Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан дүүжин зам, Тэнгэрийн зам, тойро зам барина, төсөв санхүүг нь зохицуулсан, Засгийн газар тогтоол гаргалаа хэмээн сүр дуулиантайгаар хэвлэлийн хурал хийж байв. Гэвч Дарханы замаа бариагүй байж юун тэнгэрийн зам хэмээн шүүмжлэлд өртөсний дараа Засгийн газраас Тэнгэрийн замыг дэмжээгүй хэмээн сэм пи-ар хийгээтхэв. Яг ийм тогтоол баталсан, ийм дүр зурагтай байна гэдгийг Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өөрийн амаар хэлсэн юм шүү. Гэвч Тэнгэрийн зам нь шүүмжлэлд өртсөний дараа Засгийн газрын хуралдаанаар энэ асуудал нь дэмжигдээгүй хэмээн өнгөрөв.
Гэтэл дахиад л Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хэлсэн үгнээсээ буцав. Тэрбээр Дархан-Уул аймгийн зам барихад 105 хятад тусгай нислэгээр авчирна хэмээн мэдэгдсэн нь олны шүүмжлэл дагуулав. Угтаа бол Дарханы замаа ашиглалтад оруулах санаатай шаардлагатай мэргэжлийн хүмүүсийг урд хөршөөс авах шийдвэр нь дан ганц түүний санаачлага биш ээ. Мэдээж гадаадаас ажиллах хүчин авах эсэх асуудал тодорхой хүрээнд яригдаж, шийдэгддэг асуудал. Гэвч Б.Энх-Амгалан сайдыг ийн мэдэгдсэний дараа олон нийт шүүмжилж, гаднаас иргэд авах гэлээ гэх шүүмжлэл дагуулснаас үүдэж, Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг түр хойшлуулахаар болов. Б.Энх-Амгалан сайдын хувьд Дархан-Улаанбаатар чиглэлийн замыг өнгөрсөн арваннэгдүгээр сард ашиглалт оруулна хэмээн амлаж байлаа. Гэвч шалгаруулсан компаниас нь яамны ажилчид нь авлига авч, ажилдаа хариуцлага алдсанаас үүдэж Дарханы зам өнөөдөр ч “там” шиг байна хэмээн шүүмжлүүлэх болсон. Гэвч тэрбээр замаа ашиглалтад оруулахын тулд 105 Хятад иргэн оруулж ирэх гэж яарч яваад дахин бангадуулав. Одоо сонгууль болтол богинохон хугацаа байгаа ч өөр ямар шийдвэрүүдээсээ Зам тээврийн хөгжлийн сайд буцах бол доо. Дархан-Улаанбаатарын замаа барихаас л татгалзаж болохгүй юм шүү, Б.Энх-Амгалан сайд аа. Энэ зам чинь Улаанбаатартай олон аймгийг холбож, улс хоорондын тээвэр хийдэг улс орны чухал зам юм шүү.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ