Covid-19: Италид 793 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.03.22-нд нийтлэгдсэн

Covid-19: Италид 793 хүн нас баржээ

Covid-19: Италид 793 хүн нас баржээ
NEW YORK, NY - MARCH 20: A doctor examines Juan Vasquez for a COVID-19 test inside a testing tent at St. Barnabas hospital on March 20, 2020 in New York City. St. Barnabas hospital in the Bronx set-up tents to triage possible COVID-19 patients outside before they enter the main Emergency department area. (Photo by Misha Friedman/Getty Images)

Шинэ коронавирусийн халдвараар өнөө өглөөний байдлаар дэлхийн 188 орны 307613 хүн өвчилж, 13050 хүн нас барсан бол 95797 хүн эдгэрчээ. Халдвараар өвчилсөн хүний тоогоор авч үзвэл Хятад 81054, Итали 53578, АНУ 26687, Испани 25496, Герман 22364, Иран 20610 , Франц 14459, Өмнөд Солонгос 8897 тэргүүлж байна.

Харин халдвараар нас барсан хүний тоогоор авч үзвэл Италид өчигдөр 793 хүн нас барснаар нийт 4825, Хятадад зургаагаар нэмэгдэж 3261, Иранд 123-р нэмэгдэж 1556, Испанид 285-р нэмэгдэж 1378, Францад 112-р нэмэгдэж 562, АНУ-д 84-р нэмэгдэж 340, Их Британид 56-р нэмэгдэж 233, Нидерландад 30-р нэмэгдэж 136, Өмнөд Солнгост 10-р нэмэгдэж 104 болжээ.

Хятадын Ухань хотод өнгөрсөн хоёрдугаар сард гарсан уушигны үрэвсэл үүсгэгч коронавирусийн халдвар буюу covid-19 өвчнийг цар тахлын хэмжээнд хүрснийг өнгөрсөн долоо хоногт ДЭМБ зарласан.
Хятад улсад халдварын тоо өдрөөс өдөрт буурч байгаа ч Европ тивд өвчлөл эрчимтэй нэмэгдсээр байна. Ялангуяа Итали улсад халдвараар өвчлөгсдийн тоо их байгаагаас эмч эмнэлгийн ажилчид хүрэлцэхгүй, хавдар, эрхтэн шилжүүлэх мэс заслаа хойшлуулан ажиллаж байгаа ч хоногт хэдэн зуугаараа хүмүүс нас барж байна. Италийн засгийн газраас хөл хориог хатуу сахиулахын тулд цэргүүдийг дайчилж эхэлжээ. Түүнчлэн тус улсад Куба болон Хятад улсаас эмч нарын баг очин ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж