Монголын волейболын холбоо, алтан түнш "Витафит" групп хамтран Нийслэлийн Баянгол дүүргийн 51-р сургуульд бөмбөг, хэрэгслээр дэмжлэг үзүүлж, Витафит группийн нэрийн бүтээгдэхүүнийг гардууллаа. Тус үйл ажиллагаанд 51-р сургуулийн хүүхэд багачууд, удирдлагууд болон МВХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга С.Мөнхдэлгэр, Сургалт, дасгалжуулалт хариуцсан менежер А.Баясгалан, "Сима" клубын дасгалжуулагч Б.Мөнхнаран, Үндэсний шигшээ багийн ахлагч А.Мөнхбаяр нар оролцлоо. Хүүхэд багачууддаа спортын өндөр амжилт хүсье.
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ХОЛБОО