Багийн эмч нар унаатай боллоо

Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

Багийн эмч нар унаатай боллоо

Архангай аймгийн Засаг дарга орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 2014 оноос эхлэн сумдын багийн эмч нарыг унаажуулж эхэлсэн.
Өмнөх жилд 8 сумын багийн эмч нарыг унаажуулаад байсан бол энэ жил 9 сумын 40 багийн эмчийг мотоциклээр хангалаа.
Харин Өлзийт сум өөрийн 90 жилийн ойгоороо багийн эмч нараа унаажуулсан бол Эрдэнэбулган сумын 7 баг аймгийн төвдөө учир энэ ажиллагаанд хамрагдаагүй юм.
Багийн эмч нарыг унаажуулснаар эрүүл мэндийн үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй хүрэх нэг хэлбэр болж байна.
Ихэнх багийн эмч нар унаагүй байсан бөгөөд аймгийн удирдлагуудын энэ шийдвэрт цаг үеэ олсон зөв асуудал хэмээн ам сайтай байна.
Түүнчлэн эмч нарын ач тусыг үнэлэн аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат хэлэхдээ:
– Малчин айл хоолгүй, гэрэлгүй, галгүй хэд хонож болох ч өвдөөд шаналхын цагт эмчгүй бол нэг ч хонож болохгүй. Та бүхэн бол Монголын малчдын бахархал хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Багийн эмч нарын унааны асуудлыг үүгээр хязгаарлаад зогсохгүй цаашдаа боломжит арга хэмжээнүүдийг авч байхаа Засаг дарга сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа дурдлаа.
Мөн багийн эмч нарын эмийн эргэлтийн санг нягтлан хэлэлцээд дорвитой арга хэмжээ авахаа энэ арга хэмжээн дээр эмч нарт хэлж байлаа.

 

Архангай аймгийн Засаг дарга орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 2014 оноос эхлэн сумдын багийн эмч нарыг унаажуулж эхэлсэн.
Өмнөх жилд 8 сумын багийн эмч нарыг унаажуулаад байсан бол энэ жил 9 сумын 40 багийн эмчийг мотоциклээр хангалаа.
Харин Өлзийт сум өөрийн 90 жилийн ойгоороо багийн эмч нараа унаажуулсан бол Эрдэнэбулган сумын 7 баг аймгийн төвдөө учир энэ ажиллагаанд хамрагдаагүй юм.
Багийн эмч нарыг унаажуулснаар эрүүл мэндийн үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй хүрэх нэг хэлбэр болж байна.
Ихэнх багийн эмч нар унаагүй байсан бөгөөд аймгийн удирдлагуудын энэ шийдвэрт цаг үеэ олсон зөв асуудал хэмээн ам сайтай байна.
Түүнчлэн эмч нарын ач тусыг үнэлэн аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат хэлэхдээ:
– Малчин айл хоолгүй, гэрэлгүй, галгүй хэд хонож болох ч өвдөөд шаналхын цагт эмчгүй бол нэг ч хонож болохгүй. Та бүхэн бол Монголын малчдын бахархал хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Багийн эмч нарын унааны асуудлыг үүгээр хязгаарлаад зогсохгүй цаашдаа боломжит арга хэмжээнүүдийг авч байхаа Засаг дарга сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа дурдлаа.
Мөн багийн эмч нарын эмийн эргэлтийн санг нягтлан хэлэлцээд дорвитой арга хэмжээ авахаа энэ арга хэмжээн дээр эмч нарт хэлж байлаа. – See more at: http://zasag.mn/m/arkhangai/view/11413#sthash.4ndrvZxz.dpuf

Архангай аймгийн Засаг дарга орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 2014 оноос эхлэн сумдын багийн эмч нарыг унаажуулж эхэлсэн. Өмнөх жилд 8 сумын багийн эмч нарыг унаажуулаад байсан бол энэ жил 9 сумын 40 багийн эмчийг мотоциклээр хангалаа. Харин Өлзийт сум өөрийн 90 жилийн ойгоороо багийн эмч нараа унаажуулсан бол Эрдэнэбулган сумын 7 баг аймгийн төвдөө учир энэ ажиллагаанд хамрагдаагүй юм.

Багийн эмч нарыг унаажуулснаар эрүүл мэндийн үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй хүрэх нэг хэлбэр болж байна. Ихэнх багийн эмч нар унаагүй байсан бөгөөд аймгийн удирдлагуудын энэ шийдвэрт цаг үеэ олсон зөв асуудал хэмээн ам сайтай байна.

Түүнчлэн эмч нарын ач тусыг үнэлэн аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат хэлэхдээ:
– Малчин айл хоолгүй, гэрэлгүй, галгүй хэд хонож болох ч өвдөөд шаналхын цагт эмчгүй бол нэг ч хонож болохгүй. Та бүхэн бол Монголын малчдын бахархал хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Багийн эмч нарын унааны асуудлыг үүгээр хязгаарлаад зогсохгүй цаашдаа боломжит арга хэмжээнүүдийг авч байхаа Засаг дарга сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа дурдлаа. Мөн багийн эмч нарын эмийн эргэлтийн санг нягтлан хэлэлцээд дорвитой арга хэмжээ авахаа энэ арга хэмжээн дээр эмч нарт хэлж байлаа.

ЭХ СУРВАЛЖ: http://zasag.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж