Коронавирусийг илрүүлэх лабораторийг Эрхүү хотод байгуулна хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Эрхүү мужийн Халдварт өвчний тэргүүлэх эмч Ирина Лисянская хэллээ. Лабораторийн шаардлагатай тоног төхөөрөмжийг бүрдүүлэх ажил одоо хийгдэж байгаа ажээ. "Лабораторийг эрүүл мэндийн яг ямар байгууллага хариуцах талаар яригдаж байна. Шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах бэлтгэх ажил хийгдэж байна. Аль болох богино хугацаанд лабораторийг ажиллуулж эхлэхээр бид төлөвлөж байна. Энэ лабораторт хүссэн хүн шинжилгээ өгч болохоороо онцлог” хэмээн Ирина Лисянская хэллээ.
ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжөөр коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн хүн шууд эмнэлэгт очилгүйгээр шуурхай утсаар холбогдож, мэргэжлийн эмчтэй зөвлөх бөгөөд шаардлагатай гэж үзвэл эмч гэрт нь очиж үзлэг хийх юм.
2020 оны гуравдугаар сарын 22-ны байдлаар ОХУ-д коронавирусийн батлагдсан байдлаар 306 батлагдсан тохиолдол, хүн нас бараад байна.
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ