ОХУ-ын арми өнөөдрөөс (2020.3.22) эхлэн шинэ коронавирусийн халлварын эсрэг тэмцэлд Итали улсад тусалж, хамтарч ажиллах болсныг мэдэгдлээ. Ерөнхийлөгч Владимир Путин болон Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар ОХУ-ын арми нь Италийн халдварын голомт бүс нутгуудад мэргэжилтнээ илгээж, автомашин техникийг ариутгаж, халдваргүйжүүлэхэд тусламж үзүүлэх аж. Италид коронавирусийн халдвараар 5000 орчим хүн нас бараад байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр тусгай ариутгалын техник төхөөрөмж бусад шаардлагатай хэрэгслийг цэргийн эмчийн найман бригадын хамт тусгай нисэх онгоцоор өнөөдөр тээвэрлэн хүргэх аж.
ОХУ-д коронавирусийн халдвараар 306 хүн өвчилж нэг хүн нас барсан юм.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ