Жижиг намуудыг "жийсэн" сонгууль | News.MN

Жижиг намуудыг "жийсэн" сонгууль

Жижиг намуудыг "жийсэн" сонгууль

Жижиг намуудыг "жийсэн" сонгууль

Гуравхан сарын дараа УИХ-ын сонгууль болохоор товлогдсон ч өнөөдөр дэлхий нийтийг айдаст автуулаад буй цар тахал энэ удаагийн ээлжит сонгууль болох уу гэдэгт эргэлзээ төрүүлж эхэллээ. Учир нь Монгол Улсад коронавирусийн халдварын 10 тохиолдол бүртгэгдэж, 2000 орчим хүнийг тусгаарлаж, хяналтдаа аваад байна.  Яг ийм нөхцөлд сонгуулиа хийж чадах уу гэдэг цаашид бид хэр зэрэг хариуцлагатай байхаас шалтгаална.  Хэдийгээр хөл хорио тогтоогоод байгаа ч улс төрийн намууд хамгийн их “завгүй” ажиллаж байна.  УИХ-ын Сонгуулийн тухай хуульд зааснаар намууд гуравдугаар сарын 25-аас өмнө мөрийн хөтөлбөрөө Аудитын ерөнхий газар хүргүүлж, хянуулах ёстой учир намууд ихэнхдээ онлайнаар мөрийн хөтөлбөр батлах хурлаа хийж байна. Тухайлбал, Ардчилсан нам өнгөрсөн Бямба гаригт Үндэсний бодлогын хорооны хуралдаанаа хийж, мөрийн хөтөлбөрөө баталсан бол өнөөдөр Монгол ардын нам Бага хурлаа мөн онлайнаар хийх гэж байна. Бусад улс төрийн намууд ч гэсэн онлайнаар хуралдаж байгаа.

Энэ удаагийн сонгууль эрх баригч болон нийтэд танигдсан улс төрийн хүчнүүдийн хувьд боломж олгож байгаа бол гуравдагч хүчнийхний боломжийг багасгасан сонгууль болж байна.

2020 оны зургадугаар сарын 24-нд болох УИХ-ын сонгууль маш том онцлогтой. Учир нь коронавирусийн халдвар дэлхийг айдаст автуулж, Монголд бүртгэгдсэн учраас бид сонгуулийн сурталчилгааны ихэнх хугацааг хөл хориотой, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах боломжгүй байгаа. Сонгуулийн хуулийн дагуу нам, нэр дэвшигчийн сурталчилгаа эхлэх хуультай ч угтаа бол улс төрийн намууд, нэр дэвшигчид сонгуулийн эхний сараас эхлэн албан бус сурталчилгаандаа идэвхтэй оролцож эхэлдэг. Гэвч энэ удаад тийм боломж нь хомс, олон нийтийн арга хэмжээгүй өнгөрөөж байна. Тэгэхээр танигдаагүй нэр дэвшигч, гуравдагч хүчний намуудын хувьд боломж нь илүү багасч байна гэсэн үг.

Улс төрийн намуудын хувьд 2020 оны сонгуульдаа бэлтгэж, сонгуулийн хуулийн дагуу аймаг, сум, дүүрэгт намын үүрээ байгуулж эхэлсэн. Гэвч эдгээр үүрүүд намынхаа туг мандуулсныг эс тооцвол хаалга нь цоожтой. Тэгвэл хөл хориотой энэ өдрүүдэд намууд сонгуульдаа хэрхэн бэлтгэж байна вэ.

МАН, АН НАМЫН ГИШҮҮДДЭЭ “НАЙДАЖ” БАЙНА

Өнгөрсөн долоон удаагийн сонгуульд МАН, АН үнэмлэхүй ялалт байгуулсаар ирсэн. Тэдний хувьд гуравдагч хүчинд боломж олгохоос зайлсхийж, эрх барьж байх хугацаандаа сонгуулийн хуулиа өөрсдөдөө ашигтайгаар өөрчилж, баталж ирсэн. Тиймээс тэд хороод, дүүрэгт хамгийн “хөл” сайтай нь.  Өөрөөр хэлбэл, АН, МАН-ынхан хэсгийн хороодоос эхлээд аймаг, дүүргийн намын хороо, эрх барьж буй удирдлагатайгаа илүү ойр ажиллаж байгаа. Нөгөө талаар томсгосон тойрог учраас эрх баригч намын хувьд өөрсдөд нь илүү боломж байгаа гэж харж байгаа Ардчилсан нам үеийн үед хүчтэй өрсөлдөгч байсаар ирсэн. Энэ хоёр намын хэн нь илүү “хөл” сайтай, бас сонгогчдод таалагдах нэр дэвшигчийг сонгоно төдий чинээ ялалт нь илүү болно гэсэн үг.

ГУРАВДАГЧ ХҮЧНҮҮД НЭГДЭЖ, ЭВСЧ СОНГУУЛЬД ОРОЛЦОНО

Монгол Улсад бүртгэлтэй 34 улс төрийн нам бий. Тэд сонгууль бүрийн өмнө идэвхждэг ч өнөөдрийг хүртэл гуравдагч хүчний нөлөөлөл өндөртэй сонгууль тун ховор, 2012 оны сонгуулийн эс тооцвол шүү дээ. 2012 онд МАХН болон МҮАН нэгдэж, эвсэл байгуулснаар хамгийн олон хүн сонгогдож, бүлэг байгуулж байсан түүхтэй. Яг өнөөдөр ч жижиг улс төрийн намууд хоорондоо нэгдэж, сонгуульд бэлтгэж байна. Тухайлбал, МАХН ИЗНН, Ногоон намтай хамтарч оролцохоо мэдэгдээд байгаа бол Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ Социол демократ нам, Зүй ёсны намууд нэгдэн "Зөв хүн электорат" эвсэл байгуулж буйгаа зарлаад буй. Энэ мэтчилэн гуравдагч хүчнийхний хувьд 2020 оны сонгуульд нэгдэж, эвсэл байгуулж ялалт байгуулна гэж тооцож байгаа бөгөөд мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа иргэн бүртэй илүү ойртож ажиллаж байгаа. Тухайлбал, МАХН гэхэд дурын найман оронтой утасны дугаар зохиож мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Цаашид ч олон гуравдагч хүчнүүд нэгдэж, эвсэх болов уу.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-03-23 202.179.3.106

Зөв хүн электорат" эвсэл-ийн үзэл санаа нь баруун зүүний үзэл баримтлалыг тэнцүүлсэн нийгмийн чиг баримжаатай социалдемкрат бодлогыг тууштай дэмжээд явах нь зөв байхаа

Avatar

зочин 2020-03-23 103.57.94.213

муу эр дайнд хѳѳрнѳ гэгчээр энэ олон наманцарууд сонгуулиар яаах гээд бнаа.дэлхий даяараа хаалга үүдээ барьчихаад бна.сонгуулиар санал авч сандал ширээ эрх мэдэл булаацалдаж их бага хаад шигээ хаан ширээгээ хагацал зовлон ѳвчинѳѳр солих гэж бна уу?улс орныг сүйрэлд оруулж 30 жил ханаж цадахаа байлаа юу.үхрүүд та нар ѳмнѳх түүхээ 30 жил давтаж улс орныг эв нэгдэлгүй талцал хуваагдалд хүргэсэнээ тѳр улсаа удирдаж чадаж бна гэж тэнэглэхээ больцгоо?үхрүүдийн тѳр улсаа удирддаг гэж юу байсан юм?новшн

Avatar

Зочин 2020-03-23 202.179.27.232

Гуравдахь хүч гэж байхгуй. Тэгж өөрсдийгээ хуураад яахав дээ. Парламентын засаглал хөгжөөд 200-300 жил болсон АНУ. Англи мэтийн улс оронд "гуравдахь" хүч гэх зүйл хоосон мөрөөдөл болоод 300 жил болж байна. Хараад байхад, 2-3 том намууд л ээлжлэн эрх барьж байна. Бусад жижиг намууд хоншоор байвал том намд наалдаад 1-2 суудал зуулгааж чөдвал аз нь тэр.. .. Өөр сонголт жижиг намуудад байхгуй.

Avatar

Зочин 2020-03-23 202.126.89.49

МАХН ШИНЭ намаас ганц хоёр хүн гарвал галзуу новшнууд 4 жил улсыг бужигнуулна.

Avatar

Зочин 2020-03-23 202.21.108.4

Чааваас даа.

Avatar

ХУУЛЬЧ 2020-03-23 192.82.64.190

ТӨР БАРИХААР ЯАРДАГ ХҮМҮҮСТ ТӨР ЗАСГИЙН ЭРХИЙГ ЯАРАН ӨГӨХӨӨР ЮУ БОЛДОГЫГ ДЭЛХИЙ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ ,,,, ХАРИН ТӨР,ЗАСГИЙН ЭРХИЙГ БАРИХЫН ӨМНӨ ӨӨРИЙГӨӨ ЗАСААД ГЭРЭЭ ЗАСААД АМЬДРАЛЫН ИХ СУРГУУЛЬ ТӨГСӨЖ ИХЭС ДЭЭДСИЙН АЛДААГ ДАВТАХГҮЙГ ОРОЛДОДОГ ХҮМҮҮС ТӨР ЗАСГИЙН ЭРХИЙГ БАРИХААР ЯАЖ ,,,""ХИЙМЭЛ ЗАСАГЛАЛААС,,""" АНГИЖИРЧ ХИЙГМИЙН ЗҮЙ ТОГТОЛООР ХӨГЖИДӨГИЙГ БАС ДЭЛХИЙН ТҮҮХ ӨНӨӨ ҮЕД НОТОЛСОН САНАГДАНА,,,,,,,

Avatar

Монгол хүн 2020-03-23 194.5.53.47

Ийм үед сонгууль ярьсан нам шууд унана. Монгол хүний аюулгүй байдал, эрүүл мэнд чухал уу. Энэ хэдэн нөхдүүдэд албан тушаал, дараагийн 4 жилийн идэж уух чухал уу. Сонгуулиа 4 жилээр хойшлуусан ч яадаг юм.

Avatar

Зочин 2020-03-23 64.119.25.67

Попуудаас 2024 онд салах гэж байхаар одоо салцгаая

Avatar

САСА 2020-03-23 202.126.89.108

ХАНДИВ ХЭРЭЭР НЭР ХҮНДЭЭ ӨСГӨХ АВИЛГАЛ ӨГӨХ СОНГУУЛИЙН ӨМНӨХ АЖИЛ ХИЙГДЭЭД БАЙГАА ЮМ БИШҮҮ БОДОХ Л АСУУДАЛ ШҮҮ ХАНДИВЫН МӨНГӨӨР ЮУ ХИЙСНЭЭ АРД ТҮМЭНДЭЭ ТАЙЛАГНАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

САСА 2020-03-23 202.126.89.108

МАН ын байрныхаа түрээсийг 3,4,5-р саруудад өвчин гайгүй болж намжтал авахгүй байх шийдвэр гаргаж өгөөчээ.Энэ байшинг ашиглалтанд орохоос нь эхлээд түрээсэлж байгаа хүмүүс ч байна
МАН эрх баригчидаа
ХАМГИЙН ИХ ХАЯГДААД БАЙГАА АСУУДАЛ НЬ МУИС гэх мэт ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН МӨНГӨӨ ИӨЛӨӨД СОНГОСОН КРЕДИТИЙГ НЬ ЭНЭ УЛИРАЛД ШУУД ТООЦОЖ ӨГВӨЛ ЗҮГЭЭР БАЙХ ЮМ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ БҮХ МӨНГӨӨ ТӨЛӨӨД СОНГОДОГ ХИЧЭЭЛҮҮД ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2020-03-23 202.9.46.173

ЮУ Ч ХУМИГДААГҮЙ МАН АН МАХН ААС БУСДААС НЬ ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ КОМПАНИГҮЙ ЗАЛУУСЫГ ОЛООД СОНОЧИХНОО МАНАЙХАН

Avatar

Зочин 2020-03-23 103.26.193.212

МАХН-аас бусадтай эвсээрэй.

Avatar

Иргэн 2020-03-23 202.21.124.21

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд МАН АН хоёрт монголын нийт ард түмэн энэ улс орноо хөгжүүлнэ гэж итгэл хүлээлгэсээр ирсэн!!! Одоо ч болно биз дээ; зөндөө харлаа, хаширлаа; одоо бүр нүдэн дээр ил цагаан луйвар булхайгаа хийдэг болсон… Монголчууд бид ийм хүлцэнгүй дорой байсаар, улс төрчид та нарыг харж горьдсоор ирсэн, уужуу тайван сэтгэлээр хандсаар ирсэн! Шинэ залуу эрч хүчтэй дорвитой өөрчлөлт хийх чадвартай улс төрийн хүчийг дэмжээд урам өгөх юмсан!

Avatar

Зочин 2020-03-23 202.21.108.15

Юун сонгууль вэ? Дэлхийн даяар том арга хэмжээнүүд хойшлоод байна. Намар хүртэл хойшлуулаад, зардлаа хэмнээд орон нутгийн сонгуультай цуг хийх хэрэгтэй шдээ

Avatar

Зочин. 2020-03-23 202.126.89.221

МАН-д 4 жил хууртлаа,юу ч хийсэнгүй бидэнд дааж давшгүй өр зээл, корона вирус амжилттай импортлож өглөө.Энэ шударга ёс үү?МАН-д баяртай гэж хэлье.

Avatar

Зочин 2020-03-23 202.21.117.98

зайл чи юу хийснийг ард түмэн мэдэж байгаа. коронатаж үхнэ дээ чи

Avatar

Зочин 2020-03-23 66.181.188.78

Орчлон хорвоод байхгүй харалган нөхөр вэ

Avatar

ТТ 2020-03-23 202.9.40.42

ЭНЭ СОНГУУЛИАР МАН АН НАМУУДЫГ СОНГОЖ БОЛОХГҮЙ

Avatar

Иргэн 2020-03-23 103.212.119.140

ЖДҮчин Хүрэлсүхийн нам ард түмэний аж амьдралд аюул нөмөрсөн энэ хүнд үед төсвөө танахын оронд сонгууьдаа зарцуулахаар улайрч энэ тэндгүй байр түрээсэлж ажиллуулж байгааг юу гэж ойлгох вэ???2020 оны сонгууьд ЖДҮчин, Авилгач, Луйварчин, Казиночины цуглуулга болсон МАГ-д баяртай гэж хэлээд унагаах нь хамгийн зөв сонголт болно

Avatar

Зочин 2020-03-23 202.9.46.202

Хагас сая долларын ханштай сонгууль ялуулдаг гадныханы бизнес Covid-19 болж дампуурч байх шиг

Avatar

Зочин 2020-03-23 202.179.25.40

Бид сонгуулийн зардлыг эрүүл мэндийн салбарт шилжүүлэхийг илүүд үзэж байна. Орон нутагт барих хөшөө, ордоны зардлыг мөн эдийн засгийг дэмжих, жижиг дунд үйлдвэр, цалингийн хуримтлалын сан байгуулахад зарцуулахыг зөвлөж байна. Ингэснээр коронагийн дараа эдийн засаг хурдан сэргэх боломж бүрдэнэ.

Avatar

ZOCH 2020-03-23 202.126.89.95

Songuuli yarih uguhiig husehgui b.na. Ard tumen ehleed mend uldeh !! Daraa ni ulig b.son ali ch nam yalgaagui salahiig husej uzen yadaj b.na.Arduud iim bodoltoi b.na.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж