Өөдрөг байх сайхан ч эдийн засаг хямрах нь тодорхой боллоо  | News.MN

Өөдрөг байх сайхан ч эдийн засаг хямрах нь тодорхой боллоо 

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Өөдрөг байх сайхан ч эдийн засаг хямрах нь тодорхой боллоо 

Өөдрөг байх сайхан ч эдийн засаг хямрах нь тодорхой боллоо 

Дэлхийн улс орнууд коронавирусийн улмаас эдийн засагт нь үүсэх хүндрэлийг гэтлэн давах зорилгоор өөр өөрсдийн онцлогт тохируулан зарим нь хэдэн сая, зарим нь хэдэн тэрбум ам.долларыг зарцуулах шийдвэрийг гаргаж байна. Ройтер агентлагийн гуравдугаар сарын 16-20-ны хооронд хийсэн судалгаагаар дэлхийн эдийн засаг уналтын үедээ орсон гэдгийг эдийн засагчид хүлээн зөвшөөрчээ.

Монголын эдийн засаг ч энэ уналтыг тойроод гарахгүй нь тодорхой ч Засгийн газрын зүгээс эдийн засгаа хүндрэл багатай аваад гарах төлөвлөгөөг ил тод танилцуулаагүй хэвээр байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн долоо хоногт зарим телевизийн сэтгүүлчдэд өгсөн мэдээллийнхээ үеэр тэгтлээ санаа зовинох зүйлгүй, оны сүүл гэхэд эргээд сайжирна гэсэн тайван амгалан мэдэгдлийг хийжээ. Энэ бол уналт биш, зүгээр явж байсан процесс давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан түр зуур тасалдсан тохиолдол гэж үзэж байгаа нь хэр зөв бэ? Дэлхийн улс орны удирдагчид, Ерөнхий сайдууд, Сангийн сайдууд, Төв банкны ерөнхийлөгчид үүссэн нөхцөл байдлын хэрхэн давах төлөвлөгөө, арга замаа иргэддээ танилцуулж байхад манай улс тэгж үзэхгүй байгаа бололтой. Коронавирусийн халдвараас сэргийлэн хилийн боомтуудын хөдөлгөөний хязгаарласнаас үүдэн Монгол улсын хамгийн бодитоор амсч байгаа хүндрэл бол экспортын орлого тасалдаж  байгаа явдал.

Ч.Хүрэлбаатарын хэлснээр 2020 он гарсаар улсын нэгдсэн төсвийн орлого 175 тэрбум төгрөгөөр тасалдаад байгаа бөгөөд үүний 125 нь экспорт зогссоноос үүдсэн АМНАТ-ын татварын орлого ажээ.

Өнгөрсөн Баасан гаригт хийсэн Улсын онцгой комиссын мэдээллээс үзэхэд энэ долоо хоногтоо нүүрсний экспортыг эхлүүлэх ажээ. Энэ нь мэдээж сайн мэдээ. Бодлогын хүүг бууруулсан, НДШ, татвар, түрээсийн торгууль, алдангийг хөнгөлөхөө Засгийн газар мэдэгдсэн ч энэ арга хэмжээ аж ахуйн нэгжүүдэд хэрхэн буух, яаж хэрэгжүүлэхийг ирэх долоо хоногт эхлэх товтой УИХ шийднэ гэсэн хүлээлт байна. Ипотекийн, цалингийн болон хэрэглээний зээлийн төлөх хугацааг гурван сар царцаахаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Мэдээж энэ шийдвэр маш олон хүнд хамаатай ч энэ ажлыг хэрхэн зохицуулах талаар иргэд ч, банкууд нь тодорхой ойлголт авч чадсангүй. Энэ долоо хоногоос тодорхой болох байх гэж найдаж байна. Засгийн газар энэ мэт арга хэмжээ авч байгаа ч байгаа онохгүй байгаа тухай бизнес эрхлэгчид санал бодлоо илэрхийлж эхэллээ. Хийгээгүй биш хийсэн нь үнэн боловч аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагааг дэмжих, иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг тогтвортой хадгалах, эрэлтийг дэмжих чиглэлд илүү далайцтай, шийдэмгий алхмууд хэрэгтэй байна. Хамгийн хүндээс тусах салбаруудын таамаг тооцоо, тэр салбаруудад чиглэсэн цогц арга хэмжээ хэрэгтэй байна. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан өнгөрсөн хоёр сарын хугацаанд хэд хэдэн салбар, тухайлбал, аялал жуулчлал, үйлчилгээ, нийтийн хоол, үл хөдлөх гээд олон салбар хямрах нь тодорхой болчихоод байна. Өртөг бүтээж, татвар төлдөг иргэдээ илүүтэй хамгаалах нь ирээдүйгээ харсан шийдвэр байх болно.

Ноолуурын улирал эхлэх гэж байгаатай холбоотойгоор ноолуурын зээл өгөх гэж байгаагаа Сангийн сайд мэдэгдсэн нь бас нэгэн сайн мэдээ.

Маш их зүтгэл, хөдөлмөрөөр дотооддоо өвчний тархалтыг барьж чадаж байгаа ч халдварын голомт болсон гадаад орнуудаас ирж байгаа монголчуудыг тусгаарлах, шинжилгээнд хамруулах гээд мөнгө урссаар байна. Байдал яаж ч эргэж мэдэх учраас муугаар бодож бэлтгэлтэй байхаас өөр аргагүй. Нүүрсний экспорт эхэлснээр бүх зүйл шийдэгдчихгүй. Тэвчиж болох бүх зардлаа танана гэсэн байр суурийг Засгийн газар илэрхийлэхгүй байгааг эдийн засагчид, бизнес эрхлэгчид шүүмжилж байна. Угаасаа сонгуулийн жилийн төсөв хөөсөрсөн байдгийг бүгд мэднэ. 2020 оны төсөвт хөрөнгө оруулалтын зардлыг 3,806.1 тэрбумаар баталсан. Өнгөрсөн 2019 онтой харьцуулахад орон нутгийн хөрөнгө оруулалт /2020 онд 623.4 тэрбум, 2019 онд 503.0 тэрбум/, концесс /2020 онд 323.6 тэрбум, 2019 онд 144.7 тэрбум/, стратегийн нөөц болон бусад хөрөнгө оруулалт /2020 онд 114.1 тэрбум, 2019 онд 98.8 тэрбум/, улсын төсвийн хөрөнгө оруулалт /2020 онд 1427 төсөл, арга хэмжээнд 1,828.9 тэрбум, 2019 онд 1281 төсөл,  арга хэмжээнд 1,55.4 тэрбум/ аль аль нэмэгдэж батлагдсан.

Тэгэхээр байдал хүндэрвэл хөрөнгө оруулалтын зардлаас танах боломж бий. Оны сүүлээр байдал дээрдэнэ гэдэг нь өвөл болбол хүйтэрдэг гэдэгтэй агаар нэг бөгөөд тэгээд ч оны сүүлээр одоогийн Ерөнхий сайд, Сангийн сайд энэ хэвээр байхыг сонгуулийн дүн шийднэ.

Өнгөрсөн оны эдийн засгийн макро үзүүлэлтүүд сайн гарсан, валютын нөөц нэмэгдсэн зэрэг нь Засгийн газрын санааг амрааж байгаа бололтой. Бие биетэйгээ нягт уялдсан дэлхийн том эдийн засгууд илүүтэй хохирол амсах магадлал өндөр байгаа ч энэ нь аюул манайхаас холуур өнгөрнө гэсэн үг биш. Сүх далайтал үхэр амар гэж суух цаг уг нь биш. Өөдрөг байж дархлаагаа дэмжих нь чухал ч өөдрөг үгийг нөхцөл байдалд нь тохируулж хэлж байж л үнэн сонсогдоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-03-23 103.57.94.213

одоо сонгууль ярих цаг биш дээ.эдийн засаг хямарч улс монгол чинь дэлхийгээс тасарч бгаагхүрэлсүх хүрэлбаатар хоёр манжийн хаан энхамгалан шигээ малийталаа инээж хѳхрѳѳд сууж бгаан монголын эмнэглэл .ямарч улс орон энэ халдварт ѳвчинг яааж ч чадахгүй хүчин мѳхѳсдѳж бнаа?энэ сонгуулиа боль.энэ их мѳнгѳѳ халдварт ѳвчиний эсрэг зарцуул.хүнээ аврах ажил хийцгээ.сонгууль чухал бишээ.хүн чухал болж бнааааааааааааааа

Avatar

монгол улсын иргэн 2020-03-23 202.179.8.118

бүх талдаа бүсээ чангалах цаг болсон

Avatar

С.Tuul 2020-03-23 176.54.16.68

сонгууль биш байгаа сонгосон зүйлээ улам сайн болгох арга барил санаа ажил хэрэгч зүйлыг хийх нь чухал,, тэгээд хүн бүрт нэг мөнгөний ашигтай улсын ширхэг бүрийн эд хөрөнгөнд нэг мөнгөний зарлага гүй тийм бодлогыг одоо сонгогдсон сонгосон хоёр хамтдаа идэвхтэй үргэжлүүлэх нь сонгууль шинээр хийснээс мянган хувь хэрэгтэй сонгомол хэрэгтэй зүйл байна.
сонгууль явуулах буруу гэсэн үг энэ үед!!!

Avatar

С.Tuul 2020-03-23 176.54.16.68

сонгууль тийм чухал бүх зүйлийг илбийн хурд шиг зохицуулан сайжруулдаг үйлдэл биш шүү дээ,,
сурталчилгаа зохион байгуулалт сонгуулагч сонгогчдын бөөн үйл явдлууд мөнгө төгрөгний орлого зарлага л болоод сонгосон сонгуулсан нэгэн өдрийн туршийн үйл ажиллагаа болоод л дуусдаг.дараа нь байр суурь зохион байгуулалтын бас нэг шинэ үйл явдал болдог,,,
бөөн үймээн мөнгөний зарлага цаг хугацааны ашиггүй өнгөрөлт болон дахин л бүхнийг шинээр эхлэнэ

Avatar

Зочин 2020-03-23 66.181.182.226

УИХ-ын сонгуулийг хойшлуулж түр зогсоогоож байгаад бодитойгоор эдийн засгаа сэргээе

Avatar

бат 2020-03-23 66.181.182.226

Хүрэлбаатар одоохондоо төсөвт тодотгол хийхгүй гэж байгаад Яг сонгуулиййн өмнө сонгогчдийг татах зорилгоор бүх татварыг хөнгөлж, Хүн бүрт мэлэн мөнгө тараах төлөвлөгөө байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна лээ. Сонгуулийн өмнө маш олон хүн мөнгөгүй гуйлгачин болсон байх нм байна. МАН сонгогч бүр ядуу байх ёстой гэдэг зарчим баримталж байгаа бололтой.

Avatar

Зочин 2020-03-23 103.57.92.230

Сумуудад соелын тев барих хэрэггуйээ зарим сумдыг бур татан буулгах хэрэгтэй тэр менгее аймгын тевуудэд эмнэлэг махы уйлдвэр ноос ноолуурын уйлдвэр баривал дээр дээ

Avatar

Amar 2020-03-23 182.160.39.214

Хямралын сайн тал нь аж ахуйн нэгжүүд хэмнэлтийн горимд шилжиж хоосон "хөөснөөс" салдаг.Энэ нь хямралын дараа ЭЗ өсөх суурь болдог.Иймээс ЗГ бас хоосон хөөснөөсөө салах бодлого барих хэрэгтэй.Харин бүтээн байгуулалтыг танахгүй гэдэг Ч.Хүрэлбаатар сайдын түмэн зөв.Учир нь коипаниуд ажилчдаа биш ашгаа боддог.Харин ЗГ ард иргэдэээ боддог.Бүтээн байгуулалт явагдсанаар орон нутагт бэлэн мөнгөний урсгал бий болж иргэд орлготой байж ЭЗ-ийн хямралыг давж гардаг. Хүнээр бол захын эрхтэнүүдэд "цус" гүйнэ

Avatar

ккк 2020-03-23 66.181.178.118

2003 онд Буш Иракийг дайлаар мордход Иракийн суртал ухуулгын сайд нь тв-р ард нь Америйкийн бөмбөгдөлт сонсогдоод байхад л манай Иракийн эрэлхэг арми Америкуудыг бут цохиж байна удахгүй бид ялалтаа тэмдэглэнэ гэсээр байгаал амий хорлодог шиг юм болох вий дээ Хүрэлбаатар минь

Avatar

Зочин 2020-03-23 66.181.167.239

Сонгуулиар солигдохоо мэдэж байгаа болохоор "хоноцийн" сэтгэхгүйгээр л үзээд байна даа энэ ЗГ. Сонгууль дуустал байгаа мөнгөө бүгдийг хэрэглээд идээд дуусгана, харж л байгаарай. Сонгуулийн маргааш шинэ ЗГ-т юу ч байхгүй бөөн өр, корона 2 л үлдэх вий

Avatar

Зочин 2020-03-23 202.179.17.209

Ийм нөхцөлд төсөвтөө тодотгол хийж бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгөө танах хэрэгтэй. Энэ янзаараа олон бизнес дампуурна.

Avatar

Зочин 2020-03-23 192.82.78.209

Дэлхий хямраад, Хятад баларч байхад Монголд Хүрэлбаатар гэж хөлдүү дебил ганцаараа бид зүгээр гэж ш а а ж суух. Энэ тэнэгийгээ зайлуулаачээ Хүрэлсүхээ. Наадхаас чинь болж эдийн засаг элгээрээ хэвтэх нь. Хүрэлбаатараас болж МАН ч сонгуульд ялагдана.

Avatar

зочин 2020-03-23 66.181.191.126

Гэртээ байлгах амархан, гэдэс цатгалан байлгах хэцүү болоод ирлээдээ. Жижиг дунд аж ахуйгаа дэмжих хуулиа хурдан баталж хэрэгжүүлэх, ажлын байрыг хадгалах талаар анхаарч ажиллахыг хүсье

Avatar

Тэр үнээн 2020-03-23 202.126.88.183

Ямар ч хуримтлалгүй маш олон гэр бүлүүд байдаг. Гэртээ удаан хоригдох ямар ч боломжгүй. Турж үхсэнээс корона тусаад ч болсон хоолны мөнгө олох Шаардлагатай бн. Хоолгүй бол бүгд үхнэ, корона тусвал ядаж зарим нь амьд үлдэх магадлалтай

Avatar

Bathurel 2020-03-23 66.181.161.43

Er ni korona virys 3r sar6noros opèctoi tohirogoo huchingui bolgoson ed nar bol delhii hyamaraliin ehlel bsan.Delhiin hamgiin huchirheg ediin zasag boloh amerikiin ediin zasag hyamraad agshina gej baihaad manai sangiin said hydlaa yariad bj baidag taarah yy???Yaraltai hyamarliin esreg arga hemjee ard irged biznes hamgaalah arga hemjee avah estoi

Avatar

to 2020-03-23 202.126.89.213

togrogooo alich ulsad ochihod dollar shig solidog bolgoh heregtei lalruudaaa

Avatar

Зочин 2020-03-23 139.5.219.90

Ханшаа л алдаж төгрөгөө сулруулбал ямар ч бодлогын үр дүн гарахгүй шүү. Үнэ өснө; худалдан авалт үгүй болно

Avatar

Зочин 2020-03-23 202.55.191.194

өвчин вирус ороод ирвэл эмчилгээ, сувилгааны зардал бүр их гарна гэдгийг мэдэж байна уу,

Avatar

Зочин 2020-03-23 103.212.117.216

Орос улс крымийн асуудлаас болж АНУ болон Европын холбооны /бүр японы хүртэл/ эдийн засгийн хоригт орж нэг хэсэг хямарсан. Гэвч энэ нь сүйрлийн хямрал хоосрол болоогүйгээс гадна, богинохон хугацаанд л тэвдүүлсэн. Учир нь орос дотоод нөөц бололцоогоо шавхаж, дотоод хөрөнгө оруулалтыг урамшуулж, дотоодын үйлдвэрлэл, жижиг дунд бас бүр том аж ахуйн нэгжүүдээ дэмжин босгож эхэлсэн. Хориг нь бүтэлтэй болоогүйг, цаашдаа ч үр нөлөө өгөхгүйг баруун хүлээн зөвшөөрч байна.

Avatar

Зочин 2020-03-23 103.212.117.216

Бид ч өнөөгийн нөхцөл байдлыг эерэгээр харж, гадаад том орлого наймаа хуйвалдаанаа хумиж, дотоод бүтээлч хөдөлмөр үйлсээ дэмжин, дотроосоо хөрөнгө оруулалтын эх уусвэрүүдийг судалж илрүүлэн хөдөлгөх хэрэгтэй. Манай эко цэвэр хүнс, хөдөө аж ахуйн бараа бүтээгдхүүн одоо л од болох цаг. Банк болон ББСБ зэрэгт төвлөрч, зөвхөн мөнгө хүүлэх зорилгоор байршиж буй хөрөнгөнд өндөр татвар оноож, харин бүтээн байгуулалт руу орвол татварын хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ ав

Avatar

Зочин 2020-03-23 66.181.161.70

дэлхий бүхэлдээ хямарч байхад юугаа хуцаад байгаа н**ш вэ мөнгө тараа гээд байгаа юмуу

Avatar

Зочин 2020-03-23 99.203.10.24

Ман нам увайгүй цэрэгээр удирдуулсан юм чинь сөнөх нь ойлгомжтой шүү дээ Хүрэлбаатар гээд увсын барлаг монголын ард түмнийг аварах нь юу л бол

Avatar

Зочин 2020-03-23 66.181.170.110

ТӨРИЙН ӨМЧӨӨР ХУДАЛДАН АВАХ ОЛОН ТЕНДЕР ЭЭ ОДОО ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ.ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР, ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ , ГЭЭД

Avatar

Иргэн 2020-03-23 66.181.161.57

Энэ Ерөнхий сайд ггэж ёстой нэг хог байна аа Ямар ч бодлого алсын хараа байхгүй Худллаа сүгсэлзэж хорино торгоно шийтгэнэ засаглана я гэх шиг Цэрэг шүү дээ цэргэнцэр байсан ч юм ууУлсын эдийн засгийг толгойтой дэлхийн хэмжээний сэтшэлгээ авч явна Ийм Ер Сайдтай байгаа нь МАН н авилгачдын буруу МАН г сонгоод байгаа нь бидний буруу

Avatar

иргзн 2020-03-23 202.179.24.240

ганцхан манайх ч биш дээ, Дэлхийд тэр аяараа ЭЗ-ийн Хямрал нүүрлэх нь тодорхой болчихлоо шүү дээ,

Avatar

иргэн 2020-03-23 66.181.190.123

Энэ новшнууд яаж хэдэн суудал авах вэ гэж бодож хор хутгахаас ард түмэн улс орны амьдрал яаж явах нь эдэнд хамаагүй.

Avatar

Зочин 2020-03-23 202.179.27.183

Элбэгдорж нь твитерээр нэг жиргэхэд энэ сайт нь даалгавар аваад нэг юм шаахиймаа кккк

Avatar

Amar 2020-03-23 182.160.39.214

Хямралын сайн тал нь аж ахуйн нэгжүүд хэмнэлтийн горимд шилжиж хоосон "хөөснөөс" салдаг.Энэ нь хямралын дараа ЭЗ өсөх суурь болдог.Иймээс ЗГ бас хоосон хөөснөөсөө салах бодлого барих хэрэгтэй.Харин бүтээн байгуулалтыг танахгүй гэдэг Ч.Хүрэлбаатар сайдын түмэн зөв.Учир нь коипаниуд ажилчдаа биш ашгаа боддог.Харин ЗГ ард иргэдэээ боддог.Бүтээн байгуулалт явагдсанаар орон нутагт бэлэн мөнгөний урсгал бий болж иргэд орлготой байж ЭЗ-ийн хямралыг давж гардаг. Хүнээр бол захын эрхтэнүүдэд "цус" гүйнэ

Avatar

Зочин 2020-03-23 182.160.0.246

Эдийн засагчид Лхагважав Энхбаяр Амаржаргал … нар хямрал ойртож байхад Хүүкийн ЗГ юу ч хийхээ мэдэхгүй байна, ойлгохгүй байна гэж сануулаад байх юм. Мөнгөний бодлого гэдгийг тэд ойлгохгүй хий хоосон хаах боох, хураах загнах айлгах сүрдүүлэхийг бол сайн хийж байна гэнэ. Эдийн засагчидынхаа зөвөлгөөг хүлээж авах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-03-23 103.26.193.212

Улс төр хийхээ боль. Өөрсдөө байсан бол яах бол доо. Тэгээд ч монгол дэлхийн өвчин эрчимжсэн, мөнгө ихтэй орнуудыг дууриавал буруутна. Өөртөө таарсан аюдуу аргаар гамшгийг бууруулах нь зөв.

Avatar

Зочин 2020-03-23 66.181.161.124

ТОГТМОЛ ОРЛОГОТОЙ, АЖИЛ ХИЙДЭГ ХҮМҮҮС ЦАЛИНГАА АВААД Л ХОРИОНД ОРЖ БНА.ЖИЖИГ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ОРЛОГОГҮЙ ТҮРЭЭСИЙН ДАРАМТАНД ОРООД ХЭЦҮҮ БНА ДАА.ТҮРЭЭСЛҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУД ТҮРЭЭСЭЭ ХӨНГӨЛӨХГҮЙ, ЛАНГУУГ НЬ ЛАЦДААД МАШ ДАРАМТТАЙ БАЙНА.

Avatar

Зочин 2020-03-23 119.40.100.170

Тэд эдийн засгаа сөхрүүлэхийг хүсч байна.

Avatar

Зочин 2020-03-23 103.26.193.212

Короно вирусээс эдийн засагт асуудал үүсэх тодорхой. Нэг их нээлт хийсэн юм шиг бичээд байх юм. Хэн нэгнээс бурууг хайгаад байх шаардлагагүй. Дээр доргүй хичээцгээе.

Avatar

Иргэн 2020-03-23 103.212.119.140

Оны сүүлд сайхан болно гэдэг молиго шүү.2020 оны сонгуульд МАН гарахгүй гэдэг нь тодорхой болсон.Тиймээс Хүрэлсүх,Хүрэлбаатар байхгүй нь тодорхой Явах хүнээр ачаа бүү татуулаа….

Avatar

6 УДААГАА ТӨСВӨӨ ТОДОТГОХГҮЙ ГЭЖ ХЭЛЭЭД АРД ТҮМНЭЭРЭЭ ӨШИГЛҮҮЛЭХ БУУХ БАЙХДАА 2020-03-23 202.131.236.158

УЛС ОРОН БОЛГОН ТӨСӨВ, МӨНГӨНИЙ БОДЛОГОО ЭДИЙН ЗАСГАА УНАГААЧИХГҮЙ АВЧ ҮЛДЭХИЙН ТУЛД ЧИГЛҮҮЛЖ БАЙНА. МАНАЙД УДААН Ч ГЭСЭН МӨНГӨНИЙ БОДЛОГОО ЖООХОН ЗӨӨЛРҮҮЛЛЭЭ. ХАРИН ЗАСГИЙН ГАЗАР ХААХААС ӨӨР АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БЙАХАД ГАЙХАЖ БАЙНА. САНХҮҮГИЙН СИСТЕМЭЭ ОРОЙТООГҮЙ ДЭЭРЭЭ ДЭМЖИЖ ЯВАХГҮЙ БОЛ БҮР ДАМПУУРУУЛСАНЫ ДАРАА СЭРГЭЭХЭД ХЭЦҮҮ БАЙМААР ЮМ.

Avatar

зочин 2020-03-23 66.181.182.240

"Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн долоо хоногт зарим телевизийн сэтгүүлчдэд өгсөн мэдээллийнхээ үеэр тэгтлээ санаа зовинох зүйлгүй, оны сүүл гэхэд эргээд сайжирна гэсэн тайван амгалан мэдэгдлийг хийжээ." гайгүй ч эдийн засагч юм уу гэсэн чинь жинхэнэ дэбил үү, үгүй юу энэ нөхөр.

Avatar

Зочин 2020-03-23 202.21.115.35

Жилдээ хэдхэн удаа хүн цугладаг багийн төв дээр соёлын төв нэртэй шавар тагз босгоод байхаар чинь төсөв хөөсрөхгүй яахав. Багийн байтугай сумын соёлын төв гэж хүн очиж харагддаггүй, ямар үйл ажиллагаа явагддаг нь мэдэгдэхгүй хоосон байшингууд байхад.

Avatar

Зочин 2020-03-23 192.82.78.209

ХҮРЭЛБААТАР ГЭЖ ЦАЙЧИХСАН ХУДАЛЧИЙГ ЗАЙЛУУЛААЧЭЭ

Avatar

Зочин 2020-03-23 150.129.142.196

prokoror Altanhuyag hund airy alaad amerik zugtaasan. ta buhen martaagui bol bas 7 buudald. tegeed amerikt 3 jil bolod irsen. prokoror Altanhuyag huuramch bichig barimt, huuramch chey guilgeend oruuldag kominizmiin ued beldsen hulgaich reket. XLL Batbold-iin altanii uurhaig reektely mash ih mongo bankni dansnaas deeremdsen. shibshig min amaa hamhiy ya, bas saltaa hamhiy bai. ajilgui prokoror abdrantan damdardag shuu mon biz.

Avatar

Зочин 2020-03-23 150.129.142.196

prokoror Altanhuyag reket buleg baiguulsan. dandaa altanii uurhai reketeldeg bas hulgaildag shibshig mon biz unen shuu. Prokoro Altanhuyag duu Moojig hamgiin zolbin reket. huuliar hamgaaluulsan reekt bulegtei Sabo temtsene shuu

Avatar

Зочин 2020-03-23 150.129.142.196

Mongol bankini Erdenehuyag-iin duu Boldoo uzele changa yarigchaar shibshigee yariha bolio. Erdenehuyag, Boldo 2 sayhan sogtuu yaby baigaad hun dairy alsan 7 buudald tegeed zugtaasan. Hun dairy alsanaa argaluulah geed prokoror Altanhuyagt bankini dansnaas huramch shilyuulger 200 say huuramch chey ugsun. Altanhuyag geed reekt demyideg omgoologch

Avatar

Зочин 2020-03-23 202.55.188.83

Тийм ээ, авилгачдын орлого эрс буурч байгаа гэж бдохоор нэг бодлын найдвар гэрэлтэж байна.

Avatar

Зочин 2020-03-23 202.55.188.83

Хямрал болж улмаар дампууралд хүрвэл хулгайч, авилгачингууд хамгийн их хохирно. Тэдний угаахаар дарсан мѳнгѳ хог болж агшин зуур ядуусын эгнээнд шилжинэ. Цуглуулсан үнэт үл хѳдлѳх, элдэв хѳрѳнгѳ нь нохойн хоол болно доо. Эсвэл тэд дампуурлаас ѳмнѳ дѳнгѳж бизнес эхлүүлэх санаатай яваа энтрепренойруудад хүүгүй зээлвэл нэг аврал болж магадгүй.

Avatar

зочин 2020-03-23 66.181.161.6

Гаалийн байцаагч нар л сохор зоосны орлого гүй , турж үхэжж байгаа юм байна л дөө ..чааавас .

Avatar

Зочин 2020-03-23 202.126.89.182

Neg bodliin sain hyamarch avaad turiin avilgachin hulgaich naraas salah geed uzsen ch deer yumuu. Iimerhuu baidlaaraa bid tsaash yavahgui yum bilee.

Avatar

Зочин 2020-03-23 66.181.161.9

MALNUUDAA GANTS UDAAACH BOLOV SONGUULIA BISH ULS ORON, EDIIN ZASGAA ZUGEER L NEG BAIGAAGAAR NI HARDUU… JAAZALCHIH YUMSAN… YADAHDAA 1 YAMAANII HEMJEEND NEMER ASHIGGUI MALLAAS DOR SHAARNUUD YUMA…

Avatar

Зочин 2020-03-23 202.126.88.214

Хэдийгээр хөрөнгө оруулалтыг танах хувилбар байж болох ч энэ нь эргээд хувийн хэвшилдээ л хүндээр тусна. Аж ахуйн нэгжүүдийн орлого буурна, дагаад ажлын байр, цалин хөлс буурна.
Тэгэхээр миний бодлоор бол энэ хөрөнгө оруулалтын түвшингээ хадгалах хэрэгтэй бөгөөд хамгийн чухал нь тэгш, хүртээмжтэй, шударга, авилгагүй байлгаж чадаж гэмээ нь бас нэг чухал алхам болно шүү. Ялангуяа, зүгээр гэдсээ илж сууж байгаад 10% авдаг, тэрнийг нь зуучилж өгдөг асар том сүлжээгээ л болиулах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-03-23 202.55.188.83

Оноод хэлчихлээ. Авилгын сүлжээг хянаж чадвал нийт эдийн засгийн 30 орчим хувь нь хулгайчуудын халааснаас суллагдана. Гэхдээ бас тѳсвийн тодотголыг хийхгүй бол болохгүй байна. Ядаж тѳсвийн алдагдлаа тѳлѳвлѳсѳнѳѳс нь бууруулмаар байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж