Польш НДШ-ийг хойшлуулж, эмч нарт үнэгүй хоол тарааж байна | News.MN

Польш НДШ-ийг хойшлуулж, эмч нарт үнэгүй хоол тарааж байна

Польш НДШ-ийг хойшлуулж, эмч нарт үнэгүй хоол тарааж байна

Польш НДШ-ийг хойшлуулж, эмч нарт үнэгүй хоол тарааж байна

Польшийн Засгийн газраас гуравдугаар сарын 11-нд бизнес эрхлэгчдээ хамгаалах зорилгоор 212 тэрбум злот буюу 52 тэрбум ам.долларын “хамгаалах хөтөлбөр”-ийг баталжээ. Үүнийг төрийн өмчийн аж ахуй нэгжүүдийг цалингаа тавихад туслах, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хойшлуулах, дэд бүтэц, боловсролын салбарт хөрөнгө оруулахд зарцуулахаар болжээ.
Польш улсад өнгөрсөн долоо хоногт орон даяар онц байдал зарлан бүх их сургууль, дунд сургууль, ресторан, соёлын төвүүдийг хааж, хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг уриалсан. 38 сая хүн амтай Польш улсад коронавирусийн халдвараар таван хүн нас барж, 378 хүн өвчилжээ.


Үүний зэрэгцээ Польш даяар ресторан, хоолны газрууд эмч, эмнэлгийн ажилтнуудад үнэгүй хоолоор үйлчлэх санаачилга гарган ажиллаж байна. Олонх ресторанууд хаалттай боловч хүмүүсийн захиалгаар гэрт нь хоол хүргэж өгч байна. Варшав хотноо байрлах алдартай энтертайнмент төв хаалттай байгаа ч “Бозена Леговска” ресторан нь хэвийн ажиллаж, халуун пиццагаа хийсээр байна. Учир нь тус ресторан нь ойролцоох эмнэлэгт цаг наргүй ажиллаж, коронавирусийн халдварын эсрэг тэмцэж буй эмч, сувилагчдыг өлсгөхгүй байх үүргийг сайн дураар өөртөө хүлээжээ. Эмнэлэгт хүргэгдэж буй халуун пиццаны хайрцаг тус бүр дээр “Та бүхэн бол жинхэнэ баатрууд”, “Бид та нартай хамт” хэмээн бичжээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж