"ОХУ-аас ирэх монголчуудыг энэ сарын 28-наас хил нэвтрүүлэхгүй" | News.MN

"ОХУ-аас ирэх монголчуудыг энэ сарын 28-наас хил нэвтрүүлэхгүй"

"ОХУ-аас ирэх монголчуудыг энэ сарын 28-наас хил нэвтрүүлэхгүй"

"ОХУ-аас ирэх монголчуудыг энэ сарын 28-наас хил нэвтрүүлэхгүй"

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гаргасныг танилцууллаа.  Засгийн газрын 102 дугаар тогтоолын дагуу дөрөвдүгээр сарын 30 хүртэл агаар, газрын замын боомтуудаар зорчих тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарласан. ОХУ дахь монголчууд эх орондоо ирж буйтай холбогдуулан уян хатан бодлого гаргасан. Тухайлбал:

  • Цагааннуурын боомтоор иргэдийн орж ирэх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны өдрийн 20:00 цагаас хаана.
  • Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор гуравдугаар сарын 28-ны 06:00 цаг хүртэл хүмүүс хүлээж аваад, үүнээс хойш хаах юм байна
  • Гадаадаас ирэх Монгол Улсын иргэдийг УОК-ийн шийдвэрээр Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор зохион байгуулалттайгаар нэвтрүүлж, 14 хоног тусгаарлах арга хэмжээ авахаар болжээ.

 ОХУ-ын Ташантай боомт, Цагаан нуур боомтоор нэвтрэх хүсэлт гаргасан 36 оюутан байна.  Үүнээс 11 өнөөдөр Монголын хилээр орж ирж байгаа,  тэднийг байрлуулах тусгаарлах байрны бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн Хятадтай хил залгаа боомтуудын үйл ажиллагааг  хязгаарлажээ. Харин ачаа тээвэр, транзит тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Хилийн чанад дахь монгол иргэдийг авчрах асуудлыг Улсын онцгой комисст даалгасан. ХХААҮХҮЯ-ны мэдээлснээр Хүнсний хангамж өнөөдрийн байдлаар хэвийн байна. Өнөөдрийн байдлаар 279 цэгт нөөцийн мах зарагдаж байна. Тус яамнаас махны хомсдолд орохгүй гэдгийг онцоллоо.

ЧАРТЕР НИСЛЭГИЙН ХУВААРЬ ТОДОРХОЙ БОЛТОЛ ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХГҮЙ

Гадаад харилцааны яамнаас коронавирусийн халдвар цар тахлын хэмжээнд хүрсэн үед Монгол иргэд эх орондоо ирэх боломж нь улам хумигдаж байна гэдгийг мэдээллээ. Өвчин дэгдсэнээс хойш нийт 21 мянган иргэн эх орондоо иржээ. Чартер нислэг үйлдэх нь тодорхой тохиолдолд тийзээ захиална. Гадаад харилцааны яам гадаадад зорчих иргэдийн бүртгэлийг хүлээж авахгүй. Иймд ямар ч өргөдөл хүлээн авахгүй тул гадаад харилцааны яам, ЭСЯ-нд биечлэн очих, өргөдөл өгөхгүй байхыг анхаарууллаа.

Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “ Он гарснаас хойш Монгол Улсын 21 мянган иргэн эх орондоо ирсэн. Гадаад харилцааны яамны судалгаагаар хилийн чанадад 80 гаруй улсад 190 орчим мянган монгол иргэн оршин сууж байна. Бид элчин сайдын яамдаар дамжуулан тухайн улс орнуудын хэрэгжүүлж байгаа арга хэмжээг өдөр бүр иргэддээ түгээж байна. Юуны өмнө иргэд олон нийтэд хэлэхэд өнөөдөр ОХУ болон гадаад улсаас ирж байгаа иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. БНХАУ гадаад улсаас коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирж байгаа учраас гадаадаас ирж байгаа иргэдэд өндөр хяналт тавьж 14 хоног тусгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тиймээс БНХАУ болон ОХУ-аар дамжин эх орондоо ирэх боломжгүй болсон. Гадаадад байгаа иргэдийг чартер нислэгээр татан авах асуудал одоогоор эцэслэн шийдэгдээгүй байна.

Гадаадад сууж байгаа монгол иргэд болон ар гэрийнхэнд нь давхар уриалж хэлэхэд тухайн бүс нутагтаа аюулгүй байдлаа хангаад аль болох тайван байхыг хэлмээр байна. Гадаад улс руу чартер нислэгт явах иргэд гадаад харилцааны яам, Улсын Онцгой комисс болон МИАТ компанид өргөдөл өгөх шаардлагагүй. Бид өргөдлийг хүлээж авахгүй.

Хэрэв нислэг үйлдэгдэх нь тодорхой болсон нөхцөлд тухайн иргэн гадаад оронд зорчихдоо тийзээ худалдаж авна гэдгийг анхааруулж хэлмээр байна. Гадаад харилцааны яаманд БНСУ, Япон руу явмаар байна гэсэн олон өргөдөл ирж эмх замбараагүй байдал үүсэх гээд байна. Тэгэхээр Гадаад харилцааны яам, УОК  гадаадад зорчих иргэдийн бүртгэл хийхгүй гэдгийг мэдэгдье” гэв.

Хил хамгаалахын Ерөнхий газрын хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга хурандаа Ц.Мягмардорж “Өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчилсэн шилжсэн хугацааг сунгасан учраас дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл монгол улсын хилийн агаарын зам авто зам төмөр замын боомтуудаар нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласныг мөн сунгасан. Гэхдээ ОХУ-д ажиллаж амьдарч сурдаг хүмүүс эх орондоо ирж байгаа учраас зарим нэг уян хатан шийдвэр гаргасан.

Тухайлбал, Монгол Оростой хиллэлдэг  есөн боомтоор монгол иргэд өнөөдөр /2020.03.23/ оройны 20.00 цаг хүртэл зорчин ирэх боломжтой. 23-ны өдрийн 20.00 цагаас 28-ны  өдрийн өглөөний 06.00 цаг хүртэл монгол иргэдийг зөвхөн Алтанбулаг, Хиагт боомтоор нэвтрүүлэхээр тогтоолд заасан.

Гуравдугаар 28-ны өдрийн 06.00 цагаас хойш монгол иргэдийг хилийн боомтуудаар нэвтрүүлэхгүй. Монгол Хятадын хилд өнөөгийн байдлаар найман хилийн боомт ажиллаж байна. Тус боомтуудаар нэвтрэх хөдөлгөөнийг мөн дөрөвдүгээр сарын 30-ыг хүртэл зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдийг зохион байгуулалтайгаар татан авах, дипломат төлөөлөгчдийн газрууд, олон улсын байгууллагын ажилчид шийдвэрлэхийг Улсын Онцгой комисст даалгасан. Тэгэхээр УОК-ын шийдвэрээр дээрх арга хэмжээг хэрэгжүүлнэ. Энэ хугацаанд ачаа тээвэр хэвийн явагдана” гэв.

ОЮУТНУУД ХООЛ ГОЛСОН, ЯНЗ БҮРИЙН ЮМ НЭХСЭН АСУУДЛУУД ГАРСАН

ОБЕГ-ын дэд дарга хурандаа Б.Ууганбаяр “ Тусгаарлах байранд хүмүүс тасралтгүй ирж байгаа. Нэг дор бөөнөөрөө ирж байгаа тохиолдол ховор. Дамжин өнгөрөх байрыг бэлтгэчхээд хүмүүсээ тусгаарлах байр руу 40-45 хүний суудалтай автобусаар тээвэрлэж байна. Нэг хүнийг тухай бүр тээвэрлээд явах нь хүндрэлтэй учраас бөөгнүүлж байгаад тээвэрлэж байгаа. Халдвар хамгааллын дэглэм гэдэг тоглоом биш. Хэн дуртай нь өөрийнхөө дураар байдаг зүйл биш.

Одоо л  жигдэрч эхэлж байна. Шадар сайдын ажлын албанаас Улаанбаатар хотод байгаа тусгаарлах байруудыг хөндлөнгөөс ажиглах ажлыг зохион байгуулж байгаа. Бага баян амралт дээр очиж үзсэн. 2-3 хоног хүн байхгүй үед жавар хурсан хүйтэн байсан учраас халаалтыг нэмэгдүүлж шаардлагатай гудас хөнжлийг нэмж  өгч байна.

Тусгаарлах байранд сүүлийн   ирж байгаа хүмүүсийн ихэнх нь ОХУ-д сурч байгаа оюутнууд байгаа.  Тэдний ар гэрийнхэнд хандаж хэлмээр байна. Хүүхдүүддээ тусгаарлах байранд байхдаа дүрэм журам зөвлөмжийг чандлан биелүүлээрэй гэж  дамжуулж хэлээрэй. Хоол голсон, янз бүрийн юм нэхсэн асуудлууд гарсан.

Бид халдвар хамгааллын журмын дагуу ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна. Учир зүйгээ олоод байх юм бол ямар ч хүндрэл бэрхшээл гарахгүй. Тусгаарлах байрнаас гарсны дараа гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлаж байгаа эсэх хяналтыг нэг өрх, орц, байр гэсэн системээр хүмүүстээ хяналт тавина. Тухайн иргэн гэртээ мөрдөх журмыг хэрэгжүүлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх асуудал орсон. Гэрээр тусгаарлагдах иргэдийг хянах гар утасны аппликейшн болон бүсийн хяналтыг зохион байгуулах ажлыг зохицуулж байна. ОХУ-ын Ташанта Монгол Улсын Цагааннуур авто замын боомтоор нэвтрэх хүсэлт гаргасан Монгол Улсын 36 оюутан байна. Үүнээс 11 оюутан өнөөдөр ирж байгаатай холбогдуулан хүлээн авах тусгаарлах байрыг бэлэн болгох бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна" гэв.

НИЙТ 60 ЖОЛООЧИЙГ ЦАГДААГИЙН ХАМГААЛАЛТ ДОР ХИЛ ДАВУУЛЖ БУЦААСАН

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын  дэд дарга Г.Сугарбат “Алтанбулагийн боомтоор гуравдугаар сарын 18-23 -ны хооронд 455 зорчигч орж ирснээс эрүүл мэндийн асуумж холбогдох тандалт судалгааг хийж нэвтрүүлсэн. Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймагт 196, Дарханд 173, Орхонд 86 иргэдийг тусгаарласан байна. Түүнчлэн Баян-Өлгий аймагт Цагааннуур боомтоор орж ирж байгаа нийт 306 зорчигчийг ажиглах байранд оруулж холбогдох хяналт шалгалтыг хийж байна. Улаанбаатар хот болон томоохон суурин руу тээвэрлэгдэж буй хүнс болон бусад бараа бүтээгдэхүүнүүдийн том оврын автомашины олон улсын тээвэрлэлтэд хяналт тавьж ДЭМБ-аас өгсөн зөвлөмж зааврын дагуу ажлуудыг хийж байна.

Гуравдугаар сарын 18-22-ны хооронд нийт 79 бараа ачсан хүнд даацын  машиныг хил дээрээс бүх асуумжийг авч, цагдаагийн хяналт дор Улаанбаатар хот руу нэвтрүүлж байна. Хотын гаалийн хоёр терминал дээр ачааг хүлээж авч халдваргүйжүүлэлт ариутгалыг хийж байгаа.

Нийт 60 жолоочийг цагдаагийн хамгаалалт дор хил давуулж буцаасан бөгөөд нийт 4.485.600 ширхэг өндөг, 845.000 тонн хүнсний бүтээгдэхүүнийг байцаагч нар хянаж, лабораторийн дүн шинжилгээ хийн эцсийн ариутгалыг хийсэн.  Дараагийн ажил бол эрүүл мэндийн яамтай хамтраад тусгаарлагдах байран дээр хяналт шалгалт хийж байна.Мөн  банкны АТМ болон, түргэн үйлчилгээний төв, цэгүүдийн ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг банк болон тухайн үйлчилгээг явуулж буй байгууллагуудад нь үүрэг даалгавар өгч зохион байгуулж байна. Холбогдох байдлыг нэгтгэн танилцуулах болно” гэв.

УЛААН БУУДАЙ, ЭЛСЭН ЧИХЭР, УРГАМЛЫН ТОС ГЭХЧЛЭН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ  НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛНӨ

ХХААХҮ-ийн  дэд сайд Ж.Сауле “Өнөөдрийн байдлаар 279  дэлгүүрт нөөцийн мах зарагдаж байна. 12 мянган тонн нөөцөлсөн. Дээр нь нэмээд  гадаад  руу мах экспортлохгүй байгаа учраас компаниуд дотооддоо мах зарах учраас махны хомсдолд огт орохгүй гэдгийг хэлмээр байна.  Хонины  ястай мах 6700, үхрийн ястай мах  7700, ямааны мах 6200 төгрөгөөр зарагдаж байгаа. ОХУ болон тус улсаас дамжин ирж байгаа хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох  улаан буудай, элсэн чихэр, ургамлын тос гэхчлэн бараа бүтээгдэхүүнийг гуравдугаар сарын 1-ээс зургадугаар сарын 30-ыг хүртэл хугацаанд НӨАТ болон гаалийн татвараас чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна. УИХ-д өргөн мэдүүлэхээр Засгийн газраас шийдвэрлээд ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна” гэв.

Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийж байна.

Posted by News.mn on Sunday, March 22, 2020

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ШУДАРГА 2020-03-23 183.81.171.2

ТАНИЛ ТАЛАА ЗӨӨЖ ДУУСААД ЖИНХЭНЭ ХҮНД ХЭЦҮҮ БАЙДАЛД БАЙГААГАА СУДЛАНА ХЭСЭГЧИЛНЭ ТОДОРХОЙ ХУГАЦААНААС ХОЙШ ХҮЛЭЭН АВХГҮЙ ГЭЭД БӨӨН ХҮНД СУРТАЛ ЯРИАД ЭХЭЛЧИХСЭН ҮҮ?? МАНЫ МАЛНУУДАА АРД ИРГЭД ЭЭ ЯЛГАХГҮЙ ШҮҮ ХИЛИЙН ЦААНА ХЭДЭН МЯНГААРАА ХҮСЭЛТ ГАРГАЧИХСАН ТОО БАЙГАА ЮМ БИШ БИЗ ҮНЭН ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨРӨЙ

Avatar

Зочин 2020-03-23 80.110.108.102

Берлиныс буцасан хүн тусгаарлалтанд ороогүй зураг хөргөө facebook дээрээ тавиад л явжын шүү дээ… тусгаарлагдахгүй дундаасаа гараад бгаан бишүү!!!

Avatar

irgen 2020-03-23 59.153.115.114

hun amid yavah erhtei, ayulgui eruul orchind aj turuh, amidrah gazraa songoh, mun gadaad ulsaas eh orondoo ergej ireh erhtei, uuniig hil haasan nereer, nislegee zogsooj hucheer boomilj baigaa ni ugaasaa manai uldsen huuliig zurchij bna shuu dee, huulichid ni u gej bodoj bgaa bol huuliin zurchil uuseed bgaan bish uu, delhii deer manaihaas uur yamar uls irgenee huleej avahgui tsaashaa bai, tsaanaa uchraa olood yav, esvel uh gej baigaa um bol, magadgui kim jon unii hoid solongos l baih

Avatar

Зочин 2020-03-23 64.53.234.130

Hol horio gej iim zuil baidag yum hun guai

Avatar

Зочин 2020-03-23 202.55.191.130

chinii naad yariad baigaa erx bas busdiin amid yavax erxeer xyazgaarlagdana

Avatar

Зочин 2020-03-23 72.196.192.250

Uuganbayr gej neg teneg har yum ih ongirchihjee.
Argagvi l my er daind huurchihjee.

Avatar

БИЧЭЭЧ 2020-03-23 103.212.117.212

НААД ГАРЧИГ ДОТОРХИ ЮМАА ТОДОРХОЙ ЗӨВ БИЧЭЭЧ. АЛТАНБУЛГААР 28 НААС ХОЙШ АВАХГҮЙ ГЭХ ЮМ. ДАРААНЬ БУЯНТ УХАА ЗАМЫН ҮҮД АЛТАНБУЛГААР АВНА ГЭХ

Avatar

Зочин 2020-03-23 59.153.87.47

Чартераар хурдан авахгүй бол дотоодын вагон, онгоцоор шахалдаж бүр их эрсдэл үүсгэж байж хил дээрээ ирж байна шүү, цаад дотуур байрнаасаа хөөгдсөн оюутнууд чинь. Та бидний үр хүүхдүүд эх орноо тэмцээд ирж байна. Гэтэл мөнгөгүй хүүхдүүдийг бүр чангалаад цагааннуураар биш АБ, Хиагтаар орж ир гэж төр нь даапаалж байх шивдээ, хөөрхийч мөнгөгүй болохоороо новосибирскээс барнаул бийск гээд хямдаар электричканд суугаад ирцгээж байна шүүдээ. Тэдний ихэнх нь Улаан Үүд хүрэх тасалбарын мөнгөгүй болохоор

Avatar

Зочин 2020-03-23 202.126.88.139

Bitgii erhleed bai

Avatar

Зочин 2020-03-23 192.82.75.13

Davraad baigaarai!!!!!!

Avatar

Зочин111 2020-03-23 64.119.17.93

Мөнгөгүй хүмүүс үнэгүй бараатай адил бас ах дүүс нь тусалдаггүй юм бол хэрэггүй юмтай адил тул хая цаашаа

Avatar

Haabar 2020-03-23 59.153.87.47

Хил нэвтрүүлэхгүй гэж юун худал мэдээ тараагаад байнаа, зөвшөөрөгдсөн боомтоор оруулаад тусгаарлана гэж бна шүүдээ, утга, гарчиг хоёроо нийцүүлэх ч чадваргүй сэтгүүлчид ажилладаг болчихс он юм уу?

Avatar

Зочин 2020-03-23 59.153.85.134

эрдэнэ үнэн хэлсэн бололтой оруулж авах хүнээ аваад дууссан бололтой

Avatar

/*-*/ 2020-03-23 49.0.212.234

Ха ха ха ха, гоё гоё, баяр хүргэе

Avatar

Зочин 2020-03-23 122.201.22.18

Хэ хэ хойд хил дээр хүн язганаж байгаа юм байна даа тэр дотор нь нууц үедээ байгаа халдвартай хүмүүс бас язганаж байгаа даа ядаж байхад нууц үе нь улам далд хугацаа нь улам олон хоног болоод л байдаг

Avatar

Зочин 2020-03-23 66.181.180.177

ИЛ ЗАДГАЙ ГАЗРЫН ХӨРСРҮҮ БААЖ ШЭЭДЭГ МОНГОЛ Л БАЙНАДАА ХУРДАН ЭНЭ ЖОРЛОГУУДЫГ СОРДОГ БОЛГООД ХӨРСРҮҮ НЭВЧДЭГГҮЙ БОЛГОХГҮЙ БОЛ МОНГОЛ ҮНДЭСТЭН СӨНӨЖ БАЙНА

Avatar

Зочин 2020-03-23 203.91.115.42

Юун 28 яг одоо л хаах хэрэгтэй. Ингэж алдаа гаргахаа болчихооч. 28 хүртэл өвчин орж ирэг гэсэн үг үү.

Avatar

Зочин 2020-03-23 149.205.250.155

Чи п***а мин юу ч мэдэхгүй байж дуугай байгаач. Монгол хүмүүс орж ирээд тусгаарлагдий гэж байна. Гэр орноосоо хөөгдсөн аргаа барсан хүмүүс ирч байна лалраа. Оросод оюутны байрнаас нь гаргаж байна *л минь

Avatar

Зочин 2020-03-23 192.82.75.13

Hilee ert haatsan bol edniig oruulahgui l baih baisan yum. R tusaad irj baigaa gelu

Avatar

Зочин 2020-03-23 103.14.36.18

ОХУ-д манайхаас маш их оюутан суралцдаг, тэднийгээ элдэв хязгаарлалт тавилгүйгээр буцаан татах хэрэгтэй. Өөрсдийн боломжоороо онгоц галт тэрэг болон автобус зэргээр дамжиж ирж байхад нь хоног хугацаа товлон хязгаарлахгүйгээр ирсэнийг нь хил нэвтрүүлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-03-23 192.82.70.115

Тэр хар мянган юмыг чинь тусгаарлах байр сав алга.

Avatar

Зочин 2020-03-23 202.126.88.139

Tgeel udahgui butsya butsya geel unana da

Avatar

Зочин111 2020-03-23 64.119.17.93

Энэ тэнүүлчингүүдэд төр хатуу хандах хэрэгтэй. Эрдэнийн хэлдэг зөв шүү. Энэ тоглоом биш. Мөнгөгүй хүмүүс үнэгүй бараатай адил. Хая.

Avatar

Зочин 2020-03-23 80.83.237.102

визны хугацаа дуусаж бгаа иргэдийн визыг сунгах уу

Avatar

С.Эрдэнэ 2020-03-23 124.158.76.91

Оросын Холбооны Улсад сурч байгаа оюутнуудаа авахын тулд чартер онгоц гаргах нь зөв шүү дээ …. Бүх оюутнууд Улан-Үд хотоор дамжин автобус, галт тэргээр дамжин Монголдоо ирнэ гэдэг бол бас хүнд хэцүү асуудал. Тийм учраас онгоц явуулах арга хэмжээг яаралтай авмаар байна!

Avatar

Зочин 2020-03-23 150.129.142.34

Онгоц жолооч байхгүй болсон.Бүгд тусгаарлагдсан.

Avatar

Zochin 2020-03-23 202.126.88.215

Odoo bolnoo ongochoor chun teeverlej avchirchaa boliooooo

Avatar

Зочин 2020-03-23 202.126.89.47

Darga nariin coronatai oyutnuud oruulchaad odoo hilee haalaa ch geh ahig! Corona garaad bairnaasaa huugdsun gee biz dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж