Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хандивын аянд нэгдлээ | News.MN

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хандивын аянд нэгдлээ

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хандивын аянд нэгдлээ

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хандивын аянд нэгдлээ

Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирсээр байна. Тухайлбал,

Архивын ерөнхий газрын ажилтан, алба хаагчид нэг өдрийн цалин болох 3 095 000 төгрөгийг өнөөдөр Улсын онцгой комисст хандивласан бол Төв аймгийн Баян сумын I багийн иргэн, аймгийн сайн малчин Ж.Тамир 10 хонь хандивласныг түүний эгч Ж.Солонго уламжлан, хандивыг хүлээлгэн өглөө.

Мөн  “Улаанбаатар Хангарьд Ротари клуб”-ийн залуучууд 1 436 200 төгрөгөөр хандивын аянд нэгдсэн бол “Сүбүтэ Майнинг сервис” ХХК-аас 3 сая төгрөгийн өртөг бүхий хөдөлмөр хамгааллын хувцсыг Улсын онцгой комисст гардуулан өгч, чин сэтгэлийн талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

м 2020-03-23 124.158.107.35

хандив өгсөн байгууллага хувь хүмүүсийн мэдээллийг зарлах хэрэгтэй . Яагаад хөрөнгөлөг гишүүд сайд нар хандив өргөхгүй байгаан ернь.

Avatar

САСА 2020-03-23 202.126.89.108

ЭНЭ ОЛОН ГАЗРААС ХАНДИВ АВЧ БАС ЗАСГААС ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ АВЧ БАЙЖ ИРГЭДДЭЭ ХЭДЭН МАСК ГАДНААС ОРУУЛААД ӨГЧИХ СЭТГЭЛ ДААН Ч АЛГА ЮМ ДАА ХОТЫН ТӨВИЙН 11 ЭМИЙЭ САНГААР ОРЖ МАСК СУРАХАД ОГТ БАЙХГҮЙ ГЭЭД Л СУУЖ БАЙХ ЮМ ХҮРЭЛСҮХ АНХААРАЛДАА АВААЧЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж