирдол үүсгэхгүй байхыг албаныхан уриаллаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-23 202.126.89.96

Chingeltei 8.r xoroo xogoo achmaar bna ix xund suttaltai bna

Avatar

Зочин 2020-03-23 202.126.89.96

Xog sardaa 1 udaal achij bna mash yaruu sandruu xuleetsgui achix ymaa tegeed bas uns ix bujignax ym jaaxan us xiixeer xund bna achixgui gexin

Avatar

элч 2020-03-23 66.181.164.214

гэр хорооллын хогийг 2 сард нэг удаа л ачдаг. нийтийн байртай 1 хашааны хогийг ачаад машин нь дүүрээд ядаад өгдөг. ойр хавийн үлдсэн айлуудын хогийг эргэж ирж ачихгүй алга болчихдог

Avatar

Зочин 2020-03-23 202.131.228.66

яамай даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж