Орост хүнсний нөөц хангалттай байгаа гэлээ

Хуучирсан мэдээ: 2020.03.23-нд нийтлэгдсэн

Орост хүнсний нөөц хангалттай байгаа гэлээ

Орост хүнсний нөөц хангалттай байгаа гэлээ

Орост хүнсний нөөц дэлхийн аль ч улс орноос илүүтэйгээр хангалттай хэмжээнд байгаа хэмээн ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Виктория Абрамченко хэллээ. Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор иргэдийн хөл хөдөлгөөнд хязгаарлалт, хүмүүс гэрээсээ ажиллах болсон. Үүнтэй давхцан Орост рублийн ханш унаж, ам.долларын ханш өссөн. Энэ хоёр нөхцөл байдлаас үүдэн хүнсний дэлгүүрүүдэд дараалал үүсч, хүнсээ их хэмжээгээр нөөцөл эхэлжээ. Ялангуяа удаан хугацаанд хадгалахад муудахгүй бараа, гурвалжин будаа, гоймон, нөөшилсөн хүнсийг их хэмжээгээр худалдан авч байгаа юм.

"Одоо байгаа хүнсний барааны нөөц, хүнсний үйлдвэрлэлийн хүчин чадлаа тооцвол Орос улс ямар ч өндөр эрэлтийг даваад гарах хангалттай боломжтой” хэмээн Виктория Абрамченко хэллээ. Өнөөдрийн байдлаар гурвалжин будааны нөөц ихэнх бүс нутагт хангалттай байгаа бөгөөд Алтайн хязгаарт гэхэд 365 мянган тонн, Орлов мужид 22 мянган тонн байгаа юм. Өнгөрсөн намар хураасан 200 мянган тонн хүнсний ногоо агуулахад бэлэн байгаа нь 2019 оны нөөцөөс даруй 33,6 хувь илүү байгаа ажээ. Тахиа болон гахайн махны үйлдвэрлэл ч хангалттай байгааг Абрамченко хэллээ.

"2019 онд Орос улс таван сая тонн тахиан мах, 3,9 сая тонн гахайн мах боловсруулсан. Сүүлийн таван жилийн байдлаар мах үйлдвэрлэл 38 хувь нэмэгдэж, нэг хүнд ногдох махны жилийн хэмжээ 76 кг хүрсэн. Дэлхийн нэг хүнд ногдох жилийн махны хэрэглээ 43 кг байдаг. Харин Орост энэ үзүүлэлт хангалттай өндөр” хэмээн тэр хэллээ.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж