Д.Нямхүү: БНСУ-аас ирсэн 153 иргэний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Хуучирсан мэдээ: 2020.03.22-нд нийтлэгдсэн

Д.Нямхүү: БНСУ-аас ирсэн 153 иргэний шинжилгээний хариу сөрөг гарлаа

 

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Saturday, March 21, 2020

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас шинэ коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өнөөдөр /2020.03.22/ хийлээ.

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл:

Дэлхийн 187 оронд коронавирусийн халдвар гарсан байна. Нийт долоон оронд өвчлөл нэмэгдсэн. Тухайлбал, Африкийн голдуу орнуудад өвчлөл шилжлээ. Эх газрын нутгаас арлын орнуудад өвчлөл эрчимтэй тархаж эхэллээ. Испани, Герман, Франц, Италид өвчлөлийн тархалт хэвээр байна. БНСУ-д сүүлийн хоёр хоногт өвчлөлийн тоо нэмэгдэх хандлагатай гарлаа.

Ухань хотод ажилласан эмч нар энэ өвчнийг ялан дийлэх арга бол ариун цэвэр гэдгийг тодотгож буй. ДЭМБ-аас хүмүүс хоорондоо хоёр метрээс доошгүй харилцахыг зөвлөж байна. Энэ утгаараа үйлдвэр, худалдааны байгууллагад тэмдэглэгээ  байршуулж, цахим хэлбэрт нэвтрүүлэх, АТМ пост газруудыг дугаар үүсгэхгүй, тэнд байгаа товчлуурыг хоёр цаг тутамд цэвэрлэхийг ЭМЯ-аас уриалж байна.

Дэлхийн бүх улс оронд хурал, уулзалтыг цахимаар хийхийг зөвлөж байна.

Европын орнуудад байдал хүнд байна. Гадаадын улсад байгаа иргэдэд зориулж ЭМЯ-нд автомат хариулагч ажиллуулж Элчин сайдын яамтай холбогдох зөвлөмж өгч байна.  Мөн 119 гэсэн утас ажиллаж зөвлөгөө өгч байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал: 

Нийт 3115 хүн тусгаарлалт, ажиглалтад орсноос яг одоо 1951 хүн тусгаарлах байранд байна. Иргэд амралт, сувилал, цэргийн төв эмнэлэгт тусгаарлалтад байна.

Баян-Өлгий аймагт 365, Сэлэнгэ аймагт 196, Дархан-Уул аймагт 173 хүн  тусгаарлагдаж байна. Ийм учраас Алтанбулагийн хилээр орж ирсэн 44 хүнийг Орхон аймагт тусгаарласан.

Хилийн боомтуудтай аймгууд болох Дорнод, Өмнөговь, Хөвсгөл зэрэгт иргэдийг тусгаарлан ажиглалтад авч байна. ДЭМБ болон олон улсын байгууллагын зөвлөмжид өөрчлөлт орж байна. Жишээ нь цахимаар хурал хий, битгий цуглуул гэсэн зөвлөмжийг өгч байна. Байнгын хурал зохион байгуулдаг УИХ, байнгын хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Худалдаа аж үйлдвэрийн танхимд зөвлөмжөө хүргүүлж ажиллаж байна. Манай салбараас эмч эмнэлгийн мэргэжилтний ачаалал, халдвар хамгаалалд анхааран ажиллаж байна.

Мөн тусгаарлалт ажиглалтад байгаа иргэдэд гарсныхаа дараа гэрээрээ 14 хоног тусгаарлах зөвлөмжийг хүргүүлсэн. Гадаадад байгаа иргэдэд мэдээлэл хүргэн ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын ачаалал маш их болох юм бол бид нэг цэгийн функтыг хаана нээж болох талаар судалж байна. Сургууль, цэцэрлэгийн эмч нарын байрыг ашиглаж болох юм гэдэг санал гаргаж байна.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах:

Тусгай чиг үүргийн онгоцоор ирсэн 983 хүний гар утас, ачаа тээвэр, хувийн эд зүйлс, хөлөглөсөн онгоц болон тусгаарлалтын байруудад халдваргүйжүүлэлт хийж ажиллалаа. Халдвартай нь батлагдсан хүмүүсийн байрлаж байсан буудлыг ариутгаж ажилласан.

Орон нутагт манай салбарууд ачаалалтай ажиллаж байна. 70284393 утсаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна. Мөн гуравдугаар сарын 19,20,21-ны өдрүүдэд ХӨСҮТ-тэй хамтран эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгууллаа. Халдвар гарснаас хойш авч хэрэгжүүлсэн арга оновчтой байсан.

Дэлхий нийт Монгол Улсаас туршлага судалж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг харж байна. Монголчууд хурдан хугацаанд шуурхай ажиллаж байгаа талаар дэлхийн хэвлэлээр бичигдсэн. Эрсдэлийг богино хугацаанд тооцож хариу арга хэмжээ авч хохирол багатай даван туулах арга байна. Монголчууд төр засгийн бодлого шийдвэрээ байнга дагаж ирсэн. Өглөө бүхний мэдээллээр өгч буй зөвлөж хангалттай байгаа. Олон нийтийн газар бээлийгээ өмсөөд тэвчээртэй хүлээж байгаад гараа ариутгаад ордог байх хэрэгтэй. Иргэдийн анхаарах асуудал бол бээлий маскаа хоолны ширээн дээр хаядаг асуудал байна” гэлээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү:

Сөүл- Улаанбаатар нислэгээр  2020 оны гуравдугаар сарын 15-нд ирсэн 244 хүнд шинжилгээ хийгдэж, хариу нь гарч дууслаа. Өмнө нь 89 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан байсан бол үлдсэн 153 хүнийх нь шинжилгээний хариу сөрөг гарлаа. Энэ өдрийн тусгай нислэгээр ирсэн хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарсныг та бүхэн мэдэж байгаа.

Өнөөдрийн байдлаар нийт 10 хүн шинэ коронавиурсийн халдвартай нь батлагдаж, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа, бүгдийнх нь бие сайжирч байна. Хоёр өвчтөн хүнд байсан, өдөр тутам бие нь сайжирч байна

Гуравдугаар сарын 21-ний байдлаар сэжигтэй тохиолдол илрээгүй. Харин энэ өдөр 90 хүнийг аймгуудад, мөн Улаанбаатар хотын зарим тусгаарлах төвд ажиглалтад оруулсан.  2020 оны гуравдугаар сарын 20-нд тусгаарлалтад орсон нэг хүний хариу сөрөг гарсан. Зөвхөн тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүсийг шинжлээд зогссонгүй, доторх иргэдээ давхар хянаж байна. Тухайлбал, уушигны хатгалгаагаар эмнэлэгт хэвтсэн хүмүүсээс коронавирусийн шинжилгээ авахад илрээгүй. Сайхан мэдээ дуулгаж байгаадаа маш их баяртай байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж