Э.Бат-Үүл нарт холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хойшлогдлоо. Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт эхэлсэн. Шүүх хуралд шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Г.Орхон “…миний бие ХӨСҮТ-с өгсөн зааварчилгааны дагуу 2020 оны гуравдугаар сарын 10-с доод тал нь гуравдугаар сарын 24-нийг хүртэл гэрийн хөл хорионд байх үүрэгтэй болоод байна.
Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн. Шүүх уг хүсэлтийг хүлээн авч Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан байна.
Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацын /ТОСК/ захирлаар ажиллаж байсан А.Гантулга, “Бэрэн” групп компанийн захирал Б.Мөнхтөр нарын бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт хоёрдугаар сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.03.23/ 10.00 цагт эдгээр хүмүүст холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болох байсан ч түр хойшилжээ. Шүүх хурлыг дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан байна.
Хэргийг тодруулбал, ТОСК-ийн захирал асан А.Гантулгыг уг албан тушаалыг хашиж байхдаа компанийн дүрэм, үндсэн зорилго, үйл ажиллагааны чиглэлд нийцээгүй гэрээ байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-д давуу байдал олгосон. Тус компанийн барьсан “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 000 ам.доллар хахуульд авсан гэж буруутгасан билээ.
А.Гантулгатай холбоотой үйлдэлд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татаад байгаа юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд шалгарсан, Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн “Гранд лайн” компанийн зээлийн төлбөрийг төлөхийн тулд “Бэрэн групп” ХХК-д мөнгө шилжүүлсэн бөгөөд АТГ-аас тус группийн санхүүгийн бичиг баримтыг шалгахад ТОСК-аас шилжүүлсэн есөн тэрбум төгрөгийн тодорхой хэсгээр “Гранд лайн” ХХК-ийг худалдаж авсан төлбөрийг барагдуулсныг тогтоосон хэмээн мэдээлж байв.
Э.БУРАМ
Зочин 2020-03-23 119.40.103.6
шҮҮХИЙГ татан буулгаад шинээр эрс ШИНЭЧЛЭЛ хийж шүүгчдийг дахин сонгон шалгаруулахаас өөр аргаггүй болжээ
mongol er 2020-03-23 66.181.161.89
MUU SALGA ZUNUGIIG YALLAJ XURUNGIIH NI XURAA. ARDCHILLIN NER BARISAN XULGAICH YUMAA
Зочин 2020-03-23 66.181.161.109
ene baruul gej duraaraa y****n bnaa
Иргэн 2020-03-23 202.9.46.118
Энэ шүүхийхэн ичих б**с нь улайх гэж байхгүй юм даа… Яасан нүүрээ ширэлсэн улс байдаг юм бэ?? Эд нарыг дийлэх Засаг Төр гэж байхгүй юу????
Зочин 2020-03-23 43.242.242.59
ийм болтолоо доройтсон юм уу шүүх
qqq 2020-03-23 108.56.76.55
Ugur tolgoit. Hudlaa tom tom bultreed…neg l ih ardchilal yarisan muu hulgaich. Hun muutai uudgui n****.
зочин 2020-03-23 192.82.73.132
ЭНЭ МОНГОЛЫН ШҮҮХ ХУУЛИЙН БАЙЖ БАЙГАА ЦАРАЙГ ХАРДАА ХЭДЭН ОЛИГАРХИ ДЭЭР ОЧООД ЯЛЫГ ЭДЛҮҮЛЭЭД УЛС НИЙГЭМД ЗӨВ ШУДАРГА БАЙДАЛ ТОГТООХ ЯМАР Ч ХҮСЭЛ АЛГАА МӨНГӨНД НЬ УНАЖ ҮХЭЭЛ УЛСАА ХУДАЛДААЛ ХАХУУЛИА АВААД ЯВЖ БАЙХ НЬ НЭГ ХҮН ИРЭЭГҮЙ ГЭЭЛ ХОЙШИЛДОГ НЬ ЕРӨӨСӨӨ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ҮГСЭН ХИЙЖ БАЙГАА ХУЙВАЛДААН БАЙНА.
Зочин 2020-03-23 66.181.188.75
Бат-Vvлийг гvтгэж хэлмэгдvvлэхээ боль!
зочин 2020-03-23 43.242.242.59
Лениний хөшөөний оронд Нацагдоржийн хөшөөг тавьж газрыг нь зарсан нь үнэн үү