К-попын алдартай охидын хамтлагийн нэг “Mamamoo” хамтлагийн Хваса саяхан Английн дуучин Дуа Липагийн дууг солонгос хэлээр дуулан ремикс хийжээ. Тэрбээр Дуа Липагийн зөвшөөрлөөр сүүлд гаргасан "Physical," дууг нь орчуулан дуулсан байна. Түүний "Physical" дуу нь өнгөрсөн хоёрдугаар сард цацагдсанаасаа хойш “Billboard” шилдэг 100 жагсаалтын 60-д орж ирсэн юм.
Өмнө нь Дуа Липа Өмнөд Солонгосын өөр нэг охидын хамтлаг “Black Pink”-тай хамтран 2018 онд гаргасан “Kiss and Make Up," дуугаа дахин бичүүлсэн юм.
К-попын одод Барууны хөгжмийн ертөнцөд хөл тавихыг хүсэх болсны дээр гадаадын дуучид ч Өмнөд Солонгосын дуучидтай хамтрах нь нэмэгдсэнийг дээрх жишээ харуулж байна.
Эх сурвалж: The Korea Times
Холбоотой мэдээ