МАН: Мөрийн хөтөлбөрөө баталлаа | News.MN

МАН: Мөрийн хөтөлбөрөө баталлаа

МАН: Мөрийн хөтөлбөрөө баталлаа

НЭМЭЛТ:

Бага хурлын V хуралдаан улс орон даяар анх удаагаа цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, мөрийн хөтөлбөрөө баталлаа. Бага хурлын гишүүд 21 аймаг 9 дүүргийн нийт 38 байршилд хуваагдан цахимаар хуралд оролцлоо. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар намууд гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хуультай. Энэ дагуу энэ удаагийн Бага хурлаар МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийг хөтөлбөр болон цаг үеийн асуудлыг хэлэлцлээ.

Мөрийн хөтөлбөрт ард түмэн, нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг оновчтой, бүтээлч байдлаар шийдвэрлэхээр зөвлөлдөн хэлэлцэж, цахим хурал амжилттай боллоо.


НЭМЭЛТ: 

Монгол Ардын Намын V Бага хурал улс орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Бага хурлын гишүүд 21 аймаг 9 дүүргийн нийт 38 байршилд хуваагдан цахимаар хуралд оролцож байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар намууд гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хуультай. Энэ дагуу энэ удаагийн Бага хурлаар МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийг хөтөлбөр, болон цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм.

Д.Амарбаясгалан: Гишүүд саналаа хэлэх, саналаа мөрийн хөтөлбөрт тусгах боломжийг бүрэн дүүрэн хангасан

-Монгол Ардын Нам “Цахим нам” болох зорилтын хүрээнд 21 аймаг 9 дүүргийн намын анхан шатны байгууллагуудтайгаа холбогддог цахим технологийг нэвтрүүлээд хоёр жил боллоо. Өнөөдрийн Бага хурал гишүүдийн 85 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Хуралдаанд оролцож буй гишүүд саналаа хэлэх, саналаа мөрийн хөтөлбөрт тусгах боломжийг бүрэн дүүрэн хангасан.


НЭМЭЛТ: 11.45 ЦАГ

Монгол Ардын намын Бага хурал дөнгөж сая эхэллээ. Хуралдаанд 357 гишүүн оролцохаоо мэдэгдсэн байна. Ингэхдээ төлөөлөгчдөө намын байранд цуглуулж, 5-20 хүнийг нэг өрөөнд байрлуулах журмаар цахим хуралдаанаа хийж байгаа юм байна. Тухайлбал, Тусгаар тогтнолын 7 давхрын хурлын зааланд 20 гишүүн,  зургаан давхрын хурлын зааланд 11 хүн гэм мэтээр хэсэг хэсгээр нь байршуулж, цахим хуралдаанаа хийж байгаа юм байна. МАН-ын мөрийн хөтөлбөрийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгсөн юм.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

-Мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт биш байх ёстой. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл мөрийн хөтөлбөрт ач холбогдол өгөхгүйгээр нэр дэвшигч болон сонгуулийн компанит ажилд ач холбогдол өгөөд хэрэгждэггүй мөрийн хөтөлбөртэй Засгийн газрууд явж ирсэн нь өнгөрсөн 30 жилийн сургамж гэж хэлж болно. Үүнийг таслан зогсоохын тулд өнгөрсөн нэг жилийн хугацаанд "Алсын хараа-2050" урт хугацааны хөтөлбөрийг боловсруулсан. Энэхүү урт хугацааны төслийг улс төрийн бүх намуудад хүргэсэн. Тэгэхээр энэ удаагийн мөрийн хөтөлбөрүүд тооцоо судалгаан дээр үндэслэсэн байх болов уу гэж найдаж байна. Ирэх дөрвөн жилийн хувьд хоёр үндсэн нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай болж байгаа. Нэгд,коронавирус дэлхийн эдийн засагт хурдацтай нөлөөлж байна. Үндсэндээ унаад босох хэмжээний цикл гэж тооцоолж байсан нь унаад, уналт урт хугацаанд үргэлжлэхээр болчихлоо. Хамгийн түрүүнд аялал жуулчлал, агаарын тээврийн салбар, жижиг, дунд үйлдвэрлэгчид уналтад өртөх нь тодорхой болж байна. Үүнийг харгалзан үзэх шаардлагатай болсон. Хоёрт, Манай улс маш их хэмжээний гадаад өртэй байгаа. 2021 онд “Мазаалай” бондын 500 сая, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хийхээр байна. Тиймээс мөрийн хөтөлбөр популист амлалтаас зайлсхийсэн, өрийн дарамтаас гарах чиглэлтэй байх ёстой. Нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох, түүнд нь төр оролцохоор байна. Нийгмийн ардчилсан үзэлтэй МАН-ын хувьд эрүүл мэнд, боловсролын асуудал анхаарал татсан хоёр чухал багана гэж ойлгож болно. Эрүүл мэндийн салбарт оношилгоог нэгдсэн стандартад оруулах том зорилт дэвшүүлж байгаа. Боловсролын хувьд тогтолцооны реформууд хийгдэхээр байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр тулгуурлан өөрчлөлт хийх 52 хууль байгаа. Тэдгээрийн дотор улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, мөрийн хөтөлбөрийг урт хугацаагаар төлөвлөх, төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулах үндсэн зорилтууд тавигдсан.Төвлөрлийг сааруулах том цогц бодлого орж байгаа.


МАН-ЫН БАГА ХУРАЛ ОНЛАЙНААР ХУРАЛДАНА

Монгол Ардын намын Удирдах зөвлөл хуралдаж, өнөөдөр /2020.03.23/ 11.00 цагт намынхаа Бага хурлыг онлайнаар хуралдуулахаар болжээ. Хуралдаанаар 2020 оны мөрийн хөтөлбөрөө батлах болон цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр товложээ. Мөн онлайн Бага хурлыг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Б.Саранчимэг нар удирдах явуулахыг Удирдах зөвлөлөөс шийдвэрлэжээ.

Дэлхий даяар тархаад буй цар тахал Covid-19 буюу коронавирусийн халдвар Монгол Улсад 10 тохиолдол бүртгэгдэж, Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгасан. Үүнтэй холбоотойгоор олон хүнийг нэг дор цуглуулахгүй байх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод буй. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулиар намууд гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хуультай. Тиймээс намууд онлайнаар хуралдаж, мөрийн хөтөлбөрөө батлуулж байгаа бөгөөд Ардчилсан нам гэхэд өнгөрөгч Бямба гаригт намын мөрийн хөтөлбөрөө батлах Үндэсний бодлогын хорооны хурлаа онлайнаар хийсэн юм.

МАН-ын хувьд энэ удаагийн Бага хурлаа хийхдээ 369 төлөөлөгчөө Тусгаар тогтнолын ордонд цуглуулж, нэг өрөөнд 7-8 хүн байрлуулж, онлайн хурлаа хийхээр товложээ. Мөн энэ удаагийн Бага хурлаар намын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг чөлөөлж, түүний орны хүнийг томилно гэсэн мэдээлэл байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БОДОО 2020-03-23 202.9.46.85

МАН-Д ЁСТОЙ ИТГЭЖ БОЛОХГҮЙ ШҮҮ. ТҮРҮҮЧИЙН СОНГУУЛИАР ЮУ ЮУ ГЭЖ АМЛААД ОДОО ЯМАР БАЙНА.

Avatar

Иргэн 2020-03-23 192.82.78.59

МАН-ийг дэмжмээр байна. Баяр иэтийн хөгшин хулгайчуудынхаа нөлөөллөөс гарч чадаагүы энэ нам улс орныг хөгжүүлж, өөрчилж чадах.эсэх нь эргэлзэнтэй болохоор шийдвэр гаргаж чадахглй нээ.

Avatar

Murdohgui muriin hutolboroor yaadiin 2020-03-23 91.186.76.134

man-n mangaruud uursdiigoo l huurah umaa beldej baina uu? An-a**s tai evleldeh geed l ain? Odoo ta nart huurtahgui balainuudaa! zaluus bid tsoo shine humuusiig songono! Odoo zaluus bidnii ue irsen shuu!

Avatar

Зочин 2020-03-23 202.70.33.242

УХүрэлсүх . ОюунЭрдзнэ 2.оос бусад нь ч мэдэхгүй шүү. Дээ.

Avatar

Казино 2020-03-23 193.37.32.57

Бат-Энх минь чи хаана явна аа

Avatar

Зочин 2020-03-23 43.242.243.108

Далд ор

Avatar

Иргэн 2020-03-23 202.9.40.33

УИХ дах намын даргаа хэзээ өөрчилчив. Тогтохсүрэн нь яасн бэ?

Avatar

Нэргүй 2020-03-23 202.126.89.138

Монгтлынард түмэнв нэг л монголт байсан тэр нь МАН л байгаашдээ?! МАН эрх барих хугацаандаа сонгуульд удирдаж орсон баатараа зайлуулсныг нь эс тооцвол сайн ажиллаж байнаа?! Дахин сонгоход бид бэлэн байгаа?!

Avatar

Зочин 2020-03-23 202.126.89.138

Монгтлынард түмэнв нэг л монголт байсан тэр нь МАН л байгаашдээ?! МАН эрх барих хугацаандаа сонгуульд удирдаж орсон баатараа зайлуулсныг нь эс тооцвол сайн ажиллаж байнаа?! Дахин сонгоход бид бэлэн байгаа?!

Avatar

Иргэн 2020-03-23 202.126.89.138

Монгтлынард түмэнв нэг л сонголттой байсан тэр нь МАН л байгаашдээ?! МАН эрх барих хугацаандаа сонгуульд удирдаж орсон баатараа зайлуулсан увайгүй явдлыг нь эс тооцвол сайн ажиллаж байнаа?! Дахин сонгоход бид бэлэн байгаа?!

Avatar

зочин 2020-03-23 43.242.242.42

Монгол Ардын Намын V Бага хурал улс орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Бага хурлын гишүүд 21 аймаг 9 дүүргийн нийт 38 байршилд хуваагдан цахимаар хуралд оролцож байна ТӨР УДИРДАЖ БУЙ МАН ОНЛАЙНААР ХУРАЛДАЖ БОЛДДОГ ЮМ БАЙНА. ДАВТАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ COVID 19 ӨВЧЛӨЛИЙН ҮЕД ЯАГААД УИХ ОНЛОЙНООР ХУРАЛДАЖ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙЖ АРД ТҮМНИЙГ ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙН ДАРАМТНААС ГАРГАХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ? ЗЭЭЛИЙН ХҮҮГ ХОЙШЛУУЛАХ АРГА ЯДСАН АРГА

Avatar

Иргэн 2020-03-23 202.126.89.138

Монгтлынард түмэнв нэг л монголт байсан тэр нь МАН л байгаашдээ?! МАН эрх барих хугацаандаа сонгуульд удирдаж орсон баатараа зайлуулсныг нь эс тооцвол сайн ажиллаж байнаа?! Дахин сонгоход бид бэлэн байгаа?!

Avatar

mgl 2020-03-23 202.9.40.75

MANAN- g demjigch 27, JDU-giin hediig dahin devshuulj bolohgui. Ner tsever, bolovsroltoi, haritsangui zaluu humuusiig devshuuleerei. Businessmenuud hereggui, businessee hiij baig. Uls tur orj irvel ulsaas husaad baih magadlaltai.

Avatar

Зочин 2020-03-23 202.179.17.209

МАН баяртай шүү

Avatar

зочин 2020-03-23 122.201.22.99

төрийн эрх мэдэлийг 100хувь авчихаад энэ зэргийн ажил үйлдвэр юу юм бэ eрөнхий сайдыг ажаад байхад олны амаар сошиалаар л ажиллаад байх юм өөртөө итгэл муутай хийe гэсэн зориг байхгүй өнөө маргаашыг аргацаасан харин хэлж ярихдаа зоригтой яг л шүд нь ургаж буй барын бамбар мэт

Avatar

зочин 2020-03-23 122.201.22.99

ман ер нь найдваргүй л юм бна юу хийсэн юм бэ миний амьдрал дээшилсэнгүй шүү дээ ард иргэдэд амьдрах амиа авч явах ямарч сонголт байхгүй бнаа

Avatar

САСА 2020-03-23 202.126.89.108

ХҮРЭЛСҮХИЙН ЗОРИГТОЙ ХИЙСЭН АЖЛУУД ИХ БИЙ НЕФТНИЙ ҮЙЛДВЭР, УТАА БАГАССАН ГЭЭД Л ДЭМЖМЭЭР БАЙНА ДААН Ч ЖДҮ гэх мэт ТАТВАР НЭМСЭН ГЭЭД Л ДААН Ч АМЛАЛТ БОЛГОНОО ЗӨРЧСӨН БОЛОХООР САНАЛ ӨГӨХ ХҮН ХОВОР БАЙХДАА ЗАЛУУ ХҮМҮҮСЭЭ НЭР ДЭВШҮҮЛБЭЛ ЯАДАГ БОЛДОО

Avatar

иргэн 2020-03-23 202.21.109.50

Энэ хурал өвчин тараавал:::короновирусын халдвар тараавал… хариуцлагаыг нь Хурэлсүх нь өөрөө толгойгоороо хариуцах байх ..даа. Хөдөө аймагаас төлөөлөгч ирсэн бол хөдөө тарах нь л дээ. Өвчин хүнийг ялгахгүй шүү… МАН …аа өвчин тараах нөхцөл үүсгэх ээ болиоч ээ..

Avatar

Зочин 2020-03-23 66.181.186.169

Төр барьж байгаа нам юм чинь хав дарна даа.

Avatar

Сонгогч 2020-03-23 202.9.46.18

Коронавиусыг дараад дараа нь коронабаярусыг Ганц худагт тусгаарлавал танай намд саналаа өгнө.

Avatar

Иргэн 2020-03-23 202.9.46.14

Энэ МАН ын хулгайчдыг харахаар дургүй хүрээд байх юм, Өнгөрсөн 4 жил иргэдийг хуурч өөрсдөө баяжсан хжлгайчууд, бүгдээрээ сууж байна. Одоо ичихгүй дахин төрд шургалж хулгай хийхээр дүрдээ итгэчихсэн сууж байх юм ичээч,,,,

Avatar

Songogch 2020-03-23 202.126.89.80

MAN songuulid orood hereggui ee.
Ta nar 2016 ond mergejliin zasgiin gazar baiguulda gej garaad hudlaa helsen.
Bugd dawhar deeltei

Avatar

Зочин 2020-03-23 103.212.119.140

За болъёо оо.Энэ үеэ өнгөрөөсөн зөнөг коммунист Ө.Энхтүвшин дахиад дэвшинэ гэж бодоод байгаа юм уу арайч дээ??Ийм зөнөгүүдээ дахиулбал Хүрэлсүх минь танай намд санал өгөх хүн олдохгүй шүү????

Avatar

арай юмаа бид хичээгээд байдаг 2020-03-23 192.82.71.176

2 метрийн зайд байх ёстой биздээ ингээд хэлсэнээсээ өөрсдөө буцлаадаа

Avatar

иргэн 2020-03-23 202.21.109.50

Нэг дор 5 хүн цуглахгүй …..2 метрээс хол байж ярилцаж бай гэсэн яасан бэ…? Ардын нам Анагагаахын Шинэжлэх ухааны үндэслэлтэй…нотолгоо бүхүй дэглэм журам болон ….. урьд хэлсэн үгнээсээ буцав уу….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж