Цар тахлын хэмжээнд хүрээд буй коронавирусийн халдвар дэлхийн 187 улсад бүртгэгдсэн болохыг ДЭМБ-аас мэдээлж буй. Европын улс орнуудад халдварын тархалт цар хүрээгээ тэлж. Итали, Испани улс өвчлөл, нас баралтаараа тэргүүлэх болсон нь дэлхий нийтийг цочирдуулаад байна. Харин БНСУ-д өвчлөлийн тоо дахин нэмэгдэх хандлагатай байгааг мэдээлэх болов. Саяхан тус улсад 17 настай хүүгийн найман удаагийн коронавирусийн шинжилгээний хариу сөрөг гарсан ч уушгины хатгалгаагаар нас барсан нь эрдэмтдийг мухардалд оруулаад байна. Учир нь ДНХ-ийн зарим шинжилгээгээр коронавирус илэрсэн нь анхаарал татаж буй. Үүнтэй ижил нэг тохиолдол БНХАУ-д гарчээ. Тус улсын 55 настай иргэн Тяньжин төмөр замын ажилтан коронавирусийн халдварын шинж тэмдгээр өвдсөн ч вирус илрэхгүй байжээ. Эмнэлгийнхэн түүнийг оношлуураар гурван удаа үзэхэд вирус илрээгүй боловч дөрөв дэх удаагийнхаар Covid-19 илэрсэн илэрсэн аж. Тухайн иргэн вирус илэртэл бүтэн долоо хоногийн хугацаанд өөрийгөө бусдаас тусгаарлаж, гэртээ карантилсан байжээ. Ингээд тэрбээр Тяньжин хотод Covid-19 вирусийн халдвараар өвчилсөн 28 дахь хүн болсон аж.
Коронавирусийн халдварыг ханиад томуунаас ялгаж оношлоход нэг хоёр удаагийн шинжилгээ хангалтгүй гэдгийг Сингапурын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн тэргүүн, профессор Ли Янь өмнө нь онцолж байв.
Түүний хэлснээр коронавирусийн үед илэрч буй шинж тэмдэг энгийн вирусийн гаралтай ханиадтай төстэй, халдварласан тохиолдолд эхэндээ хөнгөн хэлбэрээр илрээд богино хугацаанд хүндэрдэг учраас нэг удаагийн шинжилгээгээр ханиад болон томуугаас ялгахад төвөгтэй гэнэ. Энэ тухай тэрбээр “Хүмүүсээс коронавирусийг тогтоох шинжилгээ авахаас гадна хамгийн сүүлд аялсан орон, халдвартай байж болзошгүй хүнтэй ойр байсан эсэх талаар мэдээлэл авч, хэд хоногийн дараа дахин шинжилгээ авах нь халдвар авсан эсэхийг тогтоох хамгийн найдвартай арга болоод байна” хэмээжээ.
Түүнчлэн тус улсын Халдварт өвчин судлалын төвийн тэргүүн Лео Юй Синий хэлснээр өвчний шинж тэмдэг нийтлэг боловч коронавирусээр халдварласан тохиолдолд эхний 7-14 хоногт бараг л ямар ч шинж тэмдэг илрэхгүй гэдгийг онцолжээ. Тэрбээр “Коронавирус халдварласан тохиолдолд хоёр дахь долоо хоногоос хоолой сэрвэгнэж, ганц нэг ханиалгаж эхэлдэг. Тиймээс вирусийн халдвар авсан тохиолдолд эхний хоёр долоо хоногт энгийн томуугаас ялгаж, оношилно гэдэг амаргүй байна. Үүнээс үүдэж, анхны шинжилгээнээс вирус илрээгүй тохиолдол олон бүртгэгдэж байна” гэдгийг өмнө нь мэдээлж байв.
Харин Монгол Улсын хувьд коронавирусийн халдвар илэрсэн болон сэжигтэй тохиолдлууд, гаднаас ирсэн ирсэн иргэдээ 14 хоног тусгаарлаж, түргэвчилсэн оношлуур болон нарийн шинжилгээ хийх PCR оношлуур шинжилгээний хариугаар тогтоож буй. Түргэвчилсэн оношлуулаар эхний 20 минутын дотор хариу гардаг бол PCR оношлуур нь олон улсын стандартад нийцсэн нарийн шинжилгээний лабораторид хийдэг найдвартай болохыг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү онцолж буй. Мэдээж бид Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-д хийгдэж буй шинжилгээний хариунд итгэж, тусгаарлах, хяналтад авах арга хэмжээг үгүйсгэх гэсэнгүй. Гэвч дэлхийн олон улс оронд коронавирусийг дахин нягтлах, шалгах, хяналтдаа авахгүй бол цар тахал нөмрөх аюултай байгааг олон улсын эрдэмтэд ч бодит байдал ч бидэнд харуулж байна.
Хэдийгээр ийм боловч шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдээ эмч нар дахин хяналтад авах шаардлагатай. Эцсийн хариу нь сөрөг гарсан гээд нийтээрээ баярлах бус эрсдэлээ тооцож дахин хянаж, тусгаарлагдаж буй иргэдийн 14 хоногийн хугацааг сунгахад буруудах зүйлгүй.
Ялангуяа Монгол Улсын хувьд коронавирус дотооддоо илрээгүй, гаднаас ирсэн иргэд зөөвөрлөн авчирч байгаа учраас бид сонор сэрэмжээ алдалгүй, илүү хариуцлагатай байх цагт ирж байна. Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн 10 тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээр тохиолдлууд нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр улсын хэмжээнд нийт 3115 хүн тусгаарлалт, ажиглалтад орсноос одоогоор 1951 хүн тусгаарлах байранд эмнэлгийн хяналтад байгаа юм. Тусгаарлагдаж буй иргэдийн дунд гадаадаас чартер нислэгээр эх орондоо ирсэн мянга гаруй иргэн багтаж буй. Тэднийг ХӨСҮТ болон амралт, сувилал, цэргийн төв эмнэлэгт 14 хоногийн хугацаанд тус тус эмнэлгийн хяналтад авч, ажиглалт хийж байгаа билээ. Гэсэн ч тусгаарлагдаж буй иргэдийг 14 хоног эмнэлгийн хяналтад байлгах нь хангалтгүй, эмнэлгээс гарсан иргэд дахин 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлан ажиглахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөсөн. Магадгүй тусгаарлагдаж буй иргэд эмнэлгээс гараад өөрийгөө гэртээ тусгаарлах эмч нарын зөвлөгөөг бүгд дагана гэвэл эргэлзээтэй. Нэг хүний хэнэггүй зан, тэнэг үйлдлээс болж нийтээрээ хохирохыг ч үгүйсгэх аргагүй. Энэ бүх эрсдлээ тооцож тусгаарлалтын хугацааг дахин сунгах нь зөв болов уу. Хэдийгээр тусгаарлах байрны асуудал хүндрэлтэй байгааг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хэлж байгаа ч халдвар тархсан хойно нь биш урьдчилан сэргийлэх боломж нь бидэнд нээлттэй байна.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-03-23 202.21.118.6
Хэдийгээр эрүүл мэндийн сайд маань мэргэжлийн биш ч гэсэн мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг маш сайн авч ажиллаж байгаа байх. Зөв менежментээр сайн ажиллаж байгааг харуулаарай. Гадаадаас ирж байгаа хүмүүсээ л үнэнчээр сайн тусгаарлаарай. Хорионы хугацааг сунгах хэрэгтэй. Бас нөөц бололцоогоо сайн судалж хүмүүсээ татаарай. Алдаа гаргаж болохгүй гэдгийг л сайн ойлгоорой.
Зочин 2020-03-23 202.21.118.6
Дэлхий нийтэд дийлдэхээ болиод байгаа энэ цар тахлыг Монголчууд бид хөл хориогоор л давж чадна. Тиймээс шийдвэр гаргаж буй та хэд маань сунгаад л байгаарай. Хэсэг хугацааны дараа энх цаг ирнээ. Өнөөдрийн сандарсан бухимдсан асуудал юу ч биш шүү.
САРАА САЙД ГУЙД 2020-03-23 124.158.88.8
МЭРГЭЖЛИЙН БИШ САРАНГЭРЭЛ САЙДАА. НЭГЭНТ ДОТООД ХАЛДВАР ХЯНАЛТАНД БАЙХАД ЭДИЙН ЗАСГАА БОДСОН ШИЙДВЭР ГАРГАХГҮЙ БОЛ ӨДӨР ХОНОГОО ӨНГӨРҮҮЛЖ АМЬДАРДАГ ИРГЭД ЧИНЬ ТУЙЛДЛАА. МӨН ХЭТЭРХИЙ ХАТУУ БУРУУ ШИЙДВЭР ЧИНЬ ТАСРАЛТГҮЙ 3 САР ГЭРТЭЭ ХӨДӨЛГӨӨНГҮЙ БАЙГАА ХҮҮХДҮҮДИЙН ДАРХЛАА ЭРС МУУДЛАА. ХЭРЭВ ӨВЧИН ДЭЛГЭРВЭЛ МАНАЙ ОРОНД ӨӨРИЙН ДАРХЛААТАЙ ХҮН ЭРС БАГАСАЖ БАЙНА. ХҮН ХЭДИЙ ЧИНЭЭ ХӨДӨЛГӨӨН ХИЙЭ АГААР АМЬСГАЛНА ДАРХЛАА САЙН БАЙДАГ.
Зочин 2020-03-23 122.201.21.8
Эмч нартаа, Сарангэрэл сайдад ажлын амжилт хүсье. Та нар минь маш сайн ажиллаж байгаа шүү. Өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалаарай.
Зочин 2020-03-23 202.70.33.242
Сарангэрэл сайддаа баяр хүргэе . Танай болон Нямхүү эмчийн багт дахин .дахин талархал илэрхийлье . Сэтгүүлч хүн гэхэд гайхамшигтай менежементээр ажиллаадаа энэ эрчээрээ урагшаа эмч нараа монгол эмч нарын гайхамшиг юм даавуу 7
Зочин 2020-03-23 80.110.108.102
Берлин с ирсэн нисэлгээр ирсэн хүн тусгаарлагдаагүй л яваад байна даа!!! Жигтээхэн хүнд хүнтэй цуг нэг нисэлгээр ирчээд яагаад тусгаарлагдахгүй гадуур тэнээд яваад байна! Бүгдийн тусгаарлаж байгаа нь үнэн үү!!! Дундаасаа саринаад алга болоод халдвар тараагаад яваан биш биз!!!
Хүннү 2020-03-23 202.179.24.66
Найдвартай нь дээрээ. Тусгаарлах хугацааг сунга. Манайхан 14 хоногийн тусгаарлалтаас гараад “уяанаасаа алдуурсан нохой” шиг хэсэж өгнө тэгээд болоогүй ууна идэнэ. Тэгээд 15-28 дахь хоногт нь вирус илэрч болзошгүй. Тэр үед бид оройтсон байвал яах вэ? Нэг л алдагдвал манайх Итали шиг болно. Тиймээс тусгаарлалтын хугацааг дахин 14 хоногоор сунга.
зочин 2020-03-23 202.9.46.141
үнэндээ манайд хийж чадах хамгийн зардал багатай энэ өвчинийг ялах арга нь хорионы дэглэм юм.дэлхий нмйтэд ч ийм байна.иймд хөл хорионы дэглэмийг маш яаралтай сунгах шийдвэр гаргах. энэ шийдвэрийг хорионд байгаа иргэд хүлээж авах байх.энэ хугацаанд бусад боломжтой бүх байруудыг төр түр хугацаагаар мэдэлдээ авч гаднаас ирэх иргэддээ бэлтгэх .үүнд гарах зардалыг төр, хувийн хэвшилийнхэн ярилцаж боломжтой хувилбараа шийдэх.гэртээ 14 хоног тусгаарлаарай гэдэг нь бие биеэ хуурсан дэндүү гэнэн зүйл
Зочин 2020-03-23 72.196.192.250
Eruusuu karantind baihdaa songuuli hiivel amar bishvv!
АНХААРААА ӨГӨӨЧ !!! 2020-03-23 202.9.40.99
Тусгаарлалтын хугацааг 21- хоногоос дээш болго. !!!Ялангуа вирус илэрсэн чартер нислэгүүдийг онцгойлон 30 хоног хүртэл тусгаарлах хэрэгтэй. Хүмүүс гэртээ 14 хоног тусгаарлана гэдэг маш эрсдэлтэй. Муугаар бодход хэрэв гэртээ гараад вирус илэрвэл тэр гэр орныхоноос авхуулаад цаашаа барьж дийлэхгүй аюул болно шүү дээ!!!
Зочин 2020-03-23 202.21.118.6
Тусгаарлалтыг сунга, нэгэнт эх орондоо ирцгээсэн хүмүүс тэвчээртэй, ухамсартай байх хэрэгтэй.
Тусгаарлах хугацаагаа сунгах нь зөв 2020-03-23 103.212.116.138
Илүү найдвартай нь дээр
Зочин 2020-03-23 202.126.89.144
Англи 3-н сарын цалин 2,500 фунт стрилинг бух ард иргэддээ . 2-рт : 26000-фунтиин буцалтгуи тусламж , бас бух ард иргэддээ шуу ! Банкны зээл татварыг нь хуртэл чэлээлсэн баина! шуу дээ ! Тэр гэж энииг л хэлдэг юм баина! Хукээ !!!!
Зочин 2020-03-23 103.229.122.226
АН -төр барьж байхдаа 20 тёрбум доллор буюу 50 гаруй их наяд төгрөгийн өр үүсгэж төлж дийлэхгүй байж энгэж тараагаад байдаг мөнгө улсад байдаг юм уу Чи ёр нь юу бодож ийм юм бичээд байна аа Манайх чинь өрөнд баригдсан олон хүмүүс архидахаас өөр ажлын идэвхгүй бэлэнчлэх сэтгэлгээтэй арчаагүйдүү хүмүүс гээд л гадаад дотоодын хэвлэлүүдэд бичээд байх юм байна шүү дээ
Зочин 2020-03-23 202.21.118.6
Бөөн зардал чирэгдэл болж, энэ олон эмч ажилчдын хөдөлмөрийг битгий үр дүнгүй болгооч, тусгаарлах хугацааг сар болго ядаж, тусгаарлах байр савныхаа боломж, улсынхаа нөөц бололцоогоо тооцож гадаадаас хүмүүсээ татаарай, эх орондоо авчиралгүй яахав, гэхдээ эрсдэлээ тооц, ямар ч гэмгүй эх орондоо байсан эрүүл хүмүүсээ хайрла.
Уншигч 2020-03-23 43.228.130.231
Дэлхийн ямарч оронд хотелд ингэж иргэдээ тусгаарлаагүй. Ард түмнийг худлаа мэдээлэлээр хангахаа Цэцэгээ та болиочээ
Зочин 2020-03-23 202.126.89.89
тэгээд Европ ямар байдалтай байгааг харчих
Зочин 2020-03-23 202.21.118.6
Угаасаа илрэх хугацаа урт байгаа гэдгийг мэдсээр байж 14 хөн хоног байлгаад гаргаж байгаа нь дэндүү эрсдэлтэй, гадаадаас ирсэн хүмүүс бараг бүгд далд тээгч болжээ гэдэг нь илт байна шүү дээ, Тэгэхээр сайн тусгаарла, тусгаарлагдаж байж чадахгүй ээ гэвэл буцаагаад явуул л даа.
Зочин 2020-03-23 122.201.19.99
Ард түмнээ хөл хорчихоод гаднаас тусгай нислэгээр короно битгий авчираад бай л даа. Наад нислэг чинь өөрөө эрсдэлтэй бна. Өвчтэй хүмүүсийг эрүүл хүнтэй цаг авчираад ядруу нэгэнд нь өвчин халдааж байна шүү дээ. Одоо энэ авчирсан хүмүүсээ 21 хоног тусгаарлая. Манай эрүүл мэндийн салбар ямар билээ дээ. Нэг алдвал монгол үндэстэн гэж байхгүй ч болж мэднэ шүү. Италийг харалдаа манайхыг бодвол том улс . коронод өвдөг сөхөрч байна шүү дээ
Зочин 2020-03-23 122.201.19.99
Odoo ene avchirsan humuusee 21 honog tusgaarlaya . tegeed gadnaas nislegeer humnuusiig avchirahaa bolie oo. .Naad nisleg chini uuruu ayaul daguulj bna. ovchtei nuiig avchingyi huntei hamr zuuvurluud yadruu bietei negend ni korono ugch bna shuu dee. Ene 10 hunuurei duusmaar bna shuu dee.
Зочин 2020-03-23 139.5.219.92
Тэгээд бүгдээрээ турж үхье
иргэн 2020-03-23 192.82.72.66
хөдөлгөөнийг бүрэн хааж байж л давах байхдаа. Гаднаас оруулахгүй баймаар байна. Дотроо дэгтэй шаардлага биелүүлцгээх. Энэ өвчин тоглоом биш бас эдгэрсэн давтагдах нь баталгаагүй байна шүүдээ. Хүн бүр анхаарах хэрэгтэй.
Зочин 2020-03-23 202.21.124.198
Гадаадаас ирэгсдээс би айж байна! Бөөн эрсдэл үүрэн байж авчирж байхад хэдхэн хоног орчин нөхцөлдөө дасан зохицоод байж чадахгүй бөөн хэл ам гаргаад төлбөрөө төлөхгүй бултаад хэрэг алга даа, хүний нутагт өвдөж зовж байснаас өөрийн нутагт майханд ч болов хэвтэж байвал уг нь сэтгэл өег баймаар, маяглаж байж халдвар тараавал яанам? Гадаад орнуудад залууг нь уу, хөгшнийг нь үү? гэсэн сонголт хүртэл хийгдэж байгаа энэ цаг үед тансаглалаа хойш тавиад орчиндоо дасан зохиц, улсаа бодоод төлбөрөө төл!!!!
Зочин 2020-03-23 59.153.114.150
Hilee haagaad gadnaas heniig ch b** oruul
Архи! 2020-03-23 66.181.184.147
Архичид бахь байдгаараа юу ч болоогүй царайлаад нийслэлийг гутаагаад байж байх юм. Ямар учиртай юм бэ? Энэ айсан, эмээсэн, түгшсэн ард түмнээ архичид зоргоороо доромжилж байна. Хөл хорио, онц байдал гэчихээд архи заруулах, архидуулахыг хориглож болдоггүй юм уу? Гэмгүй иргэдээ хардаж цагдаж хорьж байхаар архичидыг л хорьмоор байна
Архийгхорь 2020-03-23 66.181.184.147
Архичид бахь байдгаараа юу ч болоогүй царайлаад нийслэлийг гутаагаад байж байх юм. Ямар учиртай юм бэ? Энэ айсан, эмээсэн, түгшсэн ард түмнээ архичид зоргоороо доромжилж байна. Хөл хорио, онц байдал гэчихээд архи заруулах, архидуулахыг хориглож болдоггүй юм уу? Гэмгүй иргэдээ хардаж цагдаж хорьж байхаар архичидыг л хорьмоор байна
зочин 2020-03-23 192.82.64.222
боломжтой гээд гаднаас авчраад байгаа ч энэ зөвлөмжийг анхаарах л асуудал нийтлэгджээ. хяналтын хугацаа доод тал нь 28 хоног гэж олон улсын мэдээгээр яригдаад байгаа
Guest 2020-03-23 192.82.64.93
Ter humuusiin ir zeeliig hen tuluhinbe, tusgaaral gd bga humuus tulhu? Hen hool und ur huuhded n hiij ughiin be? Ta nar hiij ughu
Guest 2020-03-23 192.82.64.93
Utsand n bairshil togtoodog app suulgaj hyanana gsiishde, yunda surjigneed bganbe , humuusiig aidast avtuulhaa bolioche
зочин 2020-03-23 202.126.89.108
ХОРИО ЦЭЭРЭЭ ТАВИАД ХЯНАЛТАА САЙН ХИЙГЭЭД БУСАД ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ АЖИЛЛУУЛМААР БАЙНАА СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГЭЭ ХОРИОД БУСДЫГ НЬ ХЭВИЙН БОЛГООД ӨГӨӨЧЭЭ ЭНЭ АРД ТҮМЭН ЧИНЬ ХОРИГДОЖ СУУСААР ИДЭХ Ч ХООЛГҮЙ БОЛЛОО ЯАХ ЮМ БЭЭ ХҮРЭЛСҮХЭЭ ТА НАРТ БОЛ 2 ,3САРЫН ХООЛ ХАДГАЛААД БАГАА БАЙХ АЖИЛ Ч ҮГҮЙ ЦАЛИН Ч ҮГҮЙ АРД ТҮМНЭЭ ӨЛСӨЖ ҮХ ГЭЭД БАЙГАА ЮМУУ ХҮРЭЛСҮХЭЭ
irgen 2020-03-23 202.131.225.150
Unen shuu tusgaarlah hugtsaa 21-45 honog bval zgr bna
Зочин 2020-03-23 122.201.19.99
gadaadaas irsen irgediig 21 honog tusgaarlaya yagaad gevel 7-14 honogt yamarch shinj temdeggyi yavdag boltson bna tsaana chini.
Зочин 2020-03-23 202.131.240.147
Карантин буюу хөл хорио гэдэг нь quarantena (quaranta giorni) дөч хоног гэсэн итали үгнээс гаралтай нэр томъёо. 14 дүгээр зууны хар тахлын үед Венецэд далайн аяллаас ирсэн хөлөг онгоцыг боомт руугаа оруулалгүй 40 хоног зангуунд нь тушиж тусгаарлаж байсан нь их үр дүнтэй байжээ. Мөн гуч хоног ч тусгаарладаг байсан. Түүнийг trentino (trenta giorni) буюу трентин гэдэг байжээ. Хүн тахлын вирусээр хадварласнаас нас барах хүртэл 37 хоног байсан гэнэ. Wikipedia үзээрэй. Тиймээс ЭМЯ-ны шийдвэр зөв шүү.
Иргэн 2020-03-23 202.21.124.21
Эмч эрдэмтэд нь аль хэдийн энэ вирусын нууц байх хугацааг 27 хүртэл хоног гээд клиник туршилт ажиглалтаараа тогтоочихоод байхад тусгаарлах хугацааг сунгах эсэх дээр одоо юунд нь эргэлздэг байнаа?!
буриад 2020-03-23 66.181.161.43
Бодлын хулгайчийн комментийг 100 хувь дэмжиж байна маш зөв!!!!!!!
Монгол Улсын иргэн 2020-03-23 202.179.8.118
Манайхан хэт хэнэггүй шүү хяналт шалгалт хорио цээр ариутгалын чангатгах хэрэгтэй өдөр бүр нас барсан хүний тоог графикаар харуулж зүрхэнд нь шар ус хуруулж айдас хүйдэстэй байхгүй бол үгэнд орох хүмүүс биш шүү дээ хатуу чанга гараар л дийлэх байх
зочин 2020-03-23 66.181.161.19
шинжилгэ өгхөөс өмөн . яанз бүрийн эм хэргэлсэн бол хайруун илрэхгүи болох талтай ум
бодлын хулгайч 2020-03-23 66.181.167.53
ИЙМ Л ХАЧИН БАЛАЙ ӨВЧИН ДӨӨ. ТИЙМ УЧРААС ГАДААД ОРНООС ИРЭХ УРСГАЛЫГ 5 САР ХҮРТЭЛ ХААХ ХЭРЭГТЭЙ. ДЭЛХИЙ ТЭР ЧИГЭЭРЭЭ ХАЛДВАРТАЙ БАЙНА. НЭГ Ч ХҮНИЙГ БҮҮ ГАРГА, НЭГ Ч ХҮНИЙГ БҮҮ ОРУУЛ. ДАРХАНЫ ЗАМЫГ ДАН ГАНЦ МОНГОЛЧУУДААРАА БАРИУЛЪЯ. ХЭРВЭЭ ЭНХ-АМГАЛАН ГЭДЭГ ХҮН АВИЛГА АВААГҮЙ Л ЮМ БОЛ САНХҮҮЖИЛТ ӨГСӨН ГЭХ ГАДНЫ САН ОЙЛГОНО. ТУСГААРЛАХ ХУГАЦААГ 21-28 ХОНОГ БОЛГОЁ. ТЭР ҮЕД Л ВИРУСЭЭР ХАЛДВЮАРЛАЖ УУ ҮГҮЙ ЮУ ГЭДЭГ НЬ ТОДОРНО_