Австрали: Далайн эрэгт цугларахаа зогсоохгүй бол хөл хорино | News.MN

Австрали: Далайн эрэгт цугларахаа зогсоохгүй бол хөл хорино

Австрали: Далайн эрэгт цугларахаа зогсоохгүй бол хөл хорино

Австрали: Далайн эрэгт цугларахаа зогсоохгүй бол хөл хорино

Австралийн ард иргэд шинэ коронавиусийн халдварын аюулыг ойшоохгүй байгаа нь эрх баригчдын санааг зовоож байна. Тус улсад шинэ коронавиурсийн халдвараар 1000 хүн өвчилж, долоон хүн нас баржээ. Засгийн газраас иргэддээ хандан халдвараас сэргийлэхийн тулд нийгмээс өөрсдийгөө тусгаарлаж, гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсаар байгаа ч өчигдөр Сидней хотын дагуу далайн эрэгт 1000 орчим хүн цугларчээ. Австралийн албаныхан 500-аас дээш тооны хүн нэг дор цугларахыг хориглосон юм. Улмаар далайн эргүүдийг хаасан ба цаашид халдвар нэмэгдвэл хөл хорио тогтоохоо Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгджээ.

Үүний зэрэгцээ тэрбээр эдийн засгийн хямралаас сэргийлэхийн тулд 189 тэрбум австрали.долларын санг баталснаа мэдэгджээ. Тус сангаас ажил идэвхтэй хайгч нарт олгох мөнгөн дэмжлэгийг хоёр дахин нэмэгдүүлж, жижиг дунд бизнес эрхлэгчдэд тус бүр 100 мянган авс.доллар олгох, халдварын улмаас эдийн засгаар хохирсон иргэнд  10 мянган авс.долларын тусламж үзүүлэх, нисэхийн салбарт 715 сая авс.долларын дэмжлэг үзүүлэх аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-03-22 202.9.46.96

Аргагүй л ард түмнийхээ төлөө ажилладаг төрт ёстой улс юм байна. Төсвөө зөв хувиарлаж, улсаа хөнжүүлсэн төр засаг гэж энэ байх даа. Атаархмаар юмаа. Монгол ийм төр засагтай бол өдийд бүх иргэддээ гэртээ байж бай гээд хэдэн саяар нь өгөх байсан даа.

Avatar

zochin 2020-03-22 59.153.113.167

avstralias irgedee avah umsan daa, nuhtsul baidal ni hundervel balarna shuu

Avatar

Зочин 2020-03-22 192.82.77.173

SONGUULID ZARTSUULAKH MONGOO KHANDIVLAKHUU

Avatar

Зочин 2020-03-22 122.201.22.31

Бямба, нямд Цэцэрлэгт хүрээлэнд маш их цугларлаа. Маск их хаяж байна. Ямар нэг арга хэмжээ аваарай. наадам шиг л.

Avatar

Зочин 2020-03-22 103.212.117.178

ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАНГУУД МИНЬ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛ БАЙВАЛ ОДОО Л ХАНДИВАА ӨГӨӨЧ.БИДНИЙ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД ЭРҮҮЛ БАЙГААСАЙ.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ УЛАМ АМЖИЛТ ХҮСЬС

Avatar

Зочин 2020-03-22 202.179.25.245

Эрх чөлөө гэдгийг тултал нь хэтрүүлсэн захирагдаж сураагүй улс

Avatar

zochin 2020-03-22 202.126.89.44

YU BE.MASK ZUU L DEE.DAABUUN MASK CH BOLNO SH DEE

Avatar

zochin 2020-03-22 202.126.89.44

Arai heneggui yum as.Tushaal shiidver gargaad hergjuulehin tuld tseeeg tsagdaa daichlah heregtei

Avatar

zochin 2020-03-22 103.57.93.128

iim zambaraagui baigaa ued xaldvar tarax ersdel ix baina biz dee

Avatar

Зочин 2020-03-22 202.55.188.90

Энэ улс иргэддээ их анхаарал халамж тавьдаг гэдэг. Мөнгө хэрэгтэй байна гэж засаг руугаа хүүхэд хөгшид бичихэд ирж уулзаад мөнгийг нь төрөөс шууд олгодог гэдэг. Жаргасан ард түмэн гэж энийг л хэлдэг байх даа

Avatar

Зочин 2020-03-22 66.181.179.98

Манайд урлаг урансайханчын цалинг олгож өгмөөр байна шүү дарга нараа

Avatar

зочин 2020-03-22 202.126.88.182

Сайхан улс юм. Төр нь ард түмнээ хорлож биш, дэмжиж ажилладаг болж таарч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж