Санал асуулгын хуулийг дэмжив | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Санал асуулгын хуулийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

Санал асуулгын хуулийг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Ард түмний санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, гишүүдийн 52.6 хувь нь “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн юм. Ингэснээр эл асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх болж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Н.Батбаяр нарын гишүүд УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Ард түмний санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байсан юм. Уг хуулийн төслийг УИХ 1995 онд баталж байсан ч нэг ч удаа хэрэглэж байгаагүй. Гэвч өөрчлөх шаардлага үүссэн аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд иргэдээс санал асуухдаа “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу, үгүй юу” гэсэн асуудлаар санал авах нь буруу. Дэмжих боломжгүй маш олон заалт Үндсэн хуулийн өөрчлөлтөөр орж ирсэн. Үүнийг нэг уутанд багтаан санал асуух нь буруу. Зүйл заалт бүрээр нь санал асуух ёстой” гэсэн байр суурь илэрхийлж байлаа. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон. Одоогийн Үндсэн хууль шилжилтийн үеийг зохицуулсан хууль. Тогтолцоогоо өөрчлөөгүй цагт эдийн засгийн хямралыг гэтлэхгүй, засаглалын хямралыг даван туулахгүй. Үүнд парламентад суудалтай бүхий л улстөрийн намын зөвшилцөл хэрэгтэй” гэж байлаа.

Одоо байнгын хорооны хуралдаан түр завсарлаад байна. Нэг цагийн дараа эргэн хуралдаж Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм. УИХ-д нэр бүхий дөрвөн хуулийн төсөл өргөн мэдүүлэгдсэн. Энэ бүхнийг хэлэлцэх юм.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

МОНГОЛ 2015-11-17 103.229.122.138

HOВШ гэж.....Өнөөгийн энэ идэж цаддаггүй "76 гахай"-д нэг их сайн сайхан юм улсад хийх санаа ердөө ч байхгүй.....Цаад өмхий хар санаа нь чухамдаа УИХ-ын гишүүдийн тоог 23-аар нэмж 99 болгочихвол ирэх сонгуулиар өөрсдөө түүнд багтчихаж юуны магад гэж горьдож, бас авлига албан тушаалын хэргээ хаацайлах заалт оруулаад авах, мөн энэ санал асуулга гэгчид үргүй зарцуулах 5 ТЭРБУМААС нь сурсан аргаараа "хумслах" гэсэн л атгаг муухай бодлоос цаашгүй....Та нарыг ирэх жил ард түмэн болгож тавина даа, харж л байгаарай улаан луйварчид аа.....

777 2015-11-17 103.229.120.100

ҮХ-д өөрчлөлт оруулахаар тусгагдах асуудал нэг бүрийг жагсаан бичиж санал асуулга явуулахгүй бол нэгд: арт түмнийг мэхэлсэн болно, хоёрт: Өөрчлөлтөд оруулах заалтуудыг ард түмэнд тулган хүлээлгэсэн болно. гуравт: төр ард түмний хооронд үл ойлголцол үүснэ. Өөрчлөлт оруулах нь зайлшгүй тухай Монгол түмэн мэдэж л байгаа. Харин ямар ямар зүйл заалтуудыг өөрчлөх талаар тэднээс саналыг нь авалгүй шийднэ гэдэг шударга ардчилалд үл нийцсэн явдал болно. Ард түмэн өөрсдийнхөө сонгож гаргаж ирсэн төр засаглалаа хяналтандаа байлгаж шахаж шаардаж чадахгүй байгаа учраас сайн төр-засаглалтай болно гэж мөрөөдөхийн ч хэрэггүй юм. Иргэдийхээ төлөө ажилладаг, жинхэнэ шударга Ардчилсан Төрөө сонгох Монголын ард түмний сонголт бол бидэнд тулган хүлээлгэж, гоёмсгоор тайлбарлаж байгаа одоогийн сонгуулийн хууль, сонгуулийн системийн тухай асуудал огт биш. Ард түмэн ямар арга замаар, хэрхэн яаж, хэнийг дундаасаа Төрд төлөөлүүлэн сонгох вэ гэдгээ өөрсдөө шийдэх нь ардчилсан шударга ёсонд нийцнэ. Шударга ёс мандтугай. Эрх чөлөө мандтугай !!!

МОНГОЛ 2015-11-17 103.229.122.138

Өнөөгийн энэ "76 гахай"-д нэг их сайн сайхан юм улсад хийх санаа ердөө ч байхгүй.....Цаад өмхий санаа нь УИХ-ын гишүүдийн тоог 23-аар нэмж 99 болгочихвол ирэх сонгуулиар өөрсдөө түүнд багтчихаж юуны магад гэж, бас авлига албан тушаалын хэргээ хаацайлах заалт оруулах, мөн энэ санал асуулга гэгчид үргүй зарцуулах 5 ТЭРБУМААС сурсан аргаараа "хумслах" гэсэн л атгаг муухай бодлоос цаашгүй....Та нарыг ирэх жил ард түмэн болгож тавина даа, харж л байгаарай улаан луйварчид аа.....

zoshin 2015-11-17 202.179.29.97

svhbaatar dvvregiin 8 r horoonii irgenii byrtgeliin ajilshin aash muutai ih nootoi um hiij baigaa um shig bgaa bi shiljvvleh hodolgoon hiilgeh gej oshso shin tedniid shalgalt irsen bna tegsen shin todorhoilolt ogdog hvn 7 r horoo n deer bgaa tsug hariutsaj bgaa geheer n oshson shin nadad hamaagvi geed neg zaluu ajiltai butsaj oshij shadalgvi margaash n dahiad 8 r horoond oshson shin shalgaltiin hvmvvs n baihgvi nogoo hvvhen shin ooroo hen gelee geed udaj udaj ooroo hiij ogsh bgaa um daa ene bol tsaanaa sidi umuu um hadgalsan bgaa um omno songuuliar svhbaatar dvvregiin hvmvvsiig sanal beldej baihdaa sidind bisheed hvmvvsiin regesteriig hadgalsan sidinees harj ogood bsan er vnen um howor bna gehdee olon tvmen harj bna

иргэн 2015-11-17 203.91.119.182

Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан хууль оруулж ирэхийг эсэргүүцэж байна.

zoshin 2015-11-17 202.179.29.97

oorsdiihoo erh ashigiin vvdenees bish ard tvmenee bod l doo zarim neg n amidrah gej argaa barj bna sh dee

zoshin 2015-11-17 202.179.29.97

ediin zasagiin haymral geed 76 giin tsalin hasna geed baisanaa u 99 we arai heresh bnaa ard tvmen harj bna bolioshee

Зочин 2015-11-17 202.21.115.82

Заалт бүрээр нь санал аваачээ. 99 гишүүнийг эсэргүүцэж байна! Ерөнхийлөгчийг парламентаас сонгохыг эсэргүүцэж байна !