Үл хөдлөх хөрөнгийн агентлагуудын мэдээгээр тансаг орон сууцны борлуулалт Москва хотод буурч байна хэмээн РИА Новости мэдээллээ. Валютын ханшны хэлбэлзэл тансаг орон сууцны борлуулалт буурахад нөлөөлж байна хэмээн дүн шинжилгээний "ЦИАН" төвийн шинжээч Алексей Попов хэллээ. Тансаг зэрэглэлийн орон сууцыг өмнө нь гадаад валютаар борлуулж байгаад таван жилийн өмнөөс рублиэр хийх болжээ. Үл хөдлөх хөрөнгийн агентлагууд борлуулалтаа валютаар хийх сонирхолтой ч ойрын хэдэн жилдээ валютын арилжаа руу шилжиж чадахгүй байх хэмээн Barnes Moscow компанийн Маркетингийн захирал Анастасия Колупаева хэллээ.
Валютын ханш тогтворгүй байгаа учраас ихэнх борлуулагчид арилжаагаа царцаагаад, сайн цаг ирэхийг хүлээж байна хэмээн Moscow Sotheby’s International Realty компани мэдэгдэлдээ дурджээ.
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ