Covid-19: 336 мянган хүн халдвар авч, 14 мянга нь нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.03.23-нд нийтлэгдсэн

Covid-19: 336 мянган хүн халдвар авч, 14 мянга нь нас баржээ

Covid-19: 336 мянган хүн халдвар авч, 14 мянга нь нас баржээ

Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн “covid-19” өвчин өнөөдөр /2020.03.23/-ийн байдлаар дэлхийн 192 оронд бүртгэгджээ. Дэлхий даяар 336 мянга гаруй хүн уг өвчний халдвараар өвчлөөд байгаа бол нас барагсдын тоо 14 мянга давсан байна. Харин эдгэрсэн хүний тоо 97 мянга давжээ.

Халдварын дэгдэлт Азийн орнуудад харьцангуй намжсан ч Европ тив хүндхэн байдалд ороод байна. Итали, Испани, АНУ зэрэг улс орнуудад халдвар маш хурдтай нэмэгдэж, өдөрт хэдэн мянган хүн шинээр халдвар авч, хэдэн зуун хүн амь үрэгдэж байна. Зарим улс орнууд амьсгалын аппарат, амны хаалт, зэрэг эмнэлгийн болон хамгаалалтын хэрэгслийн дутагдалд орж, эмнэлгүүдийн хүрэлцээ ч муудаж эхэлжээ. Испанид л гэхэд үзэсгэлэнгийн танхимуудыг түр эмнэлэг болгон ашиглаад эхэлжээ.

Харин Германд хоёроос илүү хүн уулзаж, нэг дор бөөгнөрөхийг хориглосон бөгөөд Канцлер Ангела Меркель “Халдварын тархалтыг тогтоон барих хамгийн чухал хүчин зүйл бол хүн нэг бүрийн хүчин чармайлт, ухамсар юм” гэдгийг онцолсон байна.

Итали улсад нэг хоногийн дотор 5,500 гаруй хүн халдвар авч, 600 гаруй хүн амиа алдсан ба Европын холбооны Ерөнхийлөгч Сержио Маттарелла бусад улс орнуудыг Италийн гашуун туршлагаас суралцаж, даруй арга хэмжээ авах хэрэгтэй хэмээн мэдэгджээ.

Мөн нийт халдварын тоо 1,300 давж, долоон хүн коронавирусийн улмаас нас бараад буй Австраличууд улс даяараа хөл хорио тогтоолоо. АНУ-ын хувьд халдварын тоо хоногт 8,500 орчмоор нэмэгдэж, 114 хүн нас барснаар нийт халдвар тээгчийн тоо 32,700 хүрч, нас барсан хүний тоо 416 болжээ. Түүнчлэн тус улсын Сенатын танхимд халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, Кентаки мужаас сонгогдсон, Бүгд Найрамдах намын гишүүн, 57 настай Рэнд Пол  сенатын танхимын анхны халдвар тээгч болжээ. Түүнчлэн Конгрессийн доод танхим болох төлөөлөгчдийн танхимын хоёр гишүүн Covid-19 халдвартай нь тогтоогдоод эмчлүүлж байгаа.

Охайо, Луйзиана, Делавар мужууд өчигдрөөс /2020.03.22/ хөл хорионы дэглэмд шилжсэнээр тус улсад нийт 101 сая хүн буюу нийт хүн амынх нь гуравны нэг нь хөл хорионд ороод байна. Мөн  Ерөнхийлөгч Дональд Трамп Нью Йорк, Калифорни, Вашингтон мужуудад цар тахалтай тэмцэхэд нь туслуулахаар үндэсний гвардын цэргийг дайчлах болсныг зарласан юм.

Халдвар хамгийн их тархсан эхний 10 улс орон: 2020.03.23-ны 09.00 цагийн байдлаар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж