Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хурал хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.23-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хурал хойшилжээ

Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хурал хойшилжээ

Э.Бат-Үүл нарт холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хойшлогдлоо. Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт эхэлсэн. Шүүх хуралд шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Г.Орхон “…миний бие ХӨСҮТ-с өгсөн зааварчилгааны дагуу 2020 оны гуравдугаар сарын 10-с доод тал нь гуравдугаар сарын 24-нийг хүртэл гэрийн хөл хорионд байх үүрэгтэй болоод байна.

Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн. Шүүх уг хүсэлтийг хүлээн авч Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан байна.


Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацын /ТОСК/  захирлаар ажиллаж байсан А.Гантулга, “Бэрэн” групп компанийн захирал Б.Мөнхтөр нарын бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт  хоёрдугаар сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр  /2020.03.23/  10.00  цагт  эдгээр хүмүүст холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг  болох  байсан ч түр хойшилжээ. Шүүх хурлыг дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Хэргийг тодруулбал, ТОСК-ийн захирал асан  А.Гантулгыг уг албан тушаалыг хашиж байхдаа компанийн дүрэм, үндсэн зорилго, үйл ажиллагааны чиглэлд нийцээгүй гэрээ байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-д давуу байдал олгосон. Тус компанийн барьсан “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 000 ам.доллар хахуульд авсан гэж буруутгасан билээ.

А.Гантулгатай холбоотой үйлдэлд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татаад байгаа юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд шалгарсан, Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн “Гранд лайн” компанийн зээлийн төлбөрийг төлөхийн тулд “Бэрэн групп” ХХК-д мөнгө шилжүүлсэн бөгөөд АТГ-аас тус группийн санхүүгийн бичиг баримтыг шалгахад ТОСК-аас шилжүүлсэн есөн тэрбум төгрөгийн тодорхой хэсгээр “Гранд лайн” ХХК-ийг худалдаж авсан төлбөрийг барагдуулсныг тогтоосон хэмээн мэдээлж байв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж