Дарханы зам барих Хятад ажилчид өнөөдөр ирэхгүй болж, хойшлогдлоо | News.MN

Дарханы зам барих Хятад ажилчид өнөөдөр ирэхгүй болж, хойшлогдлоо

Дарханы зам барих Хятад ажилчид өнөөдөр ирэхгүй болж, хойшлогдлоо

Дарханы зам барих Хятад ажилчид өнөөдөр ирэхгүй болж, хойшлогдлоо

Нэмэлт: 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өнөөдөр /2020.03.22/ Дархан-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай авто замыг барих 105 ажиллах хүчнийг Хятад улсаас оруулж ирэх асууддлыг хэлэлцээд хойшлуулжээ. Шинэ коронавирусийн халдвар дэлхийн 188 оронд тархсан, Монгол Улсад энэ өвчний халдвар авсан 10 хүн оношлогдож эмчилгээ хийлгэж байгаа, мөн хил хорио цээрийн дэглэмийг чангатгах шаардлага тулгарч байгаа учраас гадаадаас ажиллах хүчин авах асуудлыг түр зогсоож, хойшлуулахаар боллоо гэж Шадар сайд Ө.Энхтүвшин мэдэгдлээ.

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийх үеэрээ "Дархан-Улаанбаатарын зам барих 105 Хятад ажилчныг ням гаригт буюу гуравдугаар сарын 22-нд тусгай үүргийн нислэгээр авчирна. Шинэ коронавирусийн халдвараас сэргийлж, ирсэн даруйд нь 14 хоног тусгаарлана" гэж мэдэгдээд байсан юм.

Дарханы замд ажиллах 105 хятад иргэнийг өнөөдөр тусгай нислэгээр авчрах уу?

Дархан-Улаанбаатар чиглэлийн замын бүтээн байгуулалтад ажиллах БНХАУ-ын 105 иргэнийг өнөөдөр /2020.03.22/  чартер нислэгээр авчирна гэж Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан өнгөрөгч баасан гаригт /2020.03.20/ Улсын онцгой комиссын хуралдааны үеэр мэдээлсэн. Дээрх иргэдийг онгоцноос буумагц 14 хоног тусгаарлалтад авч, шинжилгээний хариу гарахаар ажил эхэлнэ гэдгийг салбарын сайд онцолж байсан юм. Гэхдээ энэ асуудлыг өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж байгаа гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, дээрх 105 Хятад иргэнийг авчрах уу, хойшлуулах уу гэдгээ эцэслэх бололтой.

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Ажиллах хүчний асуудлыг Засгийн газар дээр ярьсан, Улсын онцгой комиссын хурал дээр мэдээлэл хийсэн. Хувийн аж ахуй нэгж болон онцгой шаардлагагүй төслүүд дээр гаднын ажиллах хүчийг оруулж ирэх боломж байхгүй. Ер нь төсөл хөтөлбөрүүд дээр 6000 гаруй ажиллах хүч оруулж ирэх шаардлагатай. Үүнээс онцгой шаардлагатай хугацаатай, гэрээтэй ажлууд дээр хүмүүс авъя гэж байгаа. Ялангуяа Дарханы зам дээр ажиллах хүчийг бүтэн сайн өдөр тусгай нислэгээр татаж авна.  Нислэгээр 105 хүн ирнэ. Тэдгээр иргэд хятадад байхдаа коронавирусийн шинжилгээгээ өгч, виз, хөдөлмөр эрхлэх зөвшөөрлөө авна. Онгоцоор ирэнгүүт нь тусгай автобусаар аваад Төв аймгийн нутаг дээр карантилна. 14 хоногийн дараа шинжилгээний хариу гарахаар ажил нь эхэлнэ. Туслан гүйцэтгэгч компаниуд ажлаа эхлүүлсэн" гэсэн мэдээллийг өгч байсан юм.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
20
БурууБуруу
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Содоо 2020-03-22 66.181.161.21

Хятдаасаа шинжилгээтэй орж ирнэ, ирсэн хойноо төв аймагт 14 хоног КАРИНТИЛАГДААД. Тэгээд ажлаа эхэлсэн бол ДАРХАНЫ ЗАМ энэ жил ашиглалтанд орох байлаа. Хэт туйлшрах , хэт улс төрчид нь ард түмэнд Л хортой

Avatar

Зочин 2020-03-22 64.119.21.181

Замын ажил гэдэг ч утсаа маажсан залхуу маанагуудын хийдэг ажил ч биш дээ.

Avatar

Зочин 2020-03-22 103.212.118.161

Hujaa naraa oruulahaa hezee bolih ve, gulug muujgai hurtel alj ideed bj bdag gej bna, tui n****

Avatar

Зочин 2020-03-22 192.82.75.78

замын тэжээл үнсээр орлуулж болдог уу үнс их хэмжээгээр ниилүүлнэ 88023015

Avatar

Зочин 2020-03-22 66.181.190.145

Авч ирэх нь зөв өө.

Avatar

иргэн 2020-03-22 202.179.26.212

наад Хятадууд чин орж ирээд л шууд л энд Шүлсээ хаяж нулмиж өвчин тараах гэж оролдоно, ЗМУ-ын ЗГ, Ерөнхий сайд Хүрэлсүх Таньд Дарханы зам илүү ашигтай байна уу үгүй бол цөөхөн Монголчуудын Эрүүл мэнд Амь нас нь хэрэгтэй юу гэсэн Сонголтон дээр байна, Таны Гэгээн мэлмий, Оюун ухаан чинь мэдсэн хэрэг болж дээ,

Avatar

Зочин 2020-03-22 43.242.242.59

Хятадуудыг авчраад замаа хурдан тавиулж ашиглалтанд оруулах нь зөвөө. Битгий улсын хөгжил мэтийн чухал юм дээр улстөржөөд байгаач ээ. Монголчууд бид ямар хариуцлагагүй байсныг өнгөрсөн жил харсан шүү дээ. Одоо болноо. хурдан чанартай барих тал дээр хятадууд илүү нь ойлгомжтой. Засгийн газрын бодлогыг дэмжиж байна.

Avatar

Зочин 2020-03-22 103.212.118.161

h***

Avatar

Зочин 2020-03-22 192.82.72.126

Awchiraad darkhanii zamiin ajiliig zundaa duusgasan deer shvv dee.Mongol ajilchid chanar muu zam tawina deerees ni arkhi uuna hulgai hiine .Hyataduudaar tawiulsan deer

Avatar

Иргэн 2020-03-22 192.82.75.20

Авч ирээ. Өөр арга байхгүй ээ өөр арга байхгүй ээ.

Avatar

Зочин 2020-03-22 103.57.92.116

Хятад ажилчдыг авчирахыг эсэргүүцэж байна. Энхамгалан сайдаа. Та тэнэг үү. Халдварын голомтоос хүн авчирдаг та хэн бэ? Монголчууд бүгд эсэргүүцэж байгаа шүү. Монгол залуучууд замаа тавьж чадна за юу. Харин цалингийн нь хятадуудад өгдөг цалингаа өгөөрэй дээ.

Avatar

Зочин 2020-03-22 66.181.179.154

Чадахгүйгээ харуулаад л өайдаг шүү дээ

Avatar

Зочин 2020-03-22 202.126.89.115

Зөв зөв манайхан юучхийж чадахгүй бүтэн жил шавар зуурлаа одоо болоо чаддаг дэг журамтай авилга авдаггүй ажилч хятад иргэдээр хийлгэ. Мөн ГОВЬ АЛТАЙ – БАЯНХЛНГОРЫН замыгч бушуухан хийлгэж дуусга ЧААВААС минь ямар их удаж байна 3 жил сунжирлаа Хятадууд бол сарын доторл хийнэ дээ яаалаа

Avatar

Ergvv gulugnvvded 2020-03-22 103.229.123.85

Delhii niiteeree uwchintei temtsej bhd uwchinii golomtoos n hvn awch ireh gd bdg n yamar uchir bnaa darhanii zamiig unuudur l hiihgvi bol ter darhan bhgvi boloh gd bgn bhdaa uls ornii ayulgvi bdl n haana bnaa

Avatar

Зочин 2020-03-22 66.181.178.28

Хамгийн гол нь Дарханы замаа л бушуухан, чанартай барьж дуусгаарай, нөхөд минь!!! Наадам гэхэд жонхуурсан хэвээр байх вий дээ!! Замын сайд гэж хачин нөхөр ер нь хаанаас гарч ирсэн товарищ вэ? Юу хийж байсан хүн бэ? Иймэрхүү ажлын дөр бий юу?

Avatar

Зочин 2020-03-22 66.181.161.53

erguu malnuudaa aziin hogjiliin banknii sanhuujuulelteer barij bgaa zam AHB ooroo tender zarladag yum manaihaaah 1 ch kampani shalgaraagui yum za erguu sdu nar aa tegeed ch uher mongoluud hezee aytaian zam tavij baisiin dargaasaa avhuulaaad bugd hasna tanana hulgai hiine archaaagui sheesnuud

Avatar

Зочин 2020-03-22 66.181.161.33

Иран хятад ажилчидас халдвар алдаад одоо алиа алдаж байна…одоо авчирсан хужааануудаас халдвар алдвал та нар цусаар уйлаад ч нэмэргүй болно шүү.

Avatar

Зочин 2020-03-22 66.181.177.143

Ажилгүй залуучууд өчнөөн байхад яагаад заавал Хятадаас өвчний голомт болсон газраас халдвар тээгчид авчрирах гээд байгаа юм болоо. Монгол хүмүүсээ ажиллуулаачээ. Монголд хар ажил хийх хүн байхгүй. Бүгд тансаг амьдардаг болчихсон юм шиг

Avatar

энх амгалан 2020-03-22 202.126.89.60

чадахгүй бол чи ѳѳрѳѳ хийж,сонгуульдаа оролцоод үз ээ энхамгалааааан

Avatar

Зочин 2020-03-22 202.126.89.60

иргэдйн амь нас,эрүүл мэндийг боддоггүй зг энэ сонгуузиар дүнгээ тавиулнаа

Avatar

Зочин 2020-03-22 103.212.116.154

Амь нас эрүүл мэнд чухал уу? Дарханы зам чухал уу? гэдгийг засгийн газар сонгох нь дээ. Ирэх сонгуульд ялахуу ? ялагдах уу? гэдэг энэ шийдвэрээс хамаарах нь дээ. Дархан замгүй байхад нэг жилдээ яахав дээ

Avatar

Зочин 2020-03-22 66.181.160.100

өөрсдөө юу ч хийж чадахгүй ээ залхуу ажил явахгүй

Avatar

Зочин 2020-03-22 192.82.77.173

монголчуупаа ажиллуулаач эээ манайхан хийж чадна шүү дээ

Avatar

Зочин 2020-03-22 59.153.87.49

Энэ одоо ямар учиртай эргүү мал вэ? х***а нараар яах гээд бдынбээ

Avatar

Зочин 2020-03-22 64.119.22.49

НААД 105 ХЯТАДАД ӨГӨХ ЦАЛИНГАА МОНГОЛ ЗАЛУУЧУУДДАА ӨГЧ АЖИЛЛУУЛААЧЭЭЭ . ААН НЭГЖҮҮД ЧИНЬ АЖИЛГҮЙ ХААЛГАА БАРЬЖ АМЬДРАЛ НЬ ХҮНДЭРЧ БАЙХАД ЯМАР УЧИРТАЙ ХЯТАДЫГ АВАХ ГЭЭД БГААМ ???? ДЭЛХИЙН УЛСУУДЫГ ВИРУСЭЭР СҮЙТГЭЖ БНАШДЭЭЭ . ЯАГААД ЗАЛУУЧУУДАА АЖИЛЛУУЛЖ БОЛОХГҮЙ БГААМ . УРЬДЧИЛААД БААХАН ХАХУУЛЬ АВЧХААД ШАХААНД ОРОО ЮУ ЭНХАМГАЛАН ГУАЙ !!!!!!

Avatar

Зочин 2020-03-22 66.181.185.99

ямар учиртай юм бэ

Avatar

зочид 2020-03-22 202.126.89.136

эрүүл мэндийн ажилчид чадах чинэгээрэ ажилаж . байхад дээрсэн нэмэж гай чирэж ирэх гээд байх ума

Avatar

Зочин 2020-03-22 103.57.92.230

Замийн ажил чухал шуу тэндээ зугээр гэсэн хумуусийг 14 хоног хорих хэрэг бн уу шууд л ажлуулахгуй

Avatar

Зочин 2020-03-22 59.153.115.130

чи өөрөө хамт ажиллаж үзээч

Avatar

Зочин 2020-03-22 59.153.115.130

манайхан нийлж Зам тээврийн сайд Б.Энх-Амгаланг ирэх сонгуулиар дэмжихгүй унагаах ёстой юм шүү

Avatar

zochin 2020-03-22 59.153.113.167

uuriin ulsiin irgedee tsug avchirch boldoggui um uu

Avatar

Коронавирус импортлохоо зогсоо 2020-03-22 202.126.89.51

Муусайн хужаагын гар хелууд коронавирус импортлоод байхымаа

Avatar

Зочин 2020-03-22 72.196.192.250

Teneg hvvrnvvd!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж