FIBA 3×3 буюу Олон улсын 3х3 сагсан бөмбөгийн холбоо өчигдөр/2020.03.22/ шинэчилсэн чансаагаа танилцууллаа. Токио-2020 зуны XXXII олимпийн наадмаас эхлэн олимпийн төрөл болж буй энэхүү “урбан” спорт нь сүүлийн үед дэлхий дахинд эрчимтэй хөгжиж байна. Монгол улсын хувьд аль хэдийнэ дэлхийн 3х3 сагсан бөмбөгийн томоохон гүрэн болсон гэдэг нь шинэчлэгдсэн чансаагаар тод харагдаж байна.
Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо нэгдсэн холбоодын дэлхийн чансаанд 5-р байр, Ази тивийн чансаанд БНХАУ-ын дараа хоёрдугаар байранд бичигдэж байна. Харин дэлхийн 3х3 сагсан бөмбөгийн холбоодын нэгдсэн чансааг ОХУ тэргүүлж, тэдний араас БНХАУ, АНУ, Франц, Монгол зэрэг улсууд удаалж байна.
Олон улсын 3х3 сагсан бөмбөгийн холбоонд нийт 170 улс бүртгэлтэй







Та бүхэн илүү дэлгэрэнгүй чансааг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Зочин 2020-03-23 192.82.68.161
Enhiin-Od cool yum. Tsuuhun temtseend oroltsson gehed deeguur yavj baina. Hervee tentseen bolgond orvol 1-t bichigdeh yum baina
Зочин 2020-03-23 66.181.161.4
Олимп энэ өвчин тахалтай үед эрх олгох тэмцээнээ бүр болиод дэлхийн энэ чансаагаараа дээгүүр байгаа багаасаа шууд үлдсэн эрхийг нь өгчихвөл манайх баараггүй орчихоор байх юм….бараг тэгэх байхаа тиймээ…
Зочин 2020-03-23 202.126.89.112
Saihan medee bnaa
иргэн 2020-03-23 202.179.27.97
Амжилт хүсье, залуустаа.