Дарханы зам барих Хятад ажилчид өнөөдөр ирэхгүй болж, хойшлогдлоо

Хуучирсан мэдээ: 2020.03.22-нд нийтлэгдсэн

Дарханы зам барих Хятад ажилчид өнөөдөр ирэхгүй болж, хойшлогдлоо

Дарханы зам барих Хятад ажилчид өнөөдөр ирэхгүй болж, хойшлогдлоо

Нэмэлт: 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өнөөдөр /2020.03.22/ Дархан-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай авто замыг барих 105 ажиллах хүчнийг Хятад улсаас оруулж ирэх асууддлыг хэлэлцээд хойшлуулжээ. Шинэ коронавирусийн халдвар дэлхийн 188 оронд тархсан, Монгол Улсад энэ өвчний халдвар авсан 10 хүн оношлогдож эмчилгээ хийлгэж байгаа, мөн хил хорио цээрийн дэглэмийг чангатгах шаардлага тулгарч байгаа учраас гадаадаас ажиллах хүчин авах асуудлыг түр зогсоож, хойшлуулахаар боллоо гэж Шадар сайд Ө.Энхтүвшин мэдэгдлээ.

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийх үеэрээ "Дархан-Улаанбаатарын зам барих 105 Хятад ажилчныг ням гаригт буюу гуравдугаар сарын 22-нд тусгай үүргийн нислэгээр авчирна. Шинэ коронавирусийн халдвараас сэргийлж, ирсэн даруйд нь 14 хоног тусгаарлана" гэж мэдэгдээд байсан юм.

Дарханы замд ажиллах 105 хятад иргэнийг өнөөдөр тусгай нислэгээр авчрах уу?

Дархан-Улаанбаатар чиглэлийн замын бүтээн байгуулалтад ажиллах БНХАУ-ын 105 иргэнийг өнөөдөр /2020.03.22/  чартер нислэгээр авчирна гэж Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан өнгөрөгч баасан гаригт /2020.03.20/ Улсын онцгой комиссын хуралдааны үеэр мэдээлсэн. Дээрх иргэдийг онгоцноос буумагц 14 хоног тусгаарлалтад авч, шинжилгээний хариу гарахаар ажил эхэлнэ гэдгийг салбарын сайд онцолж байсан юм. Гэхдээ энэ асуудлыг өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж байгаа гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, дээрх 105 Хятад иргэнийг авчрах уу, хойшлуулах уу гэдгээ эцэслэх бололтой.

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Ажиллах хүчний асуудлыг Засгийн газар дээр ярьсан, Улсын онцгой комиссын хурал дээр мэдээлэл хийсэн. Хувийн аж ахуй нэгж болон онцгой шаардлагагүй төслүүд дээр гаднын ажиллах хүчийг оруулж ирэх боломж байхгүй. Ер нь төсөл хөтөлбөрүүд дээр 6000 гаруй ажиллах хүч оруулж ирэх шаардлагатай. Үүнээс онцгой шаардлагатай хугацаатай, гэрээтэй ажлууд дээр хүмүүс авъя гэж байгаа. Ялангуяа Дарханы зам дээр ажиллах хүчийг бүтэн сайн өдөр тусгай нислэгээр татаж авна.  Нислэгээр 105 хүн ирнэ. Тэдгээр иргэд хятадад байхдаа коронавирусийн шинжилгээгээ өгч, виз, хөдөлмөр эрхлэх зөвшөөрлөө авна. Онгоцоор ирэнгүүт нь тусгай автобусаар аваад Төв аймгийн нутаг дээр карантилна. 14 хоногийн дараа шинжилгээний хариу гарахаар ажил нь эхэлнэ. Туслан гүйцэтгэгч компаниуд ажлаа эхлүүлсэн" гэсэн мэдээллийг өгч байсан юм.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
20
БурууБуруу
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж