Нэрт дуурийн дуучин Пласидо Доминго “covid-19”-ийн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.23-нд нийтлэгдсэн

Нэрт дуурийн дуучин Пласидо Доминго “covid-19”-ийн халдвар авчээ

Нэрт дуурийн дуучин Пласидо Доминго “covid-19”-ийн халдвар авчээ

Испанийн нэрт дуурийн дуучин Пласидо Доминго шинэ коронавирусний халдвар авсан гэдгээ өөрийн  фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр “Би иргэний үүргээ ухамсарлаж, халдвар авсан тухайгаа та бүхэнд мэдээлж байна. Манай гэр бүлийнхэн ч мөн өөрсдийгөө тусгаарласан” хэмээн нийтэлсэн байна. Түүний биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа ч халуурч, ханиалгах шинж тэмдэг илэрч байгаа аж. Мөн тэрбээр эрх баригчдын зүгээс гаргасан тогтоол шийдвэр, уриалгыг дагаж мөрдөхийг сонсогчдодоо хандан уриалсан байна.

XX зууны хамгийн гайхамшигт дуу хоолойтон гэгддэг түүнтэй МУГЖ Г.Ариунбаатар энэ оны хоёрдугаар сард ОХУ-ын Марийнскийн театрт Симон Бокканеграгийн дуурьт хамтран дуулж байсан билээ.

Өдгөө 79 настай Доминго эмэгтэй дуучдад бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагдсаны улмаас Лос-Анжелес хотын дуурийн театрын ерөнхий захирлын албан тушаалаас өнгөрсөн онд огцорсон байна. Үүнээс өмнө Их Британийн Оскарын шагналт жүжигчин Идрис Эльба, Том Хэнкс болон түүний гэргий Рита Уилсон, Кевин Дюрант, Даниэль Ким зэрэг алдартнууд “covid-19”-ийн халдвар авсан гэдгээ зарласан билээ.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж