Nokia эргэн ирж, анхны 5G сүлжээтэй гар утсаа танилцууллаа | News.MN

Nokia эргэн ирж, анхны 5G сүлжээтэй гар утсаа танилцууллаа

Nokia эргэн ирж, анхны 5G сүлжээтэй гар утсаа танилцууллаа

Nokia эргэн ирж, анхны 5G сүлжээтэй гар утсаа танилцууллаа

HMD компани өөрсдийн анхны 5G сүлжээтэй Nokia 8.3 5G гар утсаа болон бусад Nokia 5.3, Nokia 1.3, Nokia 5310 гэх зэрэг боломжийн үнэтэй гар утасны загваруудаа олон нийтэд танилцууллаа.

HMD компанийн хувьд Samsung болон OnePlus зэрэг андройд гар утас үйлдвэрлэдэг компаниудыг бодвол 5G гар утсаа арай хожуу зах зээлд нэвтрүүлж байна. Гэсэн хэдий ч Nokia 8.3 5G гар утасны 5G сүлжээ нь бусад өрсөлдөгчдөөсөө илүү өргөн цар хүрээг хамарч, 5G роуминг нь илүү олон улсын хооронд ажиллах чадалтай ажээ.HDM компани өөрсдийн анхны 5G гар утсаа "Анхны жинхэнэ дэлхийн 5G гар утас" болгох зорилт тавьжээ.

Илүү өргөн, хүчирхэг 5G сүлжээнээсээ гадна тус гар утас нь камерны хүчин чадал,  тэр дундаа бичлэг хийх тал дээр илүү их анхаарч ажиллажээ. Гар утасны ар талд 64 мегапиксел бүхий гол камер, 12 мегапиксел чадалтай ultra wide камер, 2 мегапиксел чадалтай макро камер болон 2 мегапиксел бүхий гүний мэдрэгчтэй байхаар бүтээгджээ. Харин урд талдаа 24 мегапикселийн селфи камертай байна. Мөн 4K бичлэг хийх болон 21:9 гэсэн хэмжээтэй өргөн зураг авах боломжтой ажээ. Nokia 8.3 5G гар утас нь 6.81 инчийн дэлгэцтэй, 4500mAh батарейтай, хурууны хээ уншигчтай байна.

Худалдаанд гарах үнийн хувьд 6GB санах ойтой, 64 GB багтаамжтай загвар нь 650 ам.доллар бол харин 8GB санах ойтой, 128 GB багтаамжтай загвар нь 695 ам.доллар байх ажээ. Компаний зүгээс ирэх 2020 оны зунаас худалдаанд гаргахаар төлөвлөж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-03-23 202.179.8.4

Би одоо ч гэсэн товчлууртай нокиа барьдаг. цэнэг, сүлжээ сайтай гоё

Avatar

Зочин 2020-03-23 103.229.121.30

64 мегапиксл камер үнэн болов уу ?

Avatar

/*-*/ 2020-03-23 49.0.212.234

HuaWei чинь 64М пиксель гаргацсан шиг санагдах юм, үгүй билүү. Гэхдээ энэ арай л жоохон үнэтэй байна даа, заа тэгээд Xятадууд хуурамчаар дуурайлгаж хийгээд хямдхан зарж өгөх байлгүй дээ

Avatar

Баасан 2020-03-23 192.82.78.2

Ёстой гоё юм бна хурдхан авах юмсан нокиа маань иргээд ирлээ шүү дээ үнэхээр гайхамшигтай бна.

Avatar

Зочин 2020-03-23 66.181.178.28

"HMD компани өөрсдийн" гэж бичсэн нь буруу! "Компаниуд" биш ганц "компани" юм бол "өөрсдийн" биш "өөрийн" гэж бичих ёстой!!!

Avatar

SS 2020-03-23 66.181.168.8

Odoo untaj amar daa, alkaash min

Avatar

TOC 2020-03-23 195.181.168.95

Yadag muu tagaltsag ve muu sherltuuur chini holoos ineeh hetsuu bainshuu l****a

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж