Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэн өдөр

Хуучирсан мэдээ: 2020.03.22-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэн өдөр

Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэн өдөр

Монгол хүн сансарт ниссэний 39 жилийн ойн өдөр өнөөдөр /2020.03.22/тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрчээ.

Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан байдаг. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийн улсын сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд мөнхөлсөн юм.

Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь сансарт ниссэн Монголоос анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн юм байна.

Ж.Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрж өссөн. 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцан, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ.

Улмаар 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Тухайн үед Ж.Гүррагчаа ардын армийн ахмад цолтой байжээ.

Түүнийг эх дэлхийдээ газардсаны дараа ЗХУ-ын баатар, БНМАУ-ын баатар цолоор шагнасан аж.

Мөн сансарт нисэх бэлтгэл сургуулилалтыг хамт хийж байсан Майдарын Ганзориг ч түүхийн хуудаснаа тод мөрөө үлдээн мөнхлөгдсөн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж