"Дүнжингарав" худалдааны төвийн орчимд 30 орчим насны эрэгтэй галт тэргэнд мөргүүлж амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, өнөөдөр /2020.03.22/ 15.30 цагийн орчимд Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэргэнд тухайн иргэн мөргүүлж эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ амьсгал хураасан болохыг эх сурвалж хэлж байна. Уг осолтой холбогдуулан "Нарантуул" худалдааны төвийн уулзварыг хаасан байна. Дээрх ослыг Төмөр замын цагдаагийн газраас шалгаж байгаа аж.
Э.АРИУН
Холбоотой мэдээ