Монгол хүн сансарт ниссэний 39 жилийн ойн өдөр өнөөдөр /2020.03.22/тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрчээ.
Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан байдаг. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийн улсын сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд мөнхөлсөн юм.
Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь сансарт ниссэн Монголоос анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн юм байна.
Ж.Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрж өссөн. 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцан, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ.
Улмаар 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Тухайн үед Ж.Гүррагчаа ардын армийн ахмад цолтой байжээ.
Түүнийг эх дэлхийдээ газардсаны дараа ЗХУ-ын баатар, БНМАУ-ын баатар цолоор шагнасан аж.
Мөн сансарт нисэх бэлтгэл сургуулилалтыг хамт хийж байсан Майдарын Ганзориг ч түүхийн хуудаснаа тод мөрөө үлдээн мөнхлөгдсөн юм.
zochin 2020-03-22 76.170.53.59
ene ichmeer teneg yumaa yarij bichehee zogsmoor bna !! Orosuud bidnii tenegiig gaihaad urevddeg gesen.
Gyrragchaa 2020-03-22 174.237.4.19
Hologt ni suugaad niseed l irlee boloo sh dee tegeed yaah baisan yum sansart Mongol hyn nislee tyyhend yldlee
Лоозон 2020-03-22 202.126.88.186
Өөрийн улсын сансар судлалаа хөгжүүлдэггүй, оХУ-ын зохион бүтээсэн,тооцоолсон бэлэн хөлөгт нисчихээд түүнийгээ нэг ч хөгжүүдээгү байж хичнээн жил энэ тэнэг юм өа ярих вэ. Ганц сансар судлалын төв байгуулаа юу. Манай хиймэл дагуулын хөгжлийг МУИС-ын японд дадлага хийж байгаа хэдэн оюутан тодорхойлж байна. Мань эр яахав дээ УИХ-д нэр нөлөөгөөрөө нэг сонгогдсон, Ганзориг нь гэж тал даралт харвачихсан хөгшин залуустаа байраа тавихгүй, хүрээлэнд буг болж яваа.81 оноос хойш сансрын судалгаа юу байна?
Заагч 2020-03-22 202.21.107.250
Мундаг Гүррагчаа сансрын баатарлаг баяр хүргэж,эрүүл энхийг хүсье.
/*-*/ 2020-03-22 49.0.213.30
Удахгүй ойрын 50 жилдээ багтаад дахиад Монгол хүн нисээсэй
Зочин 2020-03-22 66.181.178.118
Хүний унаанд дайгдчаад их л сүр болхиймаа
Иргэн 2020-03-22 150.129.140.49
Агуу Ж.Гүррагчаа гуайдаа баярын мэнд хүргэе!
ЗОЧИН 2020-03-22 192.82.67.153
Мангуу минь ямарч ач холбогдолгүй зүйл шүүдээ социализмийн л үзэл суртлын ажил байсан
гана 2020-03-22 202.126.89.147
Гүррээ чи шү
Зочин 2020-03-22 202.9.40.54
Монгол улс сансарын нисгэгчтэй гэж бодохоор бахархамаар сайхан шүү мундаг нисгэгч Гүррагчаа ахдаа баярын мэнд хүргэж эрүүл энхийг хүсье
Зочин 2020-03-22 59.153.114.69
Оросын сансрын ШУ нд тохиолдсон гарз.
Баяр хүргэе 2020-03-22 103.57.93.51
Баяр хүргэе