Цэвэр агаарт гарах хүсэлтэй иргэд албаныхны ажилд хүндрэл учруулж байна

Хуучирсан мэдээ: 2020.03.23-нд нийтлэгдсэн

Цэвэр агаарт гарах хүсэлтэй иргэд албаныхны ажилд хүндрэл учруулж байна

Цэвэр агаарт гарах хүсэлтэй иргэд албаныхны ажилд хүндрэл учруулж байна

Covid-19 буюу коронавирусийн тархалт дэлхий нийтийг түгшээж байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгаад буй. Энэ хүрээнд бүх амралт сувилал, дэн буудал, аялал, ууланд алхах, цанын баазууд болон спорт заалны үйл ажиллагааг зогсоогоод буй. Хорио цээрийн үед ялангуяа хүүхдүүд гэрийн хорионд орж, цэвэр агаарт гарах боломж хомс. Тиймээс эцэг эхчүүдийн хувьд амралтын өдөр Улаанбаатарынхаа ойр орчмын ууланд гарах, цэвэр агаарт гарах болсон. Нийслэлийн ногоон бүсэд гэр бүлээрээ гарч, дархлаагаа дэмжих нь олширчээ.

Хэдийгээр нийслэлийн ногоон бүс, амралт жуулчны баазууд хаалгаа барьж, хөл хорио тогтоосон ч нийслэлийнхэн амралтын өдрүүдийг дөрвөн хананы дунд бүгж, цахим орчинд өдрийг үр ашиггүй өнгөрүүлэхийг хүсэхгүй байгаа.  Тиймээс  өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн онцгой байдлын газраас цагдаа, мэргэжлийн хяналт, дүүрэг, хороодын ажилтан зэрэг нийт  90 гаруй алба хаагч иргэд олноор цуглаж болзошгүй есөн амралтын газар 20 уулын аманд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулжээ. Энэ талаар тодруулахаар дархан цаазат Богдхан уулыг зорилоо. Ууланд хүүхэд, ахмад настануудаа дагуулсан гэр бүлийн хүрээний алхаж, салхилж байгаа иргэд олон байлаа. Ялангуяа уулын зам дагуу автомашины урт цуваа үүсч, Туул голын мөсөн дээр хүүхдүүдээ гулгуулах, Богдхан уул руу алхах иргэдийн хөл тасрахгүй байлаа.

Өглөөний 08.00 цагаас эхлэн үүргэвч үүрсэн, унадаг дугуйтай, хүүхдээ тэргэн дээр нь түрсээр Богдхан уул дагуух замаар өгсч харагдана. Өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун, дулаан байсан учраас агаарт салхилах гэсэн иргэдийн цуваа тасарсангүй үдшийн бүрийтэй золгов. Иргэдийн зүгээс “Ажлын өдрүүдэд хүүхдүүдээ гэрээс гаргах боломжгүй учраас амралтын өдрийг ашиглаж агаарт гаргаж, цэвэрт агаар амьсгалуулж байна” гэж байлаа.

Ингээд Богдхан уулын аманд гарсан хамгаалалтын ажилтан “Ойн хамгаалагч” н.Ганболдтой цөөн хором ярилцлаа. Тэрбээр  “Нийслэлээс захирамж гарсан иргэд захирамжийн дагуу гэр бүлээрээ гэртээ байж олон нийтээр цуглахгүй байхыг хүсч байна. Онц ноцтой халдварт өвчин гарсан тул гэр бүл болоод улс нийтийн дотоод аюулгүй байдлыг эрхэмлэн ууланд алхах гэр бүл найз нөхдөөр агаар салхи аялалд гарахгүй байхыг сануулж байна. Заавал агаарт гарна гэж  бага гэлтгүй цугларалт цуглаан үүсгэж албан ажилд хүндрэл учруулахгүй байх хэрэгтэй. Гэртээ ч гэсэн агаар салхи сайн оруулж сэлгэж орчны агаар дуслыг ариутгаж цэвэрлэж болно гэж үзэж байна. Мөн энэ тал дээр албан үүрэгт ажилчид болон иргэдийн хооронд үл ойлголцох асуудал ихээр гарж байгааг онцолж байна.

Харин иргэдийн зүгээс аль болох цэвэр агаарт гарах, ууланд алхаж дархлаагаа дэмжиж, хүн багатай газар сонгож, амны хаалтаа зүүх зэрэг ариун цэврээ сахисан бол заавал цэвэр агаарт гарахыг нь хориглохгүй байвал гэсэн санааг илэрхийлж байлаа. Ялангуяа хүүхдүүдийн хувьд гэрт хоригдоод байхаар цэвэр агаар маш их дутагдаж байгааг онцолж байлаа.

Иргэн н.Энхмандал:

-Амны хаалт болон ариутгалын бодисыг тогтсон цагт ашиглаж ариутгаж байгаа ганц нэг амралтын өдөр ойрхон 20-30 минут гэр бүлээрээ агаар салхинд гарах нь дархлаа дэмжих эрүүл мэндэд ч тустай бас нэгэн урьдчилан сэргийлэх арга гэж үзэж байна. Байнга гэрээс гарахгүй бүгээд суугаад байвал хүүхдүүдийн маань дархлаа бие улам л сулрах байх гол нь ийм үед амны хаалтаа сайн зүүх хэрэгтэй гэсэн байр суурь дээр байна.

Б.ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж