Ангела Меркелийг үзсэн эмчээс коронавирусийн халдвар илэрчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.23-нд нийтлэгдсэн

Ангела Меркелийг үзсэн эмчээс коронавирусийн халдвар илэрчээ

Ангела Меркелийг үзсэн эмчээс коронавирусийн халдвар илэрчээ

Германы Канцлер Ангела Меркельд үзлэг хийж, хатгалгааны эсрэг вакцин хийсэн эмч коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон тул Канцлер өөрийгөө тусгаарлах арга хэмжээ авч, шинжилгээ өгсөн байна. Гэсэн ч тэрбээр албан ажил үүргээ хэвийн үргэлжлүүлнэ гэдгийг тус улсын Засгийн газар мэдэгджээ.

Германд одоогийн байдлаар 24 мянган хүн халдвар авч, 94 хүн нас бараад байгаа ба тус улс өчигдрөөс /2020.03.22/ эхлэн тахлын эсрэг хатуу арга хэмжээ авч эхэлжээ. Тухайлбал, хоёроос дээш хүн нэг дор цугларахыг хориглох, ресторан, кафе, үсчин зэрэг үйлчилгээний газрууд хүмүүсийн хооронд хоёр метрийн зайтай үйлчлэх, олон нийтийн газарт явахдаа хамт амьдардаггүй хүмүүс хоорондоо 1,5 метрийн зай барьж явах гэх зэрэг бүх дагаж мөрдөх дүрэм журмыг нарийвлан гаргажээ.

 Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж