ОБЕГ: Алга болсон дөрвөн настай хүүг хайж байна | News.MN

ОБЕГ: Алга болсон дөрвөн настай хүүг хайж байна

ОБЕГ: Алга болсон дөрвөн настай хүүг хайж байна

ОБЕГ: Алга болсон дөрвөн настай хүүг хайж байна

 ДӨРВӨН НАСТАЙ ЭРЭГТЭЙ ХҮҮХДИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

Онцгой  байдлын Ерөнхий газарт өчигдөр /2020.03.22/  дараах  тохиолдлууд бүртгэгджээ. Тодруулбал, Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн нэгдүгээр гудамжинд  дөрвөн настай эрэгтэй хүүхэд  17.00 цагийн орчим Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй дуудлага мэдээлэлд аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын  алба хаагчид болон сайн дурын иргэд нийлсэн нийт 69 хүн эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

  • Мөн Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн Атар гурав гэдэг газар ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг мөн өдрийн 14.10 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид 17.16  цагт очиход Улаанбаатар хотоос Дорнод аймгийн Халхгол сумын чиглэлд гурван  зорчигчтой зорчиж явсан иргэн Э-ын Исүзү загварын ачааны автомашин цасанд суусан байсныг татан гаргасан байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн  нэгдүгээр хорооны 20 дугаар байранд  гурван настай А нь тоглож байгаад угаалгын машины сэгсрэгчид ороод гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 19.06 Нийслэлийн Онцгой байдлын газар хүлээн авч хүүхдийг эсэн мэнд гаргаж ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгчээ.


АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ТАВАН ХҮН ГЭМТЭЖ, ХОЁР ХҮН НАС БАРЖЭЭ

Харин Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 22-23-ны өдрүүдэд нийт 299 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 251-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас таван хүн гэмтэж, нийслэлд нэг, орон нутагт  нэг  хүний амь  хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр гурав, 
  • Мөргөлдөх хэлбэрээр хоёр, 
  • Онхолдох хэлбэрээр  нэг, 
  • Үл хөдлөх зүйл мөргөх нэг, бүртгэгджээ. 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал,

  •  Гуравдугаар сарын 21-ний өдрийн 15.00 цагт  Баянхонгор аймгийн Богд сумын хоёрдугаар баг /сумын төвд/ “Нарийн худаг” гэх газар шороон замд Mustang-5 маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 40 настай.эрэгтэй Б-гийн амь нас хохирсон.
  • Гуравдугаар сарын 22-ны өдрийн 15.28 цагт  Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төмөр замын 407-р километрийн 4-р зуутад ачааны галт тэргэнд 50 настай, эрэгтэй С мөргүүлж, амь нас нь хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 29 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо  хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 19,6 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 40,6 хувиар, хүний амь нас хохирсон осол 50 хувиар тус тус өсч, ослын улмаас гэмтсэн хүн 37,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЦА-аас анхааруулж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-23 103.229.121.30

АСФАЛЬТАН ЗАМД ЗОРИУЛСАН ДУГУЙТАЙ МОТОЦИКЛЬ ЗАРЖ ОЛОН ХҮНИЙ АМЬ НАСЫГ ХӨНӨӨЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ХООЛОЙГООР ХООЛ ОРДОГ Л БАЙХ ДАА?

Avatar

Зочин 2020-03-23 202.179.8.4

Техникт 1%-ийн л буруу байж болох юм. Манайхан өөрсдөө эргүү мал шиг давхина, согтуугаар жолооддогоос болж байгаа юм

Avatar

Зочин 2020-03-23 103.212.119.193

ямар тэнэг нь үр хүүхдээ хараа хяналтгүй голын эрэг дээр тоглуулдаг байна аа.хайран хүүхэд

Avatar

Зочин 2020-03-23 122.201.22.81

Тийм тэнэгүүд Монголоор дүүрээн!

Avatar

Зочин 2020-03-23 27.99.6.167

Сэлэнгэ гол биш Сэлэнгэ Мөрөн гэдэг юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж