АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд хувийн захидал илгээсэн тухай Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг мэдээлжээ. Уг захидалд Ерөнхийлөгч Трамп Ким Жон Унд хоёр улсын харилцаа бат бэх хэвээр байгааг дурдаад дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Ким Удирдагчийн тахлаас ард түмнээ хамгаалж буй хүчин чамрайлтыг өндрөөр үнэлсэн гэв.
Хойд Солонгосын эрх баригчид улсад нь нэг ч халдвар бүртгэгдээгүй гэж мэдээлж байгаа ч АНУ болон Өмнөд Солонгосын талаас тус улсад халдвар гарсан, 200 орчим цэрэг коронавирусийн улмаас нас барсан гэх мэдээлэл гарч байсан юм. Мөн олон нийт Хойд Солонгосыг халдварын тоог нууж байж болзошгүй гэж үзэж байгаа билээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ