ЭМЯ: Франц иргэний биеийн байдал сайжирч байна

Хуучирсан мэдээ: 2020.03.23-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Франц иргэний биеийн байдал сайжирч байна

ЭМЯ: Франц иргэний биеийн байдал сайжирч байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар  цаг үеийн мэдээлэл өглөө. Салбарын яамнаас гадаадын улс орнуудаас ирсэн бүх иргэдийг эмнэлгээс гарсны дараа гэртээ дахин 14 хоног тусгаарлах, ажиглалтад авах саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм. Тусгаарлагдсан иргэдээс  коронавирусийн шинжилгээ гурван удаа хийх бөгөөд  халдвар илрээгүй бол эмнэлгээс гаргах юм байна. Мөн сэжигтэй тохиолдол илэрсэн иргэд эмнэлгээс гарч гэртээ өөрийгөө тусгаарлахдаа  утсандаа байршил тогтоогч байршуулж, өдөрт хоёр удаа халуунаа хэмжих  саналыг дэвшүүлжээ. Хэрвээ гадагшаа гарах, утсаа унтраавал Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно гэдгийг анхаарууллаа.

НИЙТ 2333 ИРГЭН ТУСГААРЛАГДАЖ БАЙНА

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.БУЯНЖАРГАЛ:

-Нийт 3222 иргэнийг ажиглалтад авснаас өнөөдөр 2333 иргэн тусгаарлалтад байна.  Орхон аймагт 44 хүнийг нэмж тусгаарлалтад авсан. Бусад аймаг, сувилалд нэмэлтээр иргэд тусгаарлагдаагүй. ЭМЯ-наас Засгийн газрын ээлжит бус хуралдаанд санал тавьж шийдвэр гаргасан. Тодруулбал, тусгаарлалтаас гарч буй иргэдийг гэртээ тусгаарлахад нь  төрийн байгууллагуудын нэгжүүд хяналт тавьж ажиллана. Өнөөдрийн байдлаар тусгаарлалтад буй иргэдээс нийт 286 эмч үйлчилгээний ажилчид 14 хоног тусгаарлагдаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд төр хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна. Тусгаарлах байр, эмнэлгийн орны тооцоог гаргасан. Цаашид 243 эмнэлгийн орны тоог гаргасан. Эрчимт эмчилгээний эмч нарын тоог гаргаж, шаардлагатай үед солилцож ажиллахаар судалсан. Халдварын үед гэмтлийн эмнэлгийн ор, төрөх тасгийн хүүхдийн эмнэлгийн орыг эхний ээлжид чөлөөлөх боломжгүй. Улсын хэмжээнд эрчимт эмчилгээний 633 ор байна. Цаана нь 233 ор ашиглах боломжтой. ХӨСҮТ-д нэмэлтээр арван ор гаргасан.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

Станбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн эрсдэлт 24 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээг хийж байна. Гуравдугаар сарын 19-нд Токио- Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 52 хүнээс коронавирус илрээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний хариу сөрөг гарсан. Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Коронавирус илэрсэн 10 хүний биеийн байдал дунд зэрэг, харьцангуй тогтвортой байна. Франц иргэний уушигны өөрчлөлт эргэн сэргэж эхэлжээ. Цаашид бид Франц иргэнийг багадаа 10 хоног үргэлжлүүлэн эмчилнэ.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Азийн орнуудад коронавирусийн халдвар буурах хандлагатай ч гаднын улс орнуудаас зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдол байна. ДЭМБ-аас халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхахгүй байхыг анхааруулсан. Хорио цээрийн дэглэмийг халдварт өвчний үед тогтоодог. ДЭМБ-аас коронавирусийн халдварын нууц үеийг албан ёсоор 1-14 хоног гэж үзэж байгаа тул эхний ээлжинд 14 хоног тусгаарлаж байна. Тусгаарлалтаас гарсан иргэд гэртээ 14 хоног өөрсдийгөө тусгаарлах шаардлагатай гэсэн зөвлөмжийг гарган ажиллаж байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Sunday, March 22, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж