Хөл хорио тогтоосон ч ахуйн хүрээний архидалт ихсэв | News.MN

Хөл хорио тогтоосон ч ахуйн хүрээний архидалт ихсэв

Хөл хорио тогтоосон ч ахуйн хүрээний архидалт ихсэв

Хөл хорио тогтоосон ч ахуйн хүрээний архидалт ихсэв

Урин дулаан цаг ирж, галлагааны улирал дуусч байгаа ч айл өрхүүдийг угаарын хийн хордлогод өртөхөөс цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын алба хаагчид сэрэмжлүүлж байгаа. Харин хорио цээрийн дэглэм үргэлжилж буй энэ өдрүүдэд ахуйн хүрээний архидалтаас үүдсэн гэр бүлийн хүчирхийлэл утаанаас илүүтэй анхаарахгүй өнгөрч болохгүй асуудал болжээ.

Хэдийгээр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы захирамжийн дагуу баар, караоке зэрэг цэнгээний газрууд үүдээ хааж хөл хорио тогтоосноор  гудамж талбай, олон нийтийн газарт  үйлдэгддэг гэмт хэрэг эрс буурсан гэх эерэг мэдээлэл байна. Тоон баримт сөхвөл, Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 6000 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт тавьж, энэ оны эхний хоёр сарын байдлаар хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1461 гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 160 буюу 9.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Гэсэн ч цагдаагийн алба хаагчдын  хяналт шалгалтаар гарч буй зөрчлийн дийлэнх нь гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдаалах, түргэн үйлчилгээний цэгт утаат тамхи худалдан борлуулах, мөн гэр орондоо олноор цугларах зэргээр ахуйн хүрээнд архидан согтуурах зөрчил ихэссэн байна.

Сархад савнаасаа бусдыг дийлнэ гэгчээр аавыгаа хөнөөсөн, охиноо хүчирхийлсэн, эхнэрээ хутгалсан, ээжийгээ зодсон гэх зэрэг монгол хүний санаанд багтамгүй харгис хэргүүд  сүүлийн  жилүүдэд ар араасаа гарах болсон. Хэрэг хийсэн шалтгаанаа бүгд л архитай холбон тайлбарладаг. Тухайлбал, Говьсүмбэр аймагт эхнэр нөхөр архи ууж, хоорондоо маргалдсны улмаас нөхрийнхөө нүүр лүү шатахуун цацан галдаж, эрүүл мэндээр нь хохироосон тохиолдол саяхан гарчээ. Энэ мэтчилэн монголчуудын дунд ахуйн хүрээний архидалт хавтгайрсан уу гэхээс буурсан нь үгүй.

Жишээ татвал, Нийслэлийн есөн дүүргээс хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт ахуйн хүрээний архидалтаас үүдсэн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл эрс нэмэгджээ. Дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хоногт бүртгэгдсэн дуудлага мэдээллийн 40 орчим хувийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл эзэлдэг байна. Ийм төрлийн дуудлага өмнөх сараас даруй 30-40 хувиар өсчээ. Хорио цээрийн дэглэм үргэлжилж буй энэ үед цагдаагийн алба хаагчдад  "Аав агсам тавиад байна, нөхөр дарамтлаад байна" гэх мэт гомдол тарсахаа больсон байна. Энэ нь   баар цэнгээний газруудыг хаасан ч архи, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлаагүйтэй холбоотой гэнэ.

АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДААЛАХЫГ ХОРИГЛОХ БАЙСАН

СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад О.НЯМДОРЖ: 

Хөл хорио тогтоосон өдрүүдэд гэмт хэргийн дуудлага мэдээлэл багассан ч ахуйн хүрээнд архидан согтуурах явдал их гарч байгаа. Иргэдийн архидан согтуурдаг баар цэнгээний газрыг нь хаачихаар өнөө хэд маань гэртээ архидаад эхэлж байна. Уг нь хөл хорио тогтоож цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоож байгаа юм чинь архи согтууруулах ундаа худалдаалахыг хориглох байсан. Архи уугаад яваа хүмүүс халдварт өвчин тээгч байх өндөр магадлалтай. Энэ бүхнийг харгалзаж аж ахуйн нэгжүүдийн архи согтууруулах ундаагаар үйлчилэхийг хориглосон нь илүү цагаа олсон шийдвэр байх байсан болов уу.  Сая тэтгэврийн зээлийг тэглэсэн үед архидалт хавтгайрсан. Төрөөс өгч байгаа хангамжийг архинд зарцуулах тохиолдол их. Хөдөлмөрлөж хөлсөө дуслуулж олоогүй мөнгөөрөө архи л авчих гээд байдаг айл олон. Ингээд ахуйн хүрээнд хүүхдийнхээ дэргэд архи ууна. Энэ өөрөө хууль бус шүү дээ. Хүүхдийн хажууд архи уух нь 300 мянгаар торгуулна гэлээ.

Энэ мэтчилэн ахуйн хүрээнд архидан согтуурч, үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдах, гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ гартаа чулуу болон хутга мэс ашиглах нь ихэссэнийг ч цагдаагийнхан анхааруулсныг хайхрахгүй өнгөрч болохгүй. Иймд ахуйн хүрээний архидалтаас улбаатай гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл гаргахгүй байх талаас тогтмол хяналт шалгалт хийж, хуваарьт эргүүлээр ажиллахыг шат шатны удирдлагуудад Хотын захирагч С.Амарсайхан цагдаагийн байгууллагынханд үүрэг болгосон билээ.

Ахуйн хүрээний архидалтаас үүдсэн хамгийн том хохирогч нь хүүхэд. Архидан согтуурсны улмаас найз нөхөд болон гэр бүлийн хүмүүс хүмүүс хоорондоо маргалдах үед хүүхэд сэтгэл санаагаараа хохирдог төдийгүй эрүүл мэнд, амь нас нь ч эрсдэлд орж байгааг анхаарах нь чухал.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-03-23 202.179.8.4

Эргүү оркууд архиа гудраад үхнэ үү, баярлана уу хамаа алга. Хажууд нь байгаа бяцхан үрс л хэцүү юм даа. Хараад элэг эмтрэх шиг л болох юм.

Avatar

хун 2020-03-23 123.223.67.25

энэ онцгой цаг уед архи согтууруулах ундааны худалдааг Зогсоо… гэж би мон ч их хуцсан даа!!!

Avatar

Зочин 2020-03-23 178.39.242.200

Энэ бүх архиний үйлдвэрүүдийг шатаах хэрэгтэй !!!!
Хүүхдүүд гэртээ хорионд байгаа цагт хажууд нь архи ууж тав тухыг нь алдуулж бас айдастай болгож болохгүй ???????

Avatar

Иргэн 2020-03-23 202.55.188.94

Архиаа хориочээ хүмүүс чинь архинд живлээ

Avatar

Зочин 2020-03-23 66.181.176.138

АРД ТҮМНЭЭ АРХИДУУЛЖ, АМЬДРАЛЫГ НЬ ХАГАЦАЛ, НУЛИМСАНД УМБУУЛЖ БАЙЖДАГ БАЯЧУУДЫГ БОДОХООС ОЙ ГУТАЖ БАЙНА. ЗАВСАРААС НЬ АШИГ ОЛЖ, ХАХУУЛЬ АВЧ БАЯЖДАГ ХУЛГАЙЧ НАРЫГ БОДОХООС ОЙ ГУТАЖ БАЙНА. АРД ТҮМНЭЭ АРХИДУУЛЖ ОЛСОН ТАТВАРААР ТӨСВӨӨ ТҮРДҮҮЛДЭГ АРЧАЙГҮЙ ТӨРИЙГ БОДОХООС ОЙ ГУТАЖ БАЙНА. ХОРИО ЦЭЭРИЙН ХУГАЦААНД АРХИ ЗАРАХЫГ ХОРЬ Л ДОО ХУЛГАЙЧУУ ДАА

Avatar

Зочин 2020-03-23 66.181.176.138

АРД ТҮМНЭЭ АРХИДУУЛЖ, АМЬДРАЛЫГ НЬ ХАГАЦАЛ, НУЛИМСАНД УМБУУЛЖ БАЙЖДАГ БАЯЧУУДЫГ АОДОХООС ОЙ ГУТАЖБАЙНА.ТҮҮНЭЭС АШИГ ОЛЖ, ХАХУУЛЬ АВЧ БАЯЖДАГ ХУЛГАЙЧ НАРЫГ БОДОХООС ОЙ ГУТАЖ БАЙНА. АРД ТҮМНЭЭ АРХИДУУЛЖ ОЛСОН ТАТВАРААР ТӨСӨВӨӨ ТҮРДҮҮЛДЭГ АРЧАЙГҮЙ ТӨРИЙГ БОДОХООС ОЙ ГУТАЖ БАЙНА. ХОРИО ЦЭЭРИЙН ХУГАЦААНД АРХИ ЗАРАХЫГ ХОРЬ Л ДОО ХУЛГАЙЧУУ ДАА

Avatar

Зочин 2020-03-23 202.131.249.67

Архи худалаалахыг хориглох хэрэгтэй. Ийм эрсдэлтэй үед согтуу хүмүүс халдвар тараах эрсдэл ихтэй. Дараа нь тэр хүмүүс нь хавьтагчаа ч санахгүй бүр аюул болно шүү

Avatar

Зочин 2020-03-23 66.181.178.173

Байруудын харуулын байрууд одоо архичдын шөнө архидаж хонодог байр болоод байна.Харуулын цалин бага тул орсон хүн нь тогтохгүй, олдож байгаа нь архичин баына шүү. Эргүүлийн цагдаа шөнө явдаг бол үүнийг анхаараасай.

Avatar

Зочин 2020-03-23 103.9.90.130

АРХИ ЗАРАХЫГ ХОРИОНЫ ҮЕД ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2020-03-23 103.9.90.130

Яг энэ үеэр бол архи худалдаалахыг хориглох хэрэгтэй. Хулгай гарч байна. Согтуугаар машин жолоодож байна. Согтуу хүн дэглэм мөрдөнө гэж байх уу?

Avatar

Зочин 2020-03-23 64.119.18.160

Архиа ахуйн хүрээнд үйлдвэрлээд, янз бүрээр найруулаад, исгээд л явна шүү дээ. Далд эдийн засаг, архи худалдах мафи маягийн сүлжээ ч үүснэ. Хүчээр хаах дуртай дуракууд

Avatar

Зочин 2020-03-23 103.14.38.134

Архичин, архи зарагч, архи үйлдвэрлэгч гээд яг энэ сүлжээгээр вирусын халдвар газар авч гэмтэй байна. Эцэстээ үйлдвэрлэгч халдвар тусаж үхэх байх.

Avatar

зочин 2020-03-23 122.201.19.99

Наад архин үйлдвэрүүд чинь манай ард түмнийг олон жил хордуулж байна даа. Одоо хаа

Avatar

зочин 2020-03-23 202.21.111.10

Үйлчилдэг газруудыг нь нээх хэрэгтэй шүү. Караокенуудыг нээх хэрэгтэй. Сүм, театр, кинотеатр биш шүү дэ.

Avatar

Зочин 2020-03-23 103.14.38.134

цонх байхгүй өрөө маш аюултай.

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2020-03-23 202.9.46.47

АРХИДАЛТ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛООР КОРОНОГООС ИЛҮҮ ОЛОН ХҮН НАС БАРЖ БАЙГААГ ЗАСАГ ТӨР НЬ АНХААРАЛДАА АВАХ ЦАГ БОЛСОН ШҮҮ

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2020-03-23 202.9.46.47

тээр нэг жил багануурт архины хордлого гарснаас болж архи заралгүй бүтэн сар болж гэмт хэрэг буурч тайван нэг сар амар байж билээ ,,би дараа нь архи уудаг таньдаг хэдэн нөхөрөөс хэцүү байв уу гэж асуухад өө ёстой сайхан байлаа архи зарахгүй болхоор чинь бодох санах юмгүй амар юм билээ гэж байсандаа ,,Одоо 4 сарын 30 хүртэл бүх төрлийн архи согтууруулах ундааг зарахыг хориглох шийдвэрийг гаргамаар байна засгийн газараас гарагмаар байна ХӨДӨӨ РОРН НУТАГТ УЙДСАН ХҮМҮҮС МАШ ИХ АРХИДАЖ БАЙНА ГЭЖ

Avatar

Зочин 2020-03-23 103.14.38.134

Архичид халдвар тараах эрсдэл их байна. Цугларч уухаас биш ганцаараа ууна гэж хэзээч байхгүй. Үханиас ирсэн 31 хүнээс эхлээд халдвар тээгч нар гадуур явж байхыг үгүйсгэхгүй.

Avatar

zochin 2020-03-23 202.21.100.210

энэ хар усны борлуулах цагийг нь ядаж багасгаачээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж