Хуулийн заалтыг буруу бичдэг байжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

Хуулийн заалтыг буруу бичдэг байжээ

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас “Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалын хууль зүйн үндэслэл”-ийг 2015 оны эхний есдүгээр сарын байдлаар шалгасан байна.

Шалгалтаар улсын байцаагч нараас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалуудыг хянахад дээрх улсын байцаагч нар зөрчил гаргагч захиргааны шийтгэл оногдуулахдаа шийтгэврийн хуудсандаа хуулийн зүйл, заалтыг буруу бичдэг, шийтгэвэр биелүүлэх хугацаа дууссан байхад шийтгэвэрийг баталгаажуулах талаар шүүхэд хүсэлт гаргадаггүй, шийтгэвэрийн хуудсанд засвар хийдэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд тухайн үзлэг хийж буй эд зүйлийн шинж байдлын талаар огт тэмдэглэдэггүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Шалгалтын явцад хуулийн зүйл, заалт буруу бичсэн нэг шийтгэврийн хуудсыг өөрчилж зөвтгүүлэхээр прокурорын тогтоол бичин хүргүүлж, шалгалтын дүнг прокурорын зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулж, цаашид зөрчил, дутагдал гаргуулахгүй байх талаар удирдлага, зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авахуулахаар Орхоны хөндийн цогцолборт газрын удирдлагад прокурорын шаардлага бичсэн байна.

Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж