Дэлхий нийтийг аймшигт цар тахал бүрхэж байна. “Covid-19” хэмээн нэрлэсэн энэ өвчин ердөө гуравхан сарын хугацаанд дэлхийн 192 оронд бүртгэгдэж 335 мянган хүнд халдварлаж, 14 мянган хүний амийг авч одлоо.
Ялангуяа сүүлийн долоо хоногууд бол дэлхийн хамгийн баян тансаг, хүчирхэг улс орон байгаад ч өвчин зовлон хэнийг ч үл ялгадаг гэдгийг харуулсан цаг хугацаа байлаа. Анх Азийн орнуудад /Хятадад/ эрчимтэй дэгдсэн энэ өвчний тархалт Европ тивийг нөмөрч байна. Дэлхийн бүхий л хүчирхэг эдийн засагтай улс орнууд байдаг энэ тивийг коронавирусийг өлхөн дараад авчихна гэж төсөөлж байсан ч байдал эсрэгээрээ эргэж, Европчууд өдөрт хэдэн зуугаараа хорвоог орхиж, эмч эмнэлгийн хэрэгслийн дутагдалд орж, зарим үед бууж өгч байгаа нь харагдаж байгаа юм. Харин Азичуудын хувьд /Халдварын голомт болсон Хятадаас бусад улс орнууд/ халдвар олон оронд хурдтай тархсан ч халдварыг харьцангуй бага дээр нь тогтоон барьж чадсан. Хэдий Европчууд халдвар анх Хятад улсад дэгдсэнээс болж Хятадуудыг төдийгүй бүхий л Ази хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байсан ч Европчуудад Азиудаас сурах зүйл олон байгаа гэдгийг энэ тахал өвчин харуулж байна.
НЭГ: АЗИУД ЭНЭ ӨВЧИНГ БАСААГҮЙ, МАШ ХУРДАН АРГА ХЭМЖЭЭ АВСАН
Кооронавирусийн халдвар дэгдээд удаагүй байхад Азийн орнууд маш хурдан шаламгай арга хэмжээ авч эхэлсэн. Тухайлбал, шинжилгээ оношилгоог өргөн хүрээнд хийж, халдвар авсан хүмүүсийг маш хурдан илрүүлж, тусгаарлаж, хөл хориог ч мөн цаг алдалгүй тавьсан. Европчууд дээрхтэй адил арга хэмжээ авч байгаа ч тэд асуудалд хэтэрхий тайван хандсан.
"Их Британи, АНУ зэрэг орнууд том боломжийг алдлаа. Барууны орнуудад Хятадаас бараг хоёр сарын дараа халдвар тархаж эхэлсэн. Тэд Хятадыг хэтэрхий хол байна, аюул тэднээс хол байна гэж бодсон" гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгааны бодлогын захирал асан Тикки Пангесту хэлж байв.
ХОЁР: ХАЛДВАРЫН ШИНЖИЛГЭЭГ АЛЬ БОЛОХ ОЛОН ХҮНД ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙДЛААР ХИЙХ
Хятадын дараагаар Өмнөд Солонгост халдвар эрчимтэй тархаж эхэлсэн. Өмнөдүүд мөн л шаламгай ажиллаж, дотооддоо оношлуур бүтээж, сэжигтэй гэж үзсэн 290 мянга орчим хүнийг шинжилгээнд хамруулсан. Өдөрт 10 мянга орчим хүнд үнэ төлбөргүй шинжилгээ хийж байв. Ингэхдээ явуулын, түр шинжилгээний байруудад шинжилгээг хийж байсан ч өөрийгөө халдвар авсан байж болзошгүй гэж үзсэн хэн бүхэнд хүртээмжтэй байсан.
Эсрэгээрээ АНУ-д ард иргэд сайн дураараа шинжилгээнд хамрагдахад бэрхшээлтэй байсан. АНУ-ын эрх баригчид халдварыг илрүүлэх шинжилгээ авч эхлэх хугацааг хойшлуулсан, оношлуурууд нь алдаатай байж таарсан, ард иргэд шинжилгээг сайн дураараа өгье гэсэн ч өртөг өндөртэй байсан зэрэг нь халдварыг газар авхуулах шалтгаан болсон. Мөн Их Британид зөвхөн эмнэлэгт хандан ирсэн хүмүүсийг шинжилгээнд харуулах шийдвэр гаргасан нь хөнгөн шинж тэмдэгтэй, огт шинж тэмдэг илрээгүй буюу нууц үе дээрээ байгаа хүмүүсийг зөнд нь хаясан явдал байв.
ГУРАВ: ХАЛДВАРТАЙ ХҮНИЙ МАРШРУТЫГ ТОГТООЖ, СЭЖИГТЭЙ ХҮМҮҮСИЙГ ДАРУЙ ОЛЖ ТУСГААРЛАХ
Шинжилгээг зөвхөн шинж тэмдэг илэрсэн хүмүүсээс авах нь хангалтгүй. Тэдэнтэй ямар нэг байдлаар холбоо тогтоосон бүх хүмүүсийг олж тогтоох хэрэгтэй. Энэ бол халдварыг бага дээр нь дарах гол түлхүүр. Сингапурт гэхэд цэрэг хүчнийхнийг дайчилж, халдвар авсан өвчтөнүүдтэй харьцсан хүмүүсийг олж тогтоох ажлыг гүйцэтгэжээ. Мөн Хонгконгод гадаадын орнуудаас ирсэн хүмүүсийг тодорхой хугацаанд өөрсдийгөө гэртээ тусгаарлахыг үүрэг болгож, тэдний хөдөлгөөнийг хянах цахим бугуйвч зүүлгэсэн байна. Харин Сингапурт өөрийгөө тусгаарлаж буй хүмүүс өдөрт тодорхой давтамжтайгаар хяналтын ажилтнууд руу холбоо барьж, байрлаж буй газрынхаа гэрэл зургийг мөн илгээх үүргийг хүлээж байжээ. Мөн энэ журмыг зөрчсөн хүмүүсийн хатуу шийтгэж арга хэмжээ авч байсан нь тусгаарлах ажлыг илүү үр дүнтэй болгож байв. Гэтэл барууны улс орнуудад нэгдүгээрт хүн амын тоо их учир хянахад хэцүү, дээр нь хүмүүс нь хэтэрхий эрх чөлөөтэй байдаг нь ийм арга хэмжээ авахад хүндрэл учруулж байгаа юм. Улс орон жижиг, цомхон байх тусмаа аюулт өвчнийг хянах боломж их байна гэсэн үг юм.
ДӨРӨВ: АЛЬ БОЛОХ ЭРТ ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМД ШИЛЖИХ
Энэ бол халдварыг нэмэгдүүлэхгүй байх хамгийн сайн аргуудын нэг. Мэдээж, ажиллагаа, хяналт шаардлагатай. Халдвар анх гарсан Хятадын Ухань хотод хөл хорио тогтоохоос өмнө таван сая оршин суугч тус хотоос гарсан байдаг. Энэ нь дэлхийн хамгийн олон хүн амтай улс орныг тэр чигт нь хөл хорионд оруулах шалтгаан болсон. Одоогийн байдлаар халдвар хамгийн их тархсан Итали, Испани улсууд халдварын тоо хэдэн мянга болсны дараа сая нэг хөл хорио тогтоож эхэлсэн нь дэндүү оройтсон шийдвэр байсан юм.
ТАВ: ИРГЭДИЙГ МЭДЭЭЛЛЭЭР МАШ САЙН ХАНГАХ
Ард иргэдтэйгээ нягт харилцаа холбоотой ажиллаж байж эрх баригчдын гаргасан шийдвэр нүдээ олж хэрэгжинэ. Эс бөгөөс бүх зүйл нуран унаж магадгүй. Хамгийн чухал зүйл нь гаргаж буй бүх шийдвэрүүд шинжлэх ухаанд суурилсан, бусад улс орнуудад үр нөлөөгөө бодитоор өгсөн шийдвэр байх ёстой ба тэднийгээ ард иргэддээ сайтар сурталчлах. Хятад улс халдвар ийм дээр хүртэл тархана гэж төсөөлөөгүй цаг алдсан.
Бусад улс орнууд Хятадын энэ туршлагаас суралцах хэрэгтэй байсан. Өмнөд Солонгост гэхэд тухайн хүний ойр хавьд халдвар авсан байж болзошгүй хүн байгаа эсэхийг хянаж болох гар утасны аппликейшн гаргасан. Хонгконгод халдвар авсан хүмүүсийн байрлаж байсан газруудыг тэмдэглэсэн хянах самбаруудыг гудамж талбайдаа ихээр байршуулсан. Сингапурт эрх баригчид нь ард иргэддээ маш сайн уриалга гаргаж, сандрахгүй байхыг уриалж, хэвлэл мэдээлийн хэрэгслүүдийг ч мөн албан ёсны нэг шугамд оруулж, ард иргэдийг сандаргахгүйн тулд хоорондоо өрсөлдөх, мэдээ мэдээлийг нэгнээсээ түрүүлж хүргэх гэдэг байдлыг зогсоосон.
ЗУРГАА: ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ БОЛ ХУВЬ ХҮНИЙ ХАНДЛАГА
Хонгконгчууд гэхэд сүүлийн нэг жил засгийн газрынхаа эсрэг тэмцэж, эрх баригчдадаа итгэх итгэл нь буураад байсан ч дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед тэд эрх баригчдынхаа тавьсан шаардлагыг дуулгавартай биелүүлж, сайн дураараа өөрсдийгөө тусгаарлаж, шинжилгээг ч мөн сайн дураараа өгч байв. Шинжээчдийн үзэж буйгаар Хонгконгчууд хэдийгээр Засгийн газартаа итгэх итгэлээ алдсан ч эцсийн мөчид өөрсдийнхөө нэр хүнд, эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, бодит аюул занал хажууд нь ирээд байгааг маш сайн ухамсарласан гэжээ.
2003 онд гарсан SARS халдварын үед Хонгконгчуудын хариуцлага, сахилга бат маш сайн байсныг тухайн үед ажиллаж байсан эмч мэргэжилтнүүд сайшаадаг. Мөн Азичууд нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандах, бусдад төвөг учруулахгүй гэдэг сэтгэлгээ нь барууныхнаас илүү гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: BBC
зочин 2020-03-23 66.181.161.105
Энэ Европ хүмүүс Итали Испани гэх мэт орнуудын иргэд нь хэнэггүй хувийн сахилга бат муутайгаасаа болж ийм арчаагүй байдалд хүрлээ. Тэгэхэд эдгээр Испани Итали улсуудтай хүн амын тоо ойролцоо эдийн засгийн хүчин чадал ойролцоо манай Ази тивийн Өмнөд Солонгос улсын иргэд нь хувийн сахилга бат сайн учраас энэ цар тахал өвчний дэгдэлтийг маш хурдан хугацаанд амжилттай бууруулж чадлаа. Удахгүй энэ өвчнийг бүрэн хяналтандаа авч чадна гэдэгт итгэж байна.
Зочин 2020-03-23 192.82.78.251
Unuruu gd 1 muuhai huuhen zasgiin gazraasaa turuulj medeelel taraaj hunuusiig sandargaj bsn tgj bolohgui shuu de yag odoo bol ontsgoi ue tul tur zasgiin medeelliig l huleeh heregtei
зочин 2020-03-23 66.181.161.52
хэт хайхрамжгүй хандсаны гай болов уу даа
үндэм 2020-03-23 66.181.190.131
ӨӨрсдийгөө АРИЧУУД гэж боддог их зантай новшнууд хорогдход гэмгүй
Зочин 2020-03-23 202.9.46.93
Иргэдээ татаж авах нь зөв шүү дээ. Вирустэй ч байсан монгол хүн. Засаг зөв арга хэмжээ авсан, дарга сайдын төрөл садан үр хүүхэд ч байсан Монголын иргэн. Ийм хэцүү цаг үед хэтэрхий хувь байж болохгүй.
Зочин 2020-03-23 202.179.24.180
Ази өвчин Ази хүндээ хөнгөн тусдаг биз. Арай бага халддаг ч юмуу. Тэр өвчиндөө дархаа арай илүү ч юмуу.
Зочин 2020-03-23 202.21.108.237
Англи, Франц, Итали, Австралид Ази төрхтэй хүмүүсийг зодоод байсан. Одоо энэ орнууд голомт болчихсон явж байна.
Hehe 2020-03-23 98.204.176.20
Australia tsagaanuud buduuleg gej sonsson
/*-*/ 2020-03-23 49.0.212.234
Худлаа, наадах чинь улааны суртал ухуулга шүү
Бибиси 2020-03-23 202.126.89.42
Муусайн англичууд ийм л тархи угаагчид л даа.
Zochin 2020-03-23 24.46.100.17
Trump unasan,…ter songuulid zogsooh shaardlagagui,chadvarguigee delhiid haruulchihlaa.Hezee uuchlalt guij,ooroo ogtsrohiig ni harah uldlee.
Bold 2020-03-23 98.204.176.20
Harin tiim.ih gurnii udirdagch iim baij bolohgui! Ali deer ariutgal hil holoo haagaad ner hundee osgoh bolomj blaa gej.putin shi jinpin 2 iin derged dungee taviullaa daa hoorhii
Zochin 2020-03-23 24.46.100.17
Mongolchuud uunees suraltsan,deglem hatuu barij uhlees hol ongorohiig anhaaraarai!MONGOL sain b.gaa,amjilt
Tevcheer,humuujil,uhamsar,ulamjlal,hundetgel ylj b.a
Zochin 2020-03-23 202.126.89.105
Xyataduud evrop tivd virus taraasan shuudee
ХЭХЭ 2020-03-23 59.153.112.192
маскаа зүү
Зочин 2020-03-23 103.26.195.192
Mongoloos gadna Africa tiviin hamgiin ayduu ulsuud bas mundag ovchloliig taraahgyi bgaa.Aymarch baisan mor zeregsteed ayvdagaaraa erembeeree l ayvstgaaj l baina
ХЭХЭ 2020-03-23 59.153.112.192
вирустай хүн очихгүй байхгүй юу
Хүннз 2020-03-23 202.55.188.39
Монголоос л суралцана. Монгол мал Цэвэр билчээрийн ургамал иддэг учираас мах нь цул витамин юм байна. Махаа сайн ид архиа бага уу. Ер нь тэжээвэр амьтаны мах цаанаа ёозгүй шүү. Дотор нь юу байгаа болоо.
Зочин 2020-03-23 12.14.148.163
Архиа сайн уух ёстойн бишүү?
Зочин 2020-03-23 207.6.112.23
MOngolchuud zever organic hool iddegiin achaar darkhlaa saitain ach tus haragdaj baina. Ternees bish genet neg ih mundag eruul mendiin salbartai, emnelegtei , hariuzlagatai bolzon ch yum bish. Gadaadad amidarch baigaa Mongolchuudad yamar tiim organic hool ni bainga oldood , bas uniig ni diileh bish, GMO, hormone, antibiotictai hool huns heregleseer ed erkhten ni hevregjsenees ovchin tuslaa. Harin MOngoldoo ireed darkhlaa ni saijraad dassan hool undaa ideed mash hurdan saijirna gej boidoj bn
Зочин 2020-03-23 192.82.78.251
Erguutetsgeegeed bai
Зочин 2020-03-23 66.181.164.211
Хэтэрхий эрх чолоо юунд хургэдгийг харуулж байна!
Зочин 2020-03-23 107.77.173.24
Эрх чөлөө хэтрэнэ гэж байдаггүй юм…
Зочин 2020-03-23 103.57.93.193
bailgui yah yum be.. het erh choloo bol anarhist boldoog yumaa.baruuniihan hvssen hvvhed ni hvisee soliulij er em bolj transjinder femanist bolj dendvv gaj urisgaluud bii bolj hvn torolhtonii es surtahuun ger bvliin ariun nadin ulamjiliig vgui hiij bna..
Зочин 2020-03-23 107.77.173.24
Анархизм гэдэг эрх чөлөө биш…хуульгүй дураараа авирлахыг хэлдэг юм аа….эрх чөлөө хэтрэнэ гэж байдаггүй…..есөн шидийн дарангуйлагчид,сэжиг бүхий дэглэмийн гар хөлүүд л эрх чөлөө хэтэрлээ гэж орилох дуртай,тэгээд өөрсдөө бусдаас илүү эрх эдлэх гэж зүтгэнэ
Зочин 2020-03-23 66.181.188.78
Эрх чөлөө хэтрэнэ гэж харин ч нэг байх шүү Буруу эрхэлсэн хүүхэд юу гэдэг билээ ?
Зочин 2020-03-23 62.216.208.29
Байнаа байна. Хорио тогтоохыг хүний эрх зөрчлөө гэж хуцаж байгаад европууд ийм байдалд хүрчихлээ.
Зочин 2020-03-23 207.6.112.23
Trump bol shuud l Chinese virus gej il tod nerlej yarij baigaa. Covid 19 gej ternii amnaas ogt garahgui, zugeer l Chinese Virus gej press conference deer yarij bgaa ni ih ineedtei sanagdsan. Argagui bayan hun deer ni Amerikiin eronhiilgchiig hen yu gehiin gesen bardam setgelgee. Ter ugniihee toloo songuulid amerikiin 1 ch hyatad sanalaa tuunii toloo ogohgui boloh viideee.
Зочин 2020-03-23 107.77.173.24
Миний хувийн бодол гэвэл энэ вирус зүгээр нэг вирус биш….Хятадууд лабораториосоо алдсан вирус байх гэж боддог.
Ойлгомжтой шдээ 2020-03-23 202.126.89.51
х***а шороон тумэн хунээ авч явж дийлэхгуй болохоороо угаасаа хун амаа бууруулах бодлогоор тараасан вирус л байгаа
Зочин 2020-03-23 207.6.112.23
Yag tiim yaria amerikiin site , news -eer bas bichigddsen. Amerik huuli change manaikh shig durtai 1 ni durtai hudlaa medee zazahgui, hariuzlaga ni ondor, times ortoi zuil baih gej bas bodoj baigaa. Mash olon ondor nastnuudiinhaa tetgeveriin zardal ni ondor naslalttai hogjiltei ornuudiin problem bolj baigaa, teriigee semeerhen shiidchih harghis bodlogo hiih l baih.
zochin 2020-03-23 202.126.88.138
Ih zantai baruunoihan ovdson hun mask zuufeg gedeg teneg oigoltoo hayah heregtei.Ovdson ovfoogui mask zuutsgee.Daavuun mask oorsdoo hiigeed zuu
зочин 2020-03-23 103.57.93.123
Нэгэн солонгос охин халдвар авсан тухайгаа ингэж бичсэн байсан.2 сарын 20 нд сүмийн хүнтэй маскагүй 10 минут ярилцаад халдвар авсан бөгөөд түүнийгээ мэдээгүй байж байгаад 3 сарын 3 өөрт нь зовиур илэрсэн гэж хэлсэн. Үүнээс харахад нууц үе 13 хоног үргэлжилж байна.Энэ хооронд маскагүй хүн өөрийгээ мэдэхгүй хичнээн хүнд тараах вэ. Маска зүүх нь халдвар авч тараана гэдэг нь тэр маска зүүж байгаа хүнээс өөр хүн масканд гар хүрэхгүй, гараа угаахад болмоор юм. Маскагүй байгаа нь улам тархааж байна
ЧД иргэн 2020-03-23 202.179.27.232
Нөгөө гайхуулаад байсан Европын Холбоо үнс мэт алга болсон. ЕХ нь Италийг үнсэнд хяасан шалз шиг хаясан. ЕХ-ноос гарах хоёрдахь улсаар Итали тодорч байна. АНУ ч Европын "ахан дүүсээ" хаялаа. ЕХ-ны жинхэнэ уриа нь "Амь амиа бодоорой" байсныг хүмүүс сая л ухаарч ойлгож байх шиг.
Зочин 2020-03-23 107.77.173.24
ЕХ үнс нурам болохыг чи бид 2 үзэхгүй.Цаана чинь Евро,Доллар 2-ын ханш тасралтгүй өсөж байна аан?
Зочин 2020-03-23 192.82.68.163
Yag l unen. Yur ni baruunii amidraliin hev mayag, tuuniig shuteh uzel huuchirch baina doo. Bid dorniin soyoltoigooroo baharhah yostoi.
Зочин 2020-03-23 107.77.173.24
Эрх чөлөөтөй барууны ертөнц байгаагүй бол өнөөдрийн энэ хөгжил дэвшил,эрх чөлөө байхгүй хорвоо ертөнц тэр чигээрээ дундад зуунаараа л байж байх байсан биз дээ…..Барууныхныг харааж зүхэх,тохуурхаж доромжлох хэрэггүй
Зочин 2020-03-23 66.181.177.143
tegeed ter saihan sharuud chini odoo ymar baidaltai bainaa. shuteed baigaa baruun luu tonil chi gadniihnii b**s doloogch mini.
Зочин 2020-03-23 107.77.173.24
Зүгээр ээ тэд нар хэнэггүйтэж байж байж боломгүй алдаа гаргасан нь үнэн,гэхдээ тэд нар алдаагаа нууж хаалгүй засаж залруулчихаж бас чаддаг улс…..
Нараа 2020-03-23 203.91.115.37
Болтугай.
Зочин 2020-03-23 66.181.188.78
Чи энд барууныханйг өмөөрч л байна одоо чи тэнд очвол захын хүн энд нэг ази явж байна гээд л гадуурхана даа
Зочин 2020-03-23 107.77.173.24
Хэ хэ …ЕХ-ны улсууд 500 гаран сая хүнтэй,АНУ 300 сая илүү хүн амтай….олон дунд сайн муу янз бүрийн л хүн байх шд. Би яг одоо АНУ-д Чикагод байж байна энд азийнханыг гадуурхасан янз бүрийн юм алга л байна шд.Үнэмшихгүй бол нэтээр Чикагогийн сүүлийн үеийн мэдээнүүдийг нь олоод унш л даа.
эх оронч 2020-03-23 103.14.38.98
Уг нь хамгийн төвөгтэй хот биздээ.
Tsx 2020-03-23 202.9.40.95
Zaaval end bid nar durdagdah albagui,gol ni bid uursduu evtei baij uvchnuus uursdiiguu sergiilj chadval bol oo.er ni baruunii soyold bid het avtah hereggui.teglee Geed bid tsagaan aristan bolchihgui.tiimees bie bienee hundleed uhaantai l baihad bolno.ugaasa hussen huseegui aziudiin Erin irj baigaa.
Зочин 2020-03-23 202.9.46.74
Үнэн шүү Азиуд илүү хүн чанартай
иргэн 2020-03-23 202.9.46.187
АМЕРИКЧУУД БОЛОН БАРУУНЫХАН ӨӨРЧДИЙГӨӨ БУСАД ҮНДЭСТНЭЭС ДЭЭГҮҮР ЗИНДААНЫХ ГЭЖ ҮЗДЭГ НЬ ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭЖ БАЙНА. ДЭЛХИЙН БӨМБӨРЦГИЙН ЭНЭ ХЭСЭГТ ХЭДЭН МЯНГАН ХҮН ӨВДӨЖ, ҮХЭЖ БАЙХАД МУУСАЙН АЗИДУУЫН ӨВЧИН ГЭЖ ТООХГҮЙ БАЙСНЫ ГАЙ БАЙХ ДАА.
Зочин 2020-03-23 103.26.193.212
Барууны нийгэм мөнгөний тогтолцоотой, мөнгө дээр суурилсан. Азиуд хүн дээр. Монгол мөнгөний тогтолцоо руу хэт орж байгаа нь буруу гэдгийг короно батлав. Хүнэлэг чанараа алдахгүй байхын төлөө.
Зочин 2020-03-23 107.77.173.24
Хятад,Солонгос,Энэтхэг зэрэг зарим улсад хамаг юм нь,хайр дурлал гэр бүл нь ч ялгаагүй хувь хүний сонголт,хайр сэтгэл дээр биш мөнгө гагцхүү МӨНГӨ-н дээр суурилсан байдаг юм биш үү? Солонгост амьдарч үзсэний хувьд,Со хүмүүсийн мөнгөний гэрлэлтийг хэд хэд харсны хувьд би баттай хэлж чадна.
Зочин 2020-03-23 202.126.88.183
Сайхан наалаа даа, азиуд бол европоос дор, мөнгө шүтсэн хүмүүс. Азийн маш олон оронд Хүүхдүүдээ зарж боолчилж биеийг нь үнэлүүлж эцэг эх нь амь зогоодог юмштээ.
Зочин 2020-03-23 192.82.68.163
Unen heljee. haldvariin esreg ediin zasgaa zolioslood hul horih ers shiidemgii argiig hen avsan? Aziihan, ter dundaa mongol avsan. Harin ANU, Europ ediin zasgaa bodsoor baigaad hunee zoliosolj baina daa.
Зочин 2020-03-23 107.77.173.24
Удахгүй Монголын эдийн засаг хямраад ирэх дээр ….наад бодол чинь өөр болчихгүй байгаасай
Зочин 2020-03-23 59.153.115.130
цагаан арьсанууд үргэлж бардамнаж ирсэний балаг шүү дээ саяхан Монголойд тусна орос тусахгүй ээ солиорсон оросууд Монголтой хиллэх хилээ чангалж басамжилж доромжилсон… 3 сарын 2 нд 4 байсан тоо одоо 400 хүрэх гэж байна 400 болтол нэмсэн халдвар Сибирт биш Москва хот өөрөө голомт болж таарсан даа тэнэгүүд
Зочин 2020-03-23 207.6.112.23
Oo Orost tiim ikh tarhaa yu. Bolij bolij. Mangar orosuud genet oorsdiigoo zagaan aristnuudad toozoj hooson sehej ehelsen ch ugiin buduuleg zerleg gen-tei bolohoor 5 minute huntei yariad l baruund teneg oros baina gedgee medruuldeg . oros, hyatad 2t durtai uls oron delhii deer barag baikhgui
Булган 2020-03-23 64.119.27.164
Ингээд л Монгол байхгүй ,дурдагдахгүй байнаа юмдаа
Зочин 2020-03-23 202.9.46.23
япон ч бас алга байна маш сайн арга хэмжээ авч тархаахгүй байж чадаж байгаа
зочин 2020-03-23 103.57.94.232
монгол гэж магтах хэрэггүй байх. түрүүн яалаа. монголыг магтаад эхэлсний дараа. гаднаас 10 вирус өөрсдөө аваад ирээ бүз дээ. монголчуудад магтаал зохихгүйн шинж
Монголын засагын газар импортолсон шуу дээ 2020-03-23 202.126.89.51
Ард иргэд бол сахилга баттай байсаан, харин монголын засагын газар л томчуудын гэр бул хамаатан саданг монголдоо авчрах зорилгоор иргэдээ татаж байна гэдэг нэрийн дор вирустай хумуусийг оруулж ирсэн
Зочин 2020-03-23 66.181.188.78
1О хгн гаднаас халдвар авсан нь үнэн одоо эдгэрүүлж чадаж байгаа нь бас үнэн
Covid 2020-03-23 97.81.171.60
Neereee ter 10 ovchtoni bien baidal ymar bain be heleed ogoh hun bain uu